Мөрийтэй тоглоомчид хаана нуугддаг вэ

Гэвч үүний тал хүрэхгүй хувь нь одоо ажиллаж байгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхны хийсэн шалгалтаар тогтоожээ. Албан ёсны газрууд ийнхүү цөөн байгаа нь тэдний төлдөг татвартай холбоотой ажээ. Тиймээс албан бусаар буюу татвараас зайлсхийн нууцаар ажилладаг мөрийтэй тоглоомын газар олон бий. Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүлээх эрсдэл маш өндөр байдаг тул байгуулагдаад удалгүй дампуурсан газар ч бий аж.

Тэд ч бас эрсдэл хүлээдэг
Яагаад гэвэл автомат тоглоомын машин бол техник. Тийм болохоор тоглож сурсан гарууд ашиглаж сурчихсан байдаг аж. Компьютер тоглоомын давтамжийг тооцоолж бооцоо тавих, тоглоомын машинд оруулдаг зоосыг нүхлээд төмөр утсаар оосорлож дахин дахин мөнгө хожсон явдал тоглоомын газарт гарсныг энэ төрлийн бизнес эрхлэгчид олныг илрүүлдэг байна. Үүнээс болж хамгаалалтаа чангатгах шаардлагатай болдог аж.

Донтуулдаг гэвэл итгэх үү
Мөрийтэй тоглоом бол хар тамхитай адил хүнийг донтуулдаг юм байна. Мэдээж хүн бүхэн л хожихыг бодож мөрийтэй тоглоомд азаа үздэг. Азаа үзье гэж бодож нэг тоглоод хожигдлоо. Дахин нэг тоглочихвол хожиж юуны магад, хоёр дахин хожигдсоны дараа алдсан мөнгөндөө харамсч буцаан олж авахыг бодно. Ингэсээр та нэг л мэдэхэд мөрийтэй тоглоомын эргүүлгэнд хөлөө хийчихээд авч чадахгүйд хүрсэн байх вий. Тэгээд яг л архаг тамхичин тамхи татахын тулд яахаас ч буцдаггүйн адил зан гаргана. Ямар сайндаа л мөрийтэй тоглоомонд донтсон 19-21 насны залуус мөнгө олох гэж шатахуун түгээх станц дээрэмдэж байх вэ дээ. Тэд мөрийтэй тоглоом тоглож байгаад улайрч 300 гаруйхан мянган төгрөгийн төлөө хүний алтан амь хөнөөчихөөд одоо өргөст торны цаана сууж байгаа билээ.

Гэмт хэрэгтнүүд цуглуулдаг
Мөрийтэй болон бооцоот тоглоомын газруудад дандаа мөнгөтэй хүмүүс ордог уу гэвэл тийм биш. Зүсэн зүйлийн хүн гудамжны хүүхдүүд ч цуглана. Зарим нэг дээд зэрэглэлийн газрыг эс тооцвол шүү дээ. Парис, Golden game, Поүer хаус зэрэг газруудад халаасны хулгайч нар цугладаг гэдгийг цагдаагийн ажилтнууд ярьж байсан. Нэг тоглоод мөнгөө алдчихаад л мөнгөтэй болоод буцааж ороод ирдэг тэдний баяжсан арга нь тодорхой. Тэгэхээр мөрийтэй тоглоомын газрууд гэмт хэрэг рүү түлхдэг гээд хэлчихвэл хатуудахгүй. Эрсдэлээ даах чадвартай насанд хүрсэн хүний оруулна хэмээн тоглоомын газрууд дүрмэндээ заасан байдаг ч насанд хүрээгүйчүүд ороод ирчихсэн байдаг нь нууц биш. Тэгээд ч хүний халаасан дахь мөнгийг тоолж байж оруулахгүйгээс хойш эрсдэлээ даах эсэхийг мэдэх боломжгүй.

Хэдэн саяаар бооцоо тавьдаг
Манай улсад зөвхөн бооцоот тоглоомын газрыг зөвшөөрдөг болохоос казино тоглох хууль зүйн үндэслэл байхгүй. Гэлээ ч нууц казино ажиллаж байгааг дээр өгүүлсэн. Тэдний нэг нь Ард кино театраас хойш байрлах Ярамт кафений доод хонгилд байдаг ажээ. Тэдний хамгаалагч Оргилтой танилцаж хэдэн зүйл сонирхсон юм. Тэрбээр энэ нууц казинод ажиллаад жил гаруй болж байгаа гэв. Энд рулет зэрэг бага зиндааны тоглоомыг тоохгүй. Бүр өчнөөн зуун мянга, саяар нь бооцоо тавьж жинхэнэ казино тоглодог. Мэдээж ордог хүмүүсийг нь сонирхсон. Ганц нэг монголчууд цөөн ордог байснаа сүүлийн үед хүрээгээ тэлээд байгаа. Монголд байгаа орос, америк, солонгос, хятадууд бүр гишүүнээр элсчихсэн байдаг. Бизнесийн томчууд ордог болохоор тэд ч бие хамгаалагчтайгаа ирдэг бөгөөд олон сая төгрөг хожсон тохиолдолд эндхийн бие хамгаалагчид дагалдан хүргэж өгдөг юм билээ. Гэхдээ гишүүн болох татвар нь өндөр буюу 99 ам.доллар байдаг. Гишүүнээр элсэх хүсэлт гаргасан хүнийг хурлаар хэлэлцэх шахуу юм болж байж авдаг гэсэн.
Заавал энд тэндхийн автомат тоглоомд азаа үзэхийг мөрийтэй тоглогчид бодохгүй байгаа бололтой. Төрийн өмчийн хорооны хажуугийн City кафений дээд давхрын кабинд хувиараа бизнес эрхлэгчид гэдэг шиг мөрийтэй тоглогч хүмүүс цуглардаг юм байна лээ. Нууц тоглогчдоос бооцоот тоглоомын газрууд татвар авмаар байна. Чех, ОХУ, Югослав, Болгараас оруулж ирсэн автомат тоглоомын техникийг ашиглаж байгаа юм байна. Тухайн үйлдвэрээсээ тохиргоог нарийвчлан тааруулсан байдаг болохоор үнэхээр аз мэднэ гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хариуцсан байцаагч нь ярьж байна. Гэхдээ автомат тоглоом тоглож мөнгөө алдсан хүмүүс гомдол гаргах нь олон. Одоогийн байдлаар эднийд автомат тоглоомын талаар гаргасан арваад гомдол ирсэн байна. Байцаагч нар харин таксийн тоолуурыг өөрчилдөг шиг автомат тоглоомын тохиргоог өөрчилж болохгүй гэж үзэж байгаа юм. Машины кассын тоолуурыг өөрчилсөн тохиолдол гараагүй байна. Гэвч одоо юм хөгжиж байгаагаас гадна муу аргад сайн хүмүүс олон болохоор юмыг яаж мэдэхэв. Тиймээс ч НМХГ-аас бооцоот тоглоомын газруудыг шалгаж байгаа аж. Мөн татвар төлдөггүй нууцаар ажилладаг газруудыг илрүүлэхээр дүүргүүдийн цагдаагийн хэлтэс хамтарч ажиллаж байна. Ер нь манай улсад ажиллаж байгаа газрууд бооцоот тоглоомоор үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй байгаа болохоор бусад үйлчилгээг ч албан ёсоор зөвшөөрвөл наад зах нь тэндээс мөнгө хожиж байгаа иргэдээс хураамж авдаг болно гэж үзэж байна.
(өнөөдрийн монгол 2005-10-19 118)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button