Хамтарсан хуралдаан болов
Уг хуралдаан энэ оны наймдугаар сард болсон Зүүн Азийн хамтын нийгэлэг байгуулах боломж нь сэдэв бага хурлын үргэлжлэл аж.
Энэ удаагийн хуралдаанд ХИС-ийн судлаач багш нар, Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачид зэрэг Монгол эрдэмтэд илтгэл тавьсан байна. Мөн гаднаас Үцүномия их сургуулийн Олон улсын харилцааны тэнхмийн профессор Ито Казүхико, Кашивасэ Шёого, тус сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ёшида Казүхико болон Өвөр Монголын доктор Бүрэнбаатар нар илтгэл тавьцгаажээ.
Б.БАДМАА
(өдрийн сонин 2005-10-19 251)