Тэд шөнийн клубыг тоохоо больж

Тэгвэл бидний дунд нөмөр нөөлөг, уужуу ухаан нь үргэлж үгүйлэгдэж байдаг эрчүүдийнхээ тухай тэр болгоныг мэддэг гэж үү. Эмзэглэж хэлсэн ганцхан үгэнд л дотроосоо сэмэрдэг улс гэдгийг мэддэг хүн ховор байх. Боловсрол, ажил мэргэжлийн тал дээр эмэгтэйчүүд давуу болсон энэ үед тэдний маань хүсэл мөрөөдөл, агуу ертөнц тэр чигээрээ одоо оршиж байгаа орон зай шигээ л хумигдсаар байх уу. Эрчүүдийн өнөөгийн дүр төрх ямар байгааг сонирхоё.

АЖИЛ ХЭРЭГЧ ЭРЧҮҮД ГЭРТЭЭ БАЙХЫГ ЧУХАЛЧИЛДАГ
Чөлөөт цагаа өнгөрүүлж болох хамгийн аятайхан газар нэрлээч гэхэд олонхи эрчүүд диско баар, цэнгээний газруудыг дуу нэгтэй нэрлэдэг байсан. Тэгвэл энэ байдал одоо өөрчлөгдөж. Учир нь тэд шөнийн клубт цаг нөгцөөх сонирхолгүй болсон аж. Энэ нь нэг талаар диско клубт цуглардаг хүмүүсийн дийлэнх нь өсвөр үеийнхэн буюу арван жилийн хүүхдүүд байдагтай холбоотой. Харин нөгөө талаар, хоорондоо таван үг солиход төвөгтэй, дуу чимээ ихтэй баар, цэнгээний газруудаас эрчүүд залхаж байна. Үүний оронд намуухан орчинд тухлан, найз нөхөдтэйгээ халуун яриа өрнүүлж, шар айраг шимж суухыг илүүд үздэг болж. Тиймээс аятайхан ресторан, кафе зэргээс гадна үзвэр, үйлчилгээний газрыг олноороо зорих болсон гэх. Мөн үүний зэрэгцээ билльярд тоглож, саунд суух, салхинд гарах гэх мэт үр ашигтай амралтад чөлөөт цагаа зарцуулах хүсэлтэй байдаг аж. Гэхдээ хамгийн гол нь дурлалт хосуудад зориулсан үйлчилгээтэй, таатай дурсамж үлдээхүйц газар цөөхөн байдагт залуучууд сэтгэл дундуурхан байлаа. Ийм газрыг дурлалт бүсгүйтэйгээ хамт эрээд эрээд олоогүй буцсан гэж гомдоллох эрчүүд олонтаа таарав.
Харин ажил хэрэгч залуучуудын хувьд чөлөөт цагаа өнгөрүүлж болох хамгийн тохиромжтой газрыг гэр гэж үзэж байлаа. Тэд гэрийг илүүд үзэхийн учир гэвэл ном уншихад садаа болох зүйлгүй байдагт санал нэгтэй байсан. Оюутан залуус маань номын санд өдрийг өнгөрөөж, интернетээр аялах дуртай ажээ.

ЭРЧҮҮД ДУРЛАМТГАЙ ЮУ
Сайхан бүсгүй зөрөөд өнгөрөхөд эргэж харахгүй эр хүн гэж байдаггүй гэдэг үг үнэний ортой. Яагаад гэвэл тэд сайхан бүсгүйд дурлаж, шохоорхсондоо бус, харин сэтгэлийн таашаал эдлэх гэж тэр. Тийм болохоор телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчдийг дандаа сайхан хүүхэн байгаасай гэж боддог байж болох. Мөн нүд булаасан сайхан бүсгүйн зурагтай сонин, сэтгүүл унших дуртай гэж өөрсдийгөө тодорхойлсон эрчүүд маань эмэгтэй хүний гоо сайхныг ихэвчлэн цэвэрч нямбай байдал, эелдэг ялдамхан ааш зангаар нь үнэлдэг гэсэн. Харин сэтгэлдээ таалагддаг эрхэм бүсгүйчүүдийнхээ тухай нарийн яривал их олон зүйл нурших хэрэг гарч магад хэмээн хошигнох тэдний энэ үгэнд ч үнэний хувь бий гэдэгтэй маргах хүн гарахгүй гэж найдъя.

ТЭД ХОВ ЯЯРИХ ДУРТАЙ ГЭНЭ
Хүүхнүүд нийлж суухаараа элдэв хов жив, сонирхолтой яриа өрнүүлэхгүй өнгөрнө гэж бараг байдаггүй шиг эрчүүд ч энэ тал дээр хоосонгүй. Хүн л юм хойно, өөрт тулгарсан бяцхан асуудлаа хэн нэгэнд ярьж, сэтгэлээ онгойлгох хэрэгтэй байдаг болохоор эрчүүдийг буруутгах гээд ч яахав. Харин тэд хүүхнүүд шиг шалихгүй асуудлыг тал бүрээс нь авч ярих биш, гагцхүү яг тулгамдаад байгаа зүйлээ л илүүд үзэж, ярилцах дуртай аж. Харамсалтай нь сэтгэл зүйч болон стресс тайлах төвүүдэд эрчүүд тун хойрго ханддаг гэж мэргэжилтнүүд нь онцолж байлаа. Сэтгэл зүйч дээр ирж зовлонгоо ярилцагсдын 20 хувь л эрчүүд байдаг аж. Энэ нь тэдний хөндлөнгийн хүнд үл итгэдэг зантай нь холбоотой юм байх.

БЯЛДАРЖУУЛАХ ТӨВ РҮҮ УРАГШАА
Олонхи эрчүүд гадаад төрх, бие бялдрын галбир, хөгжлөө зөв чийрэгжилттэй эсэхэд эргэлздэг. Үүнээс улбаалаад янз бүрийн бялдаржуулах төвүүдэд хичээллэх нь ихэсч. Ялангуяа Хар ирвэс, Тайхар, Цэбээле зэрэг бялдаржуулах төвд хичээллэх хүсэлтэй эрчүүдийн тоо өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа аж. Энэ нь учиртай. Сүүлийн үед залуучууд маань хэтэрхий эрт гүзээ сууж, таргалалт газар аваад байгаа нь хөдөлгөөний дутагдал болон шингэн талх-ыг тогтмол шахуу хэрэглэх болсонтой холбоотой. Гэхдээ Андромед уламжлалт анагаах ухааны антрологийн эмнэлгийн эмч эрчүүдэд нэг зүйлийг онцгойлон анхааруулсан юм. Энэ нь тэд таргалснаа мэдэнгүүтээ шууд л элдэв тураах эм бэлдмэл ууж, гэнэт ачаалал ихтэй дасгал хийх зэргээр илүүдэл жингээсээ салахыг яардаг. Харин үүний оронд таргалах болсон шалтгаанаа нарийн мэргэжлийн эмчээр тогтоолгож, эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэв.
Аэробик, спортоор хичээллэдэг байсан бол одоо гоо сайхандаа анхаарлаа хандуулан бие бялдраа хөгжүүлдэг болжээ. Зүгээр л нэг өөхөн бөмбүүлэй болчих биш, харин бие бялдрын өв тэгш харьцааг чухалчилж байна гэсэн үг.
Харин нүүр, царайгаа өдөр бүхэн арчлаад байдаггүй тэдний хувьд сард дээд тал нь гурван удаа л гоо сайхны үйлчилгээ хийлгэдэг аж. Гэхдээ эрчүүдэд зориулсан нүүрний тос, цэвэрлэгч шингэн, энгэсэг болон уруул өнгөлөгч зэргийг хэрэглэдэг хүн тун ховор. Гоо сайхны чанартай бараа худалдаалдгаараа Монголдоо л дээгүүрт тооцогддог Түшиг компанийг мэдэхгүй хүн ховор. Түшиг их дэлгүүрт эрчүүдийн төрөлжсөн гоо сайхны тасаг байдаг ч үйлчлүүлж буй залуучуудын ихэнх нь өөртөө бус харин эхнэр болон найз бүсгүйдээ гоо сайхны бараа худалдаж авдаг гэх. Сахлын ус, нүүр цэвэрлэгч, тос, үнэртэн зэргийг залуучууд ихээр хэрэглэдэг. Харин нүүрний арьсаа арчлах хэрэгтэйг сануулсан үгэнд тэд ихэд ундууцаж Ямар кино жүжигчин биш. Эмэгтэй хүн шиг будаж шунхдах хэрэг үү хэмээн ичингүйрдэг гэнэ.

УРТ ҮС, УРАНХАЙ ЖИНС ГЭДЭГ ШИГ Л …
Тэдний үс засалт одоо л нэг өнгө аясаа өөрчилж эхлэх нь. Аль ч үсчний газраар үйлчлүүлсэн эрчүүдийн үс адилхан засалттай байдаг. Энэ тухайд гадаадын нэртэй үсчин Монголын эрэгтэй үс засалтын загвар тун ядмаг. Дунд сургуулийн хүүхдээс эхлээд нас бие гүйцсэн эрчүүд нь хүртэл адилхан үстэй явдаг гэж хэлсэн байдаг. Харин телевизийн дэлгэцнээс салахаа болиод байгаа Солонгосын кинонууд үс засалтын хэв маягт овоо нөлөөлөөд байгаа.
Гэхдээ энэ нь урт үсэнд хамааралтай. Учир нь Солонгосын кино жүжигчид янз бүрээр хувиргаж, сорлосон этгээд хэлбэрийн өвөрмөц засалттай үсээр гангардаг нь урт үсийг ямар ч болгож болохыг харуулсан. Өнгө бүрийн сортой, хөвсийлгөж зассан уртавтар үс Монгол залууст хэрхэн зохисныг гудамжаар явахдаа анзаараад үз. Ихэнх үсчний газарт үйлчлүүлж буй залуус голдуу шаталж шуусан хэлбэрээр засуулахыг хүсдэг аж. Харин сүлжээ хийлгэж, үснийхээ үзүүрт хими оруулах хүсэлтэй эрчүүд ч цөөнгүй байдаг ажээ.

ОЛОН ӨНГӨ ХОСОЛСОН ХУВЦАС ЭНЭ НАМРЫН ГОЁЛ
Нэр төртэй амьдарч, сайхан явахыг хүсдэггүй эр гэж байдаггүй л болов уу. Тэдний хувьд нэртэй фирмийн чанартай костюм, гоёмсог зангиа, өвөрмөц цаг, өнгөлөг гутал зэргээр гоёхыг чухалчилдаг. Учир нь энэ бүхэн ямар ч соёлтой эрийн өдөр тутмын хэрэглээ байх ёстой гэж боддогтой нь холбоотой. Тэд хувцасныхаа өнгийг хүрэн, саарал, хар зэрэг өнгө дагнан сонголтоо хийдэг. Сахлын ус, үнэртэн гэх мэтийн хувьд зөөлөн үнэртэйг таалдаг гэж дэлгүүрийн худалдагч бүсгүйчүүд тодорхойлж байлаа.
Томхон байгууллагад ажилладаг албан хаагчдын гоёл нь чанартай цамц, костюм болохоор энэ талын төрөлжсөн дэлгүүр сүүлийн үед нэлээд олширсон. Тиймээс эрчүүд хаана, ямар дэлгүүрээс юу авахаа сайн мэддэг болж.
Харин чөлөөт стилээр хувцасладаг эрчүүдийн хувьд гэвэл, залуу сэтгэлгээтэй, нэлээд задгай маягийн өнгө хослосон хувцас моодонд орсон нь завшаантай хэрэг гэх. Биед эвтэйхэн, загвар сайтай хувцсуудыг донж, стилийг нь тохируулаад сонгочиход л болоод явчихна гэж тэд ярих.

ХЭДЭН НАСАНДАА ГЭР БҮЛТЭЙ БОЛДОГ ВЭ
Сүүлийн үед гэр бүл бус хамтран амьдрагчид ихэслээ гэсэн таагүй мэдээлэл гарах болсон нь нууц биш. Гэтэл энэ нь тийм ч их түгээмэл үзэгдэлд тооцогдохгүй аж. Учир нь гэрлэлт залуужиж байгаа бөгөөд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй нэмэгдэх хандлагатай болсон талаар гаргасан судалгаа бий. Харин угийн гүндүүгүй, бүдүүн баараг зантай хэмээн нэрлэгдэх дуртай эрчүүд маань гэр бүл болохдоо амархан төдийгүй энэ асуудал дээр нэг ч их хойшоо суугаад байдаггүй бололтой. Тэд ихэвчлэн 16-20 насандаа анхны хайртайгаа учирсан байдаг бол, 23-25 насандаа буюу их, дээд сургуулиа төгссөнийхөө дараа л гэр бүлтэй болчихдог ажээ.

АЖИЛГҮЙ БАЙХ НЬ ТЭДНИЙ ШҮДНИЙ ӨВЧИН
Хэдийгээр баргийн зүйлд нугараад байдаггүй, бахархмаар ноён нуруутай монгол эрчүүд маань сүүлийн үед аливаа зүйлд амархан сөгддөг болсон гэлтэй. Нийгмийн эмзэг сэдэв болсон архидалт залуусаар хүрээгээ тэлж байгаа нь юунаас үүдэлтэй гэх вэ? Энэ бүхэнд тэд ажилгүйдэл гэж хариулах. Үнэхээр ч ажлын байр тойрсон асуудал ар гэр, амьдралаа авч явах үүрэгтэй эрчүүдийн хувьд шүдний өвчин гэдгийг үгүйсгэхгүй. Эр хүн амьдралаа аваад явчих чадвартай, ямар ч ажилд торохооргүй байдаг гэсэн ойлголтын буруугаас худлаа хэлсэн хүнд бараг айл бүхний хөвгүүд сургууль соёлоос хүссэн, хүсээгүй ухарсан гэхэд хилсдэхгүй. Ажил олдохгүй, авсан цалин нь хүрэлцээ муу байдгаас сэтгэлийн тэнхээ муутай, сул дорой эрчүүд нь архинд донтох болсон. Үүний зэрэгцээ гэр бүлийн таагүй уур амьсгал тэдний хувьд бас нэг асуудал аж. Хоёр биеэ ойлгохгүй, таагүй харилцаа, дарамт шахалт зэрэг нь эр хүний сэтгэлийг хамгийн ихээр үймрүүлдэг тухайгаа ч тэд нуусангүй.

ХОЁР ДАХЬ ЗҮРХ ЧИНЬ ЭРҮҮЛ ҮҮ
Нэг чиглэлтэй, нэр олонтой төрийн болон төрийн бус олон байгууллага, холбоодууд байдаг. Харин эрчүүдийн төлөө байгуулагдсан хэдэн газар бий бол… Харамсалтай нь, хуруу дарам цөөхөн шүү. Монголын эрчүүдийн холбоо 2003 онд байгуулагдсан. Харамсалтай нь олон талт үйл ажиллагаа явуулдаг гэх уг байгууллагын тухай эрчүүд тэр бүр мэддэггүй юм билээ. Үүнээс гадна Улсын клиникийн эмнэлгүүдэд эмэгтэйчүүдийн үзлэг, эмчилгээ гэж байхаас эрчүүдийн гэх тодотголтой тасаг ч алга. Харин хувийн эмнэлгүүд мэр сэр байх. Энэ нь уламжлат анагаах ухааны антрологийн Андромед, доктор, профессор Ч.Цэдэн-Ишийн Эрчүүдийн эмнэлэг, Гарьд магнай зэрэг ердөө гуравхан эмнэлэг байдаг. Энд уламжлалт болон европ эмчилгээг хослуулах арга барилаар эмчилдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо сүүлийн үед нэлээд нэмэгдэх болжээ. Энэ нь эрчүүд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, санаа тавьж эхэлсний тод жишээ.
Гэвч эмнэлэгт хандсан эрчүүдийн 70 гаруй хувийг залуус эзлэх болжээ. Тэдний олонхи нь түрүү булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвдсөн байдаг ажээ. Өвчин нь хүндэрсэн үед ууц нуруугаар өвдөх, шээс хаагдах, бэлгийн сулралтай болох шинж тэмдэг илэрдэг аж. Эр хүний хоёрдогч зүрх гэдэг түрүү булчирхай өвчилсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахгүй бол хоргүй хавдар ч болдог байна. Сүүлийн үед энэ өвчинд 17-45 насныхан илүү өртөх болсон нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болж. Гэхдээ хүндэрсэн үед нь заавал мэс засал хийлгэх биш эртхэн эмчлүүлвэл бүрэн эдгэрэх боломжтой юм байна.

МОНГОЛ ЭРЧҮҮД БОГИНО НАСАЛДАГ
Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд эрэгтэй хүний дундаж наслалт 65-85, өндөр нь 170 см гэсэн үзүүлэлттэй байдаг.
Харин Монгол эрчүүдийн дундаж наслалт үүнээс харьцангуй бага буюу 60-75, өндөр нь 160 см ажээ. Энэ нь улс орны хөгжил, хүн амын амьжиргааны түвшин зэрэгтэй салшгүй холбоотой гэж эрчүүд маань гомдоллох. Гэхдээ тэдний эрүүл мэнддээ тавьж буй анхаарал хэтэрхий бага байгаагийн дээр тэр бүр хүссэн хоол тэжээлээ хэрэглээд байх нь ховор гэж оношилмоор санагдана. Мөн сэтгэл санааны хямрал, ажлын цаг баримталж чадахгүй, ачаалалтай байх зэрэг ч нөлөөлдөг ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button