10 жилийн охин дээрэм хийлээ
Уржигдар гэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар сургуулийн 10 ангийн сурагч Б.Энхриймаа, 84 дүгээр сургуулийн 10 ангийн сурагч Х.Ариунзаяа нар У, Ц нараас мөнгө нэхэж, бүлэглэн зодож танхайрсан байна.
Мөн Чингэлтэй дүүрэгт 15 настай О.Мөнхсувд гэгч 17 настай Л.Нямдоржийн түрүүвчийг булаасан аж. Гэтэл Нямдорж нь Мөнхсувдыг хутгалж танхайрчээ. Ийнхүү сурагчид гэмт хэрэг үйлдэж байгаад цагдаагийнхан сэтгэл эмзэглэж байгаагаа ярьж байлаа.
Д.ЦЭНГЭЛ
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)