Би үргэлж хадаастай явдаг

-Танаас бурхан юу ч харамласангүй. Хөрөнгө мөнгө, авьяас, залуу сайхан эхнэр. Гэтэл таны нүдэнд гуниг шингээстэй байх юм?
-Би дэлхийн нэг номерын тенор биш гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Пласидо Доминго, Хосе Каррерас нарыг мартах ёсгүй. Би тэдний авьяасыг шүтэн биширдэг. Харин бид гурвыг хамтдаа дуулсан үед дэлхийн шилдэг тенорууд гэж нэрлэж болох юм.
Нүдний гуниг уу? Байгаль ийнхүү заяасан байх. Магадгүй хүүхэд насны хүнд үе, ойр дотныхны маань үхэл хагацал ч нөлөөлсөн байж магадгүй.Бүх зүйл санааны зоргоор болохгүй юм даа. Дахиад л шинэ зүйл сурах, шинэ оргилд гарах хэрэгтэй байдаг. Гэтэл нас явчихлаа.
-Ямар дуучин Танд их нөлөөлсөн бэ?
-Мэдээж хэрэг, Карузо. Намайг анхны тоглолтоо хийсний дараа миний эцэг Хүү минь чи муугүй дуулж байна. Гэхдээ чи Карузо биш. Тиймээс энэ бүхнээ орхиж мэргэжил сонгож ав гэсэн юм. Харин би өөртөө Карузо байдаг ч Паваротти бас байх ёстой гэж хэлсэн.
-1960-аад оны үед Италийг төдийгүй дэлхий дахиныг Робертино Лореттогийн гайхамшигт хоолой бишрүүлж байв. Робертино юу хийдэг бол?
-14 настай хүү үнэхээр хосгҮй сайхан авьяастай байсан. Түүгээр мөнгө олж баяжих гэсэн хүмүүсийн шунал Робертиног үгүй хийчихсэн юм. Шилжилтийн насны хоолой нь тогтоогүй байгаа хүүхдэд хэт их ачаалал өгснөөс хоолойгүй болсон. эрвээ туршлагатай багш таарсан бол дэлхийд гурван тенор бас Робертино байх байлаа. Лоретти одоо ресторан, бааранд л дуулж явдаг гэсэн.
-Пласидо Доминго үргэлж тайзны зүүн талаас гардаг. Танд бас ямар нэгэн шүтдэг зүйл байдаг уу?
-Хүн бүрт өөрийн гэсэн сахиус ч юм уу, шүтдэг зүйл байх ёстой. Сахиустай байхад элдэв хэл амаас хамгаалдаг шиг. Миний аавыг хот руу явахад ээж түүний хармаанд хадаас хийж өгдөг байлаа. Яахав, хүүхнүүдтэй бүү орооцолдог гэж. Аав маань их сайхан залуу байсан юм. Намайг дуулж эхлэнгүүт ээж миний халаасанд бас хадаас хийсэн. Тэр хадаас одоо зэвэрсэн ч би хадгалж л явдаг.
-Таныг турах зорилго тавьсан гэж сонссон юм байна?
-Миний сул тал бол шпагеттид хэтэрхий дуртай. Яг л ээжийн хадаас шиг байнга хамт явдаг зүйл. Гэтэл миний хайртай эхнэр намайг наад зах нь 20 кг тураахаар шийдсэн гэсэн. Николетт намайг өөрийнхөө хичээл зүтгэлээр нэг л өдөр гоолиг залуу болно гэдэгт итгээд байдаг юм. Гэхдээ хайрт эхнэрийнхээ Лучаниссимо, Лучаниссимо хэмээн эрхлэн хоолноос татгалзахыг хүсэхэд би эсэргүүцэж чаддаггүй.
-Та 60 настайдаа 25-тай Николеттэй гэрлэсэн. Орост сахал нь цайвч, санаа нь завхай гэсэн зүйр үг байдаг?
-Италид энэ асуудалд өөрөөр ханддаг. Болсон нимбэгний шүүс арвин гэж ярьдаг шүү дээ. Би их жаргалтай байна. Энд нас ямар хамаатай юм. Анх удаа л эмэгтэй хүн миний амьдралд хөгжим шиг хэрэгцээтэй байхыг мэдэрсэн. Тавь гараад л эр хүн жинхэнэ дурлалтай учирдагт итгэлтэй байна. Ийм насанд ямар эмэгтэй хэрэгтэйг мэддэг. Залуу байхад эмэгтэй хүний хожим нь ямар ч хэрэггүй шал дэмий зүйлд анхаарал хандуулдаг байж.
-Та амьдралын зорилгоо биелүүлсэн үү?
-Үгүй, хийх юм их байна. Дэлхий дахинд өчнөөн асуудал байна шүү дээ. Хамгийн аймаар нь өлсгөлөн хүүхдүүд. Хандив, буяны ажил миний уран бүтээлийн нэг хэсэг. Би алтан тайзаа орхихын өмнө дэлхийн 40 орны тайзан дээр зөвхөн Италийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулах болно. Аялан тоглолт дөнгөж эхэлж байна даа.

Д.ДАВААСҮРЭН
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button