Д.СҮХБААТАР Надад өнөөдөр амьд явах баталгаа алга

Д.Сүхбаатар өчигдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал хийлээ. Өөрийн биеэр хүрэлцэн ирсэн хэмээсний учир нь Д.Сүхбаатарыг цус харваж ажлаа хийх чадваргүй болсон, архинд орчихсон, гадаадад гарч зугатсан гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд шил шилээ даран гарах болсон. Энэ мэт мэдээллийг батлах гэсэн мэт өнөө Д.Сүхбаатар нь таг чимээгүй байсан нь хүмүүсийг үнэхээр энэ нөхөр хаашаа орчихов гэсэн эргэлзээг төрүүлж эхэлсэн. Хэдэн сарын турш олны нүднээс далд байсан гэж хэлж болох Зуучлах товчоо-ны дарга өчигдөр ийнхүү гэнэт олны нүдэн дээр өөрийн хүсэлтээр гарч ирэв. Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнийн хамт хэвлэлийн хурлаа эхлэнгүүтээ Үнэнийг хэлэхэд юу болоод байгааг би ойлгохоо байлаа. Би багтраад байна гэв. Тэрээр цааш нь Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт болон нэр бүхий зарим гишүүд БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийн талаар болон тэдний эрх ашигт халдсан мөн Зуучлах товчоо-ны үйл ажиллагааг илтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээллийг олон нийтэд өгөх боллоо хэмээв. МN 25 суваг телевизийн Амьдралаа гэж нэвтрүүлгээр Эрдэнэхүү гэгч нөхөр би өөрийгөө зулын гол болгомоор байна гэж ирээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бичиг хүргэсэн юм билээ. Гэтэл тэр нөхөр чинь үнэн хэрэгтээ Тайваниас хөөгдөж ирсэн материал нь бидэнд энд байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулна гэв. Мөн телевизээр Д.Сүхбаатарыг чад хийлгэчихгүй юу, тэглээ гээд эмэгтэй хүнийг цаазаар авах биш гэж нийгэмд аллага, гэмт хэрэг үйлдэхийг уриалж сүүлдээ намайг ал гэж олон нийтийг турхирч байна. Тиймээс надад өнөөдөр амьд явах баталгаа алга байна.
Намайг цус харвуулж үзлээ. Ажлаа хийх чадваргүй гэж худал мэдээлэл тарааж буй учраас би эрүүл саруул гэдгээ харуулах гэж өнөөдөр мэдээлэл хийж байна гэв. Хэлэх ч үг олдохгүй байна гэдэг үгийг хэлээд түүний хоолой нь цахиртаж байсан юм. Тэрээр сэтгүүлч нарт хандаж Та нарын бүх зардлыг би даая. БНСУ-д очоод та нар бодит байдлыг сурвалжил. Эрхэм гишүүн Ж.Наранцацралт тэнд төлөөлөгчийн газар байдаггүй гэж мэдэгдсэн. Тэнд ажил хийгдэж байна уу, үгүй юу гэдгийг сэтгүүлчид өөрсдөө очоод хар хэмээн нэлээд бухимдангуй сандчиж өгүүлнэ билээ. Энэ мэт бухимдлын үгсийн дундуур Зуучлах товчоо бүртгэлээ явуулж байгаа эсэх, хичнээн хүн явсан зэрэг мэдээллийг олж сонслоо. Өдгөө Зуучлах товчоо 18 мянга гаруй хүн бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулж, 13 мянга гаруй хүний нэрийг Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршуулжээ. Эдгээрээс найман мянган хүнийг Солонгосын ажил олгогчид сонгосноос өдгөө гурван мянга нь тус улсад очоод ажиллаж байгаа гэнэ. Яг одоогоор бүртгэл зогссон байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Солонгосын талаас тавьж буй шаардлагын дагуу хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг Хөдөлмөрийн бирж дээр байршуулж байхаар болсон юм байна. Энэхүү хэлний төвшин тогтоох шалгалтыг аль газар авч байгаа талаар тодруулахад Улсын Боловсролын их сургуулийн Г байранд бүртгэж байгаа гэсэн хариултыг Зуучлах товчоо-ны дарга Д.Бат-Эрдэнэ өгөв.
Зуучлах товчоо-г тойрсон яриа багагүй дэгдээд байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарт сэтгүүлчид сонирхсон асуултаа тавив.

-Сэтгүүлч Өнөөдөр Зуучлах товчоо-ны ажилтнуудад хэдэн төгрөг атгуулсан хүний нэр баталгаатай сонгогддог нь нууц биш болоод байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Д.Сүхбаатар Үүнийг чи бид хоёрт нотлочихсон юм алга. /Асуулт тавьсан сэтгүүлчдэд хандаж хэлэв/ Би одоо ажилтнуудаа хардах болж байна уу. Хүмүүсийг бүртгэснийх нь төлөө надад тэднийг хардах эрх байхгүй. Ийм юм гарсан байвал нотлоод аваад ир л дээ.

-Сэтгүүлч Хамгийн гол нь танай ажилчдад хахууль авахгүй байх хяналт бүрэн байна уу?
-Д.Сүхбаатар Сайн хяналттай байж чадаагүй юм шиг байна лээ.

-Сэтгүүлч Ажилчдадаа сайн хяналт тавьж чадаагүй нь та ажлаа сайн хийж чадахгүй байна гэсэн үг биш үү?
-Д.Сүхбаатар Заавал намайг буруутгах юм сонсох гээд байгаа юм уу. Намайг ер нь яасан гээд та нар буруутгах гээд байгаа юм бэ. Энэ чинь хэвлэлийн бага хурал биз дээ. Би ч гэсэн та нараас асуулт асууж болох юм байгаа биз дээ.

-Сэтгүүл Та юу асуух гэсэн юм?
-Д.Сүхбаатар Надаас болоод ажил унаад байгаа гэвэл , хамаагүй би энэ ажлаа хийхээ больчихъё. Надад энд хоргодоод байх юм алга.

-Сэтгүүлч Телевизээр танай байгууллагынхан хахууль авдаг талаар нэвтрүүлэг гарсан. Тухайн үед танай байгууллага болон танд үүнд тайлбар хийх боломж байсан. Тухайн үед тайлбараа яагаад өгөхгүй зугатаагаад байсан юм бэ?
-Намайг чад хийлгэх гэж байгаа нэвтрүүлэгт би ороод яах юм.

-Таны бие зүгээр үү. Нэг л хэвийн бус харагдаж байх чинь. Та арай архи уучихсан байгаа юм биш дээ? /Тэрээр хэт их бухимдсанаасаа болсон уу хариултаа төдийлөн оновчтой өгч чадахгүй байгаа харагдсан/
-Миний бие зүгээр. Чи намайг шинжлүүлж болно шүү дээ. Хүн чанарын хувьд та нар намайг бодоод үз. Өөрсдийнхөө оронд тавиад үз л дээ. Би хэцүү байдалтай байна. Үүнээсээ болоод багтраад байна.

Хэвлэлийн төлөөлөгч нь хурлаа дуусгая гэснээр энэхүү асуулт хариулт намжив. Үнэндээ Д.Сүхбаатар бухимдсанаас тэр үү асуулт тавьсан сэтгүүлч рүү асч, хариултаа өгөх гэж нэлээд будилж байсан. Хэвлэлийн бага хурал тарахын алдад гаднаас хорь, гучаад хүмүүс орж ирсэн юм. Тэд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн аж. Тус улсад ажиллаж байсан пүүс, компанийнхаа эздээс буцаж тэндээ ажиллах эрхийг бататгасан бичигтэй ирцгээсэн бөгөөд зургаан сарын хугацаанд Солонгос руу буцах эрхтэй юм байна. Гэтэл Зуучлах товчоо руу Солонгосын талаас тэдний нэрсийг явуулсаар атал Тэдний нэрийг ирээгүй байх, эсвэл нэрсийх нь оронд өөр хүмүүс явуулах гэх мэт булхай хийж байгаа талаар тэд ам булаалдан ярьж байв. Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ тэдний заримтай нь уулзаж учир байдлаа ярилцсан ч харилцан ойлголцолд төдийлөн хүрч чадсангүй. Ийнхүү олон хүний хөлд дарагдсан хэвлэлийн бага хуралд Эрүүгийн цагдаагийн ажилтан ч яваа харагдана билээ.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-10-19 251)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button