Чуулган өнөөдөр хуралдаж, төсвөө үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Өчигдөр 15.00 цагаас эхлэхээр зарлагдсан чуулганы нэгдсэн хуралдаан хагас цагийн дараа эхэлсэн. Гишүүд цагтаа ирэхгүй байгааг УИХ-ын даргаас хуралдааны өмнө анхааруулав.
Энэ өдрийн чуулганы хуралдаанаар өмнөх хуралдаанд асуулт асуухаар нэрээ өгсөн 40 гишүүнээс үлдсэн 30 гаруй гишүүн асуултаа үргэлжлүүлэн асуулаа. Үлдсэн гишүүд асуултаа асууж амжихгүй бол маргааш чуулганы хуралдаан хуралдана гэдгийг УИХ-ын дарга анхааруулаад асуултаа товч тодорхой тавихыг гишүүдээс хүссэн. Асуулт асуусан гишүүдийн олонх нь тойрог, аймгийнхаа хөрөнгө оруулалтын талаар Сангийн сайдыг байцааж байв. Тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн нэмэх, төсвийн ажилчдын дундаж цалинг яаж ямар арга замаар нэмэгдүүлэх гэж байгаа, ядуурлыг бууруулах талаар төсөвт ямар ажил хийгдэхээр тусгагдсан, орон нутгийн төсвийг яагаад бууруулсан гэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Тэдний асуултад Сангийн сайд Төсвийнхний цалинг ирэх онд 10 хувиар нэмнэ. Ирэх жилд имфляциа жолоодохыг хичээнэ. Имфляц зургаан хувь байвал боллоо. Тэтгэврийн асуудлыг холбогдох сайдуудтайгаа ярьж байгаад шийдвэрлэнэ гэх зэргээр тодорхой хариулт өгч байв. Мөн тэрээр татварын багц хуулийн өөрчлөлтөөр олон асуудал тусч буйг гишүүдэд сануулан хэлж байсан. Тухайлбал, Хүн амын орлогын албан татварыг 40 мянган төгрөгөөс дээш цалин авч буй хүмүүст ногдуулж байсан бол хуульд өөрчлөлт орсноор энэ босго 70 мянган төгрөг болох аж. Ингэснээр хүмүүсийн гар дээр 10 орчим тэрбум төгрөг үлдэх болно гэдгийг Сангийн сайд онцолж байлаа.
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр үргэлжилж ирэх оны төсөвтэй холбоотой асуулт асуух гишүүдийн үлдсэн нь асуултаа асууна.

М.БАТ
(өдрийн сонин 2005-10-19 251)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button