Авилгыг хэлэлцэх хуралдаан хойшлогдов

Уг байнгын хороогоор Авилгалын эсрэг, НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байлаа.
Харин байнгын хорооны дарга М.Энхсайханаас Монголд авилгал яавал арай багасч буурна гэж боддогийг нь асуув. Тэрээр хэлэхдээ Авилгал бол нийгмийн нарийн төвөгтэй үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд, үүнийг арилгах нь их хүнд хэцүү байх учраас бид НҮБ-ын конвенцид нэгдэж орж байгаа юм. Ингэснээр манай хуулиудыг өөрчлөх хэрэгтэй болно. Эрүүгийн хууль, Авилгалын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Банкны тухай хууль, Компанийн тухай хууль гэх зэргээр олон хуульд өөрчлөлт орно. Ингэснээр авилгалыг хязгаарлахад төхөмтөй байх болов уу?

– Манай цэрэг Иракт байлдаж байгаа нь тайван цагт аливаа цэргийн эвсэлд нэгдэн орж болохгүй гэсэн Монгол Улсын гадаад бодлогын чигт таарахгүй мэт санагдах юм энэ тухай та ямар бодолтой байдаг вэ?
– Иракт энхийг сахиулах нь өөрөө дэлхий нийтийн энх амгалантай холбоотой асуудал. Монгол цэрэг ч энэ чиглэлээс гажсан юм байхгүй. Дэлхийн энх тайвныг сахин хамгаалж байна гэдэг эх орныхоо аюулгүй байдлыг сахиж байна гэсэн үг.

– Мянганы сорилын сангаас 230 сая ам. долларын сураг гараад хоёр гурван жил боллоо. Яагаад одоо болтол энэ мөнгө манайд орж ирэхгүй байна. Авилгалаас болоод хойшлоод байна уу?
– Манайхан үүнийг янз бүрээр ярьцгаадаг. Нэг бол Иракт цэрэг байгаа учраас тэр мөнгийг өгнө, эсхүл авилгал байгаа учраас тэр мөнгө орж ирэхгүй гэх жишээний. Үүнээс шалтгаалдаг байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ асуудлын гол нь Мянганы сорилын санд оруулж байгаа төслөө хамгаалж нөгөө талдаа сайн ойлгуулж, зөвшилцөлд хүрэх ажил муу явагдаж байна гэж ярилаа.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-19 251)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button