Хайрын орчлон-д 10-р орно.
Энэ нь ч үнэхээр тийм юм. Хаа газар явсан энэ хоёрын зураг энд тэнд өлгөөстэй, хадаастай байна. Тэгвэл энэ зурагаа өлгөөд байгаа шалтаг шалтгаан нь хоёр дуучид маань анхын бие даасан тоглолтоо энэ сарын 21-ны өдөр UB-Palace-ийн концертын их танхимд хийх гэж байгаа юм байна. Хүний сэтгэлд нэгийг ухааруулж амьдаралд нь гэрэл гэгээг билэглэдэг зүйл бол ХАЙР юм. Тэгвэл Чинболор, Энхмэнд хоёр маань энэ л хайрыг магтан дуулахаар болсон байна. Анх СУИС-ийн босго давсанаас хойш дуу гэдэг зүйлийг сэтгэлд хүргэн, дуучин гэдэг нэрийг ард олоноосоо хүлээн авсанаа энэ өдөр та бүхэнтэй хуваалцах гэж байна. Г.Чинболор, Б.Энхмэнд нарын нэрийг нь сонсоод хүйс андуурдаг ч дуулсан дуугаар нь ард олон аль хэдийнээ мэдэх болсон. Хайрын орчлон тоглолтон дээрээ Улсын филармони оркестртой, Монголын хүүхдийн ордоны бүжгийн хамтлагтай оролцох бөгөөд зөвхөн өөрсдийн л уран бүтээл энэ тайзанд эгшиглэх юм байна. Тоглолтын тасалбарын үнэ нь 10 мянган төгрөг бөгөөд тасалбар нь 2006 оны жижиг хуанли юм байна. Тоглолтын ерөнхий зохион байгууллагчаар элгэн нутаг fm 100.1 ажиллаж байна. Мөн тасалбар дагалдаж хоёр дуучны Хайрын орчлон хэмээх CD нь ирэх юм байна.
Т.Оргил /olloo mn/