Телевизээр хүртэл намайг ал гэж уриалж байна шүү дээ

-Та чухам ямар зүйлд тайлбар өгч, байр сууриа илэрхийлэх гэж байгаа юм бэ?
-Намайг, манай байгууллагыг сүүлийн үед дэндүүгээр хэлэх боллоо. Арай хэтэрч байна шүү дээ. Би чинь хүн. Зүгээр л байгаа хүнийг ал гэж байна, цаана чинь. Сэтгүүчийн ёс зүй гэж байдаг байх, тийм үү? Гэтэл телевизийн эфирээр намайг ал гэж уриалан дуудаж байдаг. Монголд өнөөдөр аллага ил болчихож. Би үүнийг хэлмээр байна. Надад маргааш амьд явах баталгаа алга. Би үр хүүхэдтэй, гэр бүлтэй, амьдралтай хүн.

-Тухайн нэвтрүүлэгт та өөрөө оролцоод, тайлбар хийж болоогүй юм уу?
-Намайг чад хийлгэх гэж байгаа нэвтрүүлэгт би оролцоод юу хийх вэ дээ.

-Өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломж байсан юм биш үү?
-Би тэр үед чинь Тайваньд байсан. Над руу битгий дайраад байгаач. Заавал намайг буруутгах гээд байх юм. Яасан гэж.

-Яригдаад буй зүйлүүд нь үнэн юм уу. Таныг яагаад буруутгаад байгааг мэдсэн үү?
-Тэр хүмүүсийг бид ажилтай болгосондоо буруутдаггүй юм бол өөр ямар буруу байгаа юм бэ? Хүн чанар гэж Монголд байхгүй болчихсон юм байна. Сүүлдээ намайг ажлаа хийх чадваргүй, байн байн цус харвасан гэсэн. Тэгвэл би ямар ч байсан байдгаараа байна гэдгээ үүгээр харуулж байгаа юм. Тиймээс над руу битгий дайр. Ж.Наранцацралт гишүүн өнөөдөр юу гэж солиорч байна вэ. УИХ-ын гишүүн ийм муухай зүйл хийж байхдаа яахав даа, нээрээ. Тэр Наранцацралтын өнөөдрийн яриад байгаа шиг зүйл байхгүй. Солонгост манай товчооны төлөөлөгч байхгүй гэсэн байсан. Тэгвэл тэнд манай хоёр хүн ажиллаж байдаг юм. Мөн эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэжээ. Үнэхээр тийм юм бол Наранцацралт тэр хүчирхийлэлд өртсөн хүүхнийг өөрөө олж тогтоох хэрэгтэй шүү дээ..
Тиймээс би та нарт нэг амлалт өгье. Та нар бүгдээрээ Солонгост очоод сурвалжлагаа хий, тэгэх үү? Бүх зардлыг нь би даая. Надад өөр арга алга. Бодит байдал дээр нь очиж үзээд үнэн худлыг нь хэлээд өг л дөө. Яагаад гэхээр энэ Сүхбаатарын төлөө биш, Монголын төлөө юм.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэдэх гадаадад ажиллах хүч гаргадаг Зуучлагч товчоо-г тойрсон хэл ам, хэрүүл шуугиан улам даамжирлаа. Тус товчоо гадаадад гаргасан иргэдээ дарамталж, ил далдаар маш их мөнгө авдаг, дарга Д.Сүхбаатар нь байн байн цус харваж, ажлаа хийх чадваргүй болсон гэх мэт яриа сонин хэвлэлийн хуудаснаа гарах болсон. УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт Зуучлагч товчоо-ны шугамаар Солонгост ажиллаж буй Монголын зарим иргэн химийн хортой нөхцөлд ажиллаж, сэтгэл санааны хүнд дарамтад байна. Тус товчооныхон иргэдээс авсан мөнгөөрөө хуулийн товчоо байгуулж, иргэдээ жилд ганц удаа ч болов эргэж байгаач. Тэнд очсон бүсгүйчүүдийг Солонгос эзэд нь дуртай цагтаа хүчирхийлдэг байна гэх агуулгатай зүйл ярьсан. Мөн даарин дээр давс гэгчээр 25 дугаар телевизийн Амьдрал аа гэж нэвтрүүлгийн хөтлөгч Б.Соёлмаа Д.Сүхбаатарыг чад хийлгэчихгүй юу. Тэглээ гээд эмэгтэй хүнийг цаазаар авах биш хэмээн өгүүлсэн билээ. Цаашилбал, Солонгост ажиллах хүний нэрсийг арын хаалгаар өөрчилж байна, ажилчид нь хээл хахууль авч, гадаадад зуучлах эрхээ гуйвуулан ашиглаж байна гэх шүүмжлэл, цуурхал олны дунд бий. Эдгээрт өөрийн байр суурийг илэрхийлэх үүднээс Зуучлагч товчоо-ны дарга Д.Сүхбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм.

-Таны доод албан тушаалын хүмүүс хээл хахууль авч, зуучлах эрхээ урвуулан ашигладаг гээд байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
– Би яг үнэнийг хэлэхэд өөрийн ажилчдыг өмөөрнө. Гадаадад ажиллах хүмүүсийг хахууль авч, арын хаалга хэрэглэн сонгодог бол цагдаагийн байгууллага нь шалгаад тогтоог. Би ажилчиддаа ч хэлсэн. Та нар нэрээ цэвэрлэж ав гэж. Хэрэв хахууль авдаг, энэ тэр нь үнэн бол тэр хүмүүс өөрсдөө лайгаа үүрнэ биз.

-Танай товчооныхон Мөнгө төлвөл сонголтод баталгаатай багтааж өгье гээд бүр түүндээ үнэлгээ тогтоочихсон нь нууц биш гэлцдэг шүү дээ?
-Чи бид хоёрт наадахыг чинь нотлочихсон юм алга байна шүү дээ. Би ажилтнуудаа хардах уу? Чи өөрөө миний оронд дарга байгаад үз. Надад хардах эрх байхгүй. Би яриад байгаа хардлага, сэрдлэгээ нотлоод аваад ир гэж байгаа.

-Удирдлагын хувьд та доод ажилтнуудаа шударга ажиллуулах талаар шахаж, хянах ёстой юм биш үү?
-Би үүнийг чадаагүй юм байлгүй дээ.

-Танай товчоо одоогоор хичнээн хүнийг Солонгос руу гаргаад байгаа вэ?
-Манайд Солонгост ажиллах хүсэлтэй 18 мянган хүн бүртгүүлсэн. Үүнээс 13600 гаруй хүний нэр Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байрлачихсан байгаа. Тэднээс 8000 нь сонгогдсоноос 3700 гаруй хүн Солонгос руу явчихаад байна. Үлдсэн нь визний урилгаа хүлээгээд байж байгаа.

-Солонгосын талаас хичнээн ажилчин авахаар мэдэгдсэн юм бол?
-Манайд эхлээд 9000 хүний квот өгсөн. Дараа нь Солонгосын хөдөлмөрийн яамнаас манай товчоог шалгаад, 4300 хүний квот нэмж өгсөн. Ингээд 13300 ажилчин авахаар болоод байгаа. Үнэнийг хэлэхэд эмэгтэйчүүдэд маш бага квот оногддог. Хөдөлмөрийн бирж дээр нэрс нь байрласан 13600 хүний 5000 орчим нь эмэгтэйчүүд. Гэтэл тэднийг Солонгосын ажил олгогч эзэд сонгохгүй байх магадлал өндөр. Энэ нь үйлдвэрийн ажил нь биеийн хүч илүү шаарддагтай холбоотой. Уг нь надад эрх мэдэл байдаг бол эмэгтэй хүмүүсийг сонгуулчих юмсан гэсэн бодол байдаг.

-Одоо нэмж бүртгэл хийж байгаа юу?
-Бүртгэл зогссон. Цаашид хийгдэх бүртгэл Солонгостой байгуулсан гэрээний дагуу явна.

-Яаж явна гэсэн үг вэ?
-Солонгос хэлний курст суугаад, түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хүмүүсийг бүртгэх юм. Энэ бол Солонгосын талын тавьж байгаа шаардлага. Түүнээс би үүнийг хийгээд байгаа юм биш.

-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх хүн заавал танай товчооноос явуулж буй сургалтад хамрагдах шаардлагатай юм уу?
-Заавал хамрагдах шаардлагагүй. Тухайн хүн өөрөө чадна гэвэл сургалтад суулгүйгээр шалгалт өгч болно.

-Таныг зарим хүн маш муу ажиллаж байгаа гэж шүүмжилдэг?
-Ганц Сүхбаатартаа байгаа бол би энэ ажлыг өгчихье л дөө. Энэ ажил зөвхөн надаас болж, унаад, зовоод байгаа бол өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Надад харуусаад байх юм алга. Энэ их хэл амнаас болж би ядарч байна, үнэндээ.

ИРГЭДИЙН БУХИМДАЛ ТЭСЭРЛЭЭ
Хэвлэлийн хурал өндөрлөх мөчид Е9 үнэмлэхтэй 20-иод иргэн хүрч ирсэн байлаа. Е9 үнэмлэх нь Солонгост ажиллаж байгаад гэрээний хугацаа нь дууссан иргэдийг нутаг буцааж, зургаан сарын дараа эргэн ирж ажиллахыг зөвшөөрсөн баримт бичиг юм. Гэтэл ийм баримт бичигтэй атлаа Солонгост дахин ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалтад багтаагүй иргэд олон байгаа аж.
Иргэн Д.Ганболд Бидний заримынх нь нэр сонин дээр зарлагдчихсан атлаа Солонгосоос ирүүлсэн буцааж авах ажилчдын жагсаалтад алга. Заримынх нь нэр болохоор Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байрлачихсан хэрнээ энд байхгүй. Гэтэл бидний буцаж очиж ажиллах зургаан сарын хугацаа дуусчихаад байна шүү дээ. Бид яах болж байна гэхээр эд чинь их дарамтална. Та нарыг мөн явуулна байхдаа гээд л. Алтанцэцэг гэж аймар ааштай авгай бий. Тэр хүн бол биднийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна, та нар Солонгос явна гэж байхгүй гэж хэлж байгаа.
Иргэн Б.Сүхбаатар Е9-ийг хуурамчаар хийж бид чадахгүй. Ажилд зуучлах товчоо, үйлдвэрийн эзэн, иргэний гурвалсан гэрээгээр хийгддэг эд. Энэ уг нь Солонгост ажиллаж байгаад ирсэн иргэнийг эх орондоо зургаан сар болсны дараа шууд явуулчихад хангалттай баримт.
Иргэн Х.Гантуул Солонгост ажиллаж байгаад буцсан хүн болгон ч Е9-тэй ирдэг юм биш. Зарим үйлдвэрийн эзэн тухайн ажилчныг буцааж авахгүй гээд гэрээ хийдэггүй. Бид бол үйлдвэрийн эзэд нь буцааж ажиллуулна аа гээд Е9 олгоод явуулсан улс. Ажиллах хугацаа нь дууссан бүх хүмүүс нааш ирээгүй шүү дээ. Зарим нь эх орондоо итгээгүй. Үнэнийг хэлэхэд, тийм хүмүүс Солонгост хараар үлдсэн. Бид хувь заяагаар минь тоглохгүй болов уу гэж итгээд ирсэн.
Иргэн Д.Ганболд Солонгост Е9-өөр гарч ажиллах хүмүүсийн нэрсийг кодоор илгээдэг юм билээ. Бидний бодлоор Зуучлагч товчоо-ныхон кодыг устгаад, өөр кодоор өөр хүн явуулдаг байх.
Иргэн У.Баярцогт Солонгосын талаас Монголд бүртгүүлсэн хүний тоо Солонгосоос гарч явсан хүний тооноос даваад байна аа. Тиймээс та нар хуурамч бичиг баримт бүрдүүлээд байна гэж л дээ. Гэтэл албан ёсны бичиг баримтаараа орондоо өөр хүн явуулах эргүү толгой Монголд ганц ч байхгүй. Тэгэхээр Зуучлах товчоо-ныхон өөрсдөө л дундаас нь илүү бичиг баримт хавчуулаад байгаа нь ойлгомжтой шүү дээ.
Иргэн Ш.Оюун Солонгос руу Зуучлагч товчоо-ны шугамаар 1000 доллар, 2500 доллараар баталгаатай гаргана гэсэн зар яваад байгааг юу гэх гээ вэ? 25 дугаар телевизээр ч яг л баримттай гаргасан шүү дээ.
Иргэн Н.Шагдарсүрэн Солонгост дөрөв, таван жил болчихоод ирсэн улсаас заавал хэлний шалгалт авна гэж 30 доллар авах шаардлага байдаг юм уу. Мөн 200 доллар л төлчихвөл шалгалтыг нь аргалчихаж болох юм байна гэж хүмүүс ярьж л байгаа шүү дээ.

Маргалдагч талуудын халз яриа

Асуудлыг улам тодорхой, ойлгомжтой хүргэх үүднээс бид Зуучлагч товчоо-ны тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Е9 бичигтэй хэрнээ Солонгос явж чадахгүйд хүрээд буй хохирогчдийн нэг, иргэн У.Баярцогт нарын хооронд болсон яриаг хүргэе.
У.Б-Бид аль дээр бүртгүүлчихсэн. Гэтэл яагаад явуулахгүй байгааг ойлгохгүй байна?
Д.Б-Алив наад бичиг баримтаа даа? /Е9 гэх бичиг баримтыг нь харав/ Өөрийн тань Солонгосоос гарч ирсэн хугацаа 2005 оны дөрөвдүгээр сарын 2 мөн үү?
У.Б-Мөн
Д.Б-Та тэгвэл зургаан сарын дараа хөдөлмөрийн бирж дээр байрлах ёстой, зөв үү? Аравдугаар сарын 2-нд гэсэн үг. Тэгээд өнөөдөр хэдэн билээ? Мөн та эрүүл мэндийн үзлэгээр орж, тэнцэж байж тэнд байрлана, за юу?
У.Б-Тэгвэл хэзээ эрүүл мэндийн үзлэгт оруулах юм бэ? Өнөөдөр аравдугаар сарын 18 болчихоод байна. Гэтэл миний нэр Солонгос руу Е9-өөр гарах хүмүүсийн тоонд байхгүй байна шүү дээ?
Д.Б-Та манайд бүртгүүлчихсэн юм уу?
У.Б-Бүртгүүлчихсэн.
Д.Б-Тэгээд та юун ойлгогдохгүй юм яриад байгаа юм. Нэгд, өөрөө зарчмаа ойлгоогүй байж, гомдол яриад явах ямар ч шаардлага байхгүй. Хоёрт, манай байгууллагаас тавих шаардлага бол Е9-тэй гэх хүмүүсийг чөлөөтэй бүртгэж байгаа. Тэгээд эрүүл мэндийн үзлэгээр оруулсны дараа Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байрлуулна. Ингээд эздүүд чинь цаанаасаа татаад авах ийм л журам явж байгаа шүү дээ.
У.Б-Та нарын яриа зөрөөд байна шүү дээ. Би танай Алтанцэцэг гэж хүнтэй орж уулзсан. Цаанаас ирсэн нэрэнд минийх байхгүй болохоор нь яах вэ гэтэл Энд ирээгүй л бол та нар явахгүй. Та нарын энэ бичиг баримт чинь хуурамч байна гээд байгаа байхгүй юу. Түүнээс нэр бичиж аваад, бүртгээд байгаа юм тэнд чинь алга
Д.Б-Бүртгэж байгаа. Тэр Алтанцэцэг, Энхбат гээд хүмүүс бүртгэл хийгээд байж байгаа. Мягмар, Пүрэв гарагт.
У.Б-Тэр хоёр өдрийн 10-12 цагийн хооронд л бүртгэдэг биз дээ. Цаанаас ирсэн нэрэнд ороогүй Е9-тэй хүн маш их байна. Яагаад нэрс нь алга байгаа юм бэ? Та нар арын хаалга хэрэглэн, ядуу хүмүүсийн оронд өөр хүн явуулаад байдаг юм уу, яадаг юм?
Д.Б- Манай талаас хүмүүсийн нэрсийн мэдээллийг дамжуулж байгаа бүх үйл явц Солонгосын хяналтан дор явагддаг. Тийм болохоор дундаас нь өөр мэдээлэл оруулах, өөрчлөх асуудал огт байхгүй. Та битгий үндэслэлгүй гүтгээд байгаарай. Солонгосын ажиллах хүч хүлээн авагч байгууллага болох Хүний нөөц хөгжлийн агентлагт Е9-тэй хүмүүсийн нэрс байдаг. Тэр нэрэнд цөөн хэдэн хүний нэр ороогүй байгаа. Бид та нарын нэрсийг бүртгээд тус байгууллагад хүсэлт тавих болно. Зөвшөөрлийн бичиг баримт нь зөв эсэхийг нягтлуулахаар.

(өнөөдрийн монгол 2005-10-19 118)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button