Шизофрени халдвартай
Эхний үе эрдэмтэд халдвартай өвчин гэдэгт итгэлгүй хандаж байсан ч нэлээд өргөн хүрээ хамарсан судалгааны явцад дээрх өвчнөөр өвчилсөн хүнтэй хамт амьдарч, ажилладаг хүмүүсийн 10 хувьд халдварласан болох нь тогтоогджээ. Гайхалтай нь үүнийг тогтоосон эрдэмтэн социализмын үед ажлаас халагдаж амьдрах аргагүй болсон тэрбээр Америкт дүрвэн гарчээ. Казанецийн нотолгоогоор шилжилтийн насны хүүхдүүд шизофрений халдвар авахдаа тун амархан байдаг аж.
Харин 20-оос дээш насныхан бараг халдвар авдаггүй гэнэ. Эл өвчин яг л хамрын ханиад шиг агаар дуслын замаар халддаг төдийгүй заавал ойр дотнын хүн нь байх албагүй, олон жилийн турш ямар нэг байдлаар контакттай байхад л хангалттай аж.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)