Төрийн алтан аргамжны тасархай

Дэлхий дахинаа өнгөрөгч Мянганы хүнээр тодорсон их хааныг анх дипломат албыг үндэслэсэн ч гэдэг. Ялангуяа даяарчлалын эринд энэхүү дипломат харилцаа нь хөрш орнуудтайгаа төдийгүй олон улсын хэмжээнд байр сууриа эзлэх, цаашдын хөгжлөө тодорхойлох гол хөшүүрэг болж байна.
Ирэх онд монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 800, эзэн Чингисийн 840 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Зөвхөн энэхүү түүхэн үйл явдал нь Монгол Улсын төрийн алтан аргамж хэр урт, ямар бөх бат болохыг харуулах нэгэн шалгуур болох юм.
Наяад онд цус ойртсон дипломатууд гэсэн хэллэг манай нийгэмд бий болсон. Үнэхээр ч эрхтэн дархтны хүүхдүүд л гадаадад олон улсын харилцааны мэргэжил эзэмшээд хилийн чанадад Монголын нэрийг төлөөлж ажилладаг. Тэгээд хоорондоо гэр бүл болон амьдарсан нь цөөнгүй байдаг юм билээ. Яваандаа энэ нь залгамж чанартай болж ирсэн байна.
Харин одоо улс төрийн намын харъяаллаар дипломат албанд томилогдох буюу өнгө мөнгөөр алба хаших болжээ. Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнээр шинээр томилогдсон боловсон хүчнийг намын харъяаллаар нь авч үзвэл МАХН-аас зургаа, АН-аас хоёр, харин ГХЯ-нд ажиллаж байсан гурван хүн байна.
Гэхдээ ертөнцийн чихнээ дуурсгалтай Монгол гэдэг эрхэм нэрийг баастах цөөн биш хүн алтан соёмбот далбаатай машин хөлөглөж, халдашгүй дархан эрхийн далбаан дор хөлчүүрхэж, хөлжих замаа засч яваа нь хачирхалтай.
Болгарт хар тамхины наймааны хэрэгт хутгалдаж дэлхий дахинд шившгээ дэлгэсэн Б.Шатарбал гэгчийг эн түрүүнд жишээ болгон нэрлэж болно. Энэ эр уг нь цагийн эртэд Гадаад харилцааны яаманд жолоо мушгидаг байсан юмсанжээ. Тэгээд тухайн үеийн Намын Төв хорооны гайгүй дээгүүр тушаалтай даргын охиныг уургалж, Софид дипломатын сургуулийг дэнтэй дунтай дүүргэснээр алтан аргамжны үзүүрээс атгасан юм санж. Гэвч угийн төр улсаасаа илүү түрийвчээ бодсон түүний шунал нь шулам болсон хэмээн Гадаад хэргийн яамны тулхтай зарим нь шивэр авир хийж байна. Харин Уулын буга хараад унасан морио сольсон гэдэг шүү. Энэ нь хүний эрхийн асуудал мэт авч олон хүн иймэрхүү замаар дипломат албанд шургалах замаа засч ирсэн нь нэгэнт нууц биш ажээ.
Зарим нь бүр эгээ л гэртээ байгаа юм шиг аашилдаг гэнэ. Эрхэм гишүүн асан Ё.Адилбиш Эрхүүд ерөнхий консулын зай бөглөдөг. Мужийн орлогчийг дээгүүр зиндааны гурван даргатай нь хамт урьчихаад хөл дээрээ тогтож чадахгүй шахам элдвээр аашилж, бүр губернаторыг нь хүртэл доромжилжээ. Оросын талаас энэ товарищын талаархи нэг бус удаагийн асуудал Гадаад хэргийн сайдын чихийг халууцуулж байна. Мань эр оросоор баруун гарынхаа таван хурууг оролцуулан ярьдаг гэсэн нь арай ч худлаа байлгүй дээ. Дипломат төлөөлөгчдийн газруудад суугаа орныхоо хэлийг мэдэхгүй хүмүүс ажиллах нь ердийн үзэгдэл ажээ. Тэдний 60-70 хувь нь олон улсын харилцааны мэргэжлийн бус хүмүүс гэнэ.
Ер нь манайхаас элчингийн зөвлөх гэх мэт яах аргагүй дипломат үүрэг гүйцэтгэхээр томилогдсон зарим нэгэн хүн хэлэлцээр, хэлэлцээ хоёрынхоо ялгааг ч мэдэхгүй очдог ажээ. Хар ухаанаар бодсон ч хэлэлцээ гэдэг нь ширээний ард амьдаараа суугаад ярихыг, хэлэлцээр гэдэг нь яриад дуусчихсанаа цаасан дээр буулгасныг хэлдэг баймаар юм.
Гадаад хэргийн асуудал хариуцсан манай төрийн яамны бүхэл бүтэн аппаратад одоо онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолтой хүн ганцхан бий. НҮБ-д суурин төлөөлөгчөөр олон жил нэр төртэй ажилласан Ж.Энхсайхан гуайг сайн дурын мэт харагдах хөшигний цаанаас санаатайгаар татаж авчирсан. Гэтэл Гаванад суугаа Б.Гомбо гэхэд ГХЯ-ны дипломат төлөөлөгчдийн газарт үйлчлэх албаны дарга буюу аж ахуйн ажил л эрхэлж байсан нэгэн. Энд ажиллаж асан бас нэг хатагтайг хэдэн жилийн өмнө гадаадад ажиллах жолооч нараас халаасны мөнгө авсан гэдгээр халах гэтэл та нарын булхайг илчилнэ гээд гэдийчихэж. Хариу шахаанд орсон дарга нар хариуд нь Казахстанд элчин сайдын зөвлөхөөр дэвшүүлсэн байх юм.
Аль Хүннү гүрний Модун шанью хаан харь улстай хийсэн ам тангарагтаа мөнх хөх тэнгэрээ барьж, хэлсэн амнаасаа буцвал ниргэтүгэй хэмээдэг асан. Богд Чингис худалдаачдыг нь хороосон Хорезмын улсад элч довтолгож хэл амаа ололцох гэсэн ч толгойг нь дахин авсанд арга буюу дайлаар мордож байсан.
Манжийн дарлалд 200 жил байсан Монгол хэдий хараат ч бие даасан хэлбэрээ хадгалж чадсан. Дараа нь 600 мянган монголчууд Хятадын колоничлолыг сөрж тусгаар тогтнолоо тунхаглаад, тавиад он гэхэд олон улсад хэдийнэ зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн төрийн алтан аргамжны товч агаад тодорхой залгамж чанараас өдгөө тасархай л үлдэх гэж үү.
Хубилай хаан хэдий их гүрний нийслэлийг Бээжинд шилжүүлсэн ч Монголын ариун гурван мөрний дундахь нутагт хятад хар шаахайны мөр бүү гараг хэмээн зарлиг буулгаж асан нь өнөөдөр талаар болж байна.
Монгол Улс дэлхийн 147 оронтой дипломат харилцаатай. Тэдний хэл, зан заншил, соёлыг мэдэж байж л сайн түншийн харилцаа тогтооно. Одоо ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд хятад хэлний Бээжин, Гуаньжу аялгууны аль алинаар нь цэвэрхэн ярьдаг, удам залгасан дипломатч гэсэн. Чухамдаа энэ хүний ачаар Орос. Хятадын харилцаа улам бүр шинэ шатанд гарч байна гэдэг юм билээ.
Түүн лүгээ манайхаас Японд олон жил элчингээр ажилласан Хүрэлбаатар гуай эзэн хаанд нь дуртай үедээ бараалхдаг гадаадын дөрөвхөн дипломатын нэг байсан гэдэг шүү. Удахгүй Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн чуулган болох гэж байна. Өнгөц харахад газар нутгийн зааг хязгаараар нэрлэсэн боловч Монгол Улсад урилганы ч үнэр алга. Энэ бол гадаад харилцааны салбарын анхаарлын гадуур өнгөрөх асуудал биш л байх. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд манайд хөл тавих нь. Ямар хэмжээнд яаж айлчлах нь бас л бүрхэг.
Хоёр улсын харилцааны асуудал мэт авч хоёр хүний харилцаанаас л эхэлдэг юм байна. Тал бүрийн мэдлэгтэй, соёлтой яриа хөөрөөг энгүүн өрнүүлсний эцэст эх орныхоо ашиг сонирхлын асуудлыг эвтэйхэн амжуулдаг нь энэ цагийн дипломат ёсны голлох арга болжээ. Тухайлбал, Бельги, Голланд зэрэг оронд ямар ч албан бичиг дараастай байх нь цөөнгүй бөгөөд аяга кофены ар дахь иймэрхүү ярианы үеэр сануулахад аяндаа л хариу нь ирдэг хэмээн ахмад дипломатч ярьж байсан.
Дотроо гүн бат хадгалсан төрийн хар хайрцаг, гадагшаа үл тасрах төрийн алтан аргамж нь өвгөдийн минь өвлүүлсэн үнэт эрдэнэ билээ.

(өнөөдрийн монгол 2005-10-19 118)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button