Катрина хар салхинд нэрвэгдэгсдэд Мобиком тусаллаа
Монгол Улсын Засгийн газар 50 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд бүх нийтийг тусламжийн гараа сунгахыг уриалсан. Энэхүү уриалгыг дэмжин Америкийн ард түмэнд туслахаар Мобиком Корпораци нэг өдрийн цалингаа хандивлалаа. Нэг өдрийн цалинг нь далайн хар салхинаас америкчуудад учирсан хохирлыг арилгах хүмүүнлэгийн үйлсэд нэмэрлэх юм байна. Катрина далайн хар шуурга Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд хамгийн их хөнөөл учруулсан байгалийн гамшиг болсныг тус улсын Ерөнхийлөгч Ж.Буш онцлон тэмдэглэсэн билээ. Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла гэдэгчлэн Америкийн ард түмэнд гамшигт өртсөн энэ үед нь тусламжийн гараа сунгах нь дэлхийн хүнлэг энэрэнгүй хүн төрөлхтний ёс билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
(өдрийн сонин 2005-10-19 251)