Шүлс асгаруулам зарын гай

таван жилийн дотор Эрүүгийн хуульд бие даасан заалт болж орж ирсэн. Нэг үгээр хэлбэл хүн хүнээ наймаалах гэмт хэрэг богино хугацаанд монголчуудыг хар суүдэр мэт хөмрөн давж байна. Цэвэр ичимтгий гэгддэг Монгол охидын нүцгэн зураг, тоглосон порно кино нь инернэтээр цацагдаж, Азийн орнуудын баар цэнгээний газруудын биеэ үнэлэгч, тайчигч охидын хамгийн өндөр ханштай нь Монгол охид болсон гэхэд хэн ч маргахгүй. Энэ тухай үнэң худал.нь мэдэгдэхгүй яриа их гарна Хэн гуайн охин Макаогийн казннод өндөр цалинтай ажил хийхээр явсан чинь барьцаалагдаж хорионд орж биеэ үнэлж байгаад ирсан гэнэ.
Хятад танил нь Бээжинд аялуулахаар дагуулж яваад худалдчихсан гэнэ.
Танилаараа жуучлуулан Сингапур явсан бүсгүй цэнгээний газрын боссуудад худалдагдан бааранд бүжиглэж, биез үнэлж байгаад оргож ирсэн гэнэ гэсэн яриа ам дамжин яригдах болсон. Ийм зовлон туулсан нэг нь нэр ус, зүс царайгаа нууцлан байж хууль хяналтынханд ярьдаг ч хана хүртэл чихтэй юм хойно бүгд л мэдэж сонин хэвлэлийн бай болно. Үүнээс болж нэр хүндээ дахин дахин алдахад хүрнэ. Тиймээс гадаадад гарч хэдэн төгрөг олох гэж байгаад залилуулан харийн хүнд худалдагдан мянган зовлон амссан ч гэлээ үүнийгээ тас нуугаад хохироод үлддэг болжээ. Хэдийгээр тэд хохирч байгаа ч гэлээ бас азтай нэгэнд тооцогдох. Зовлонг нь туулаад ирсэн эмэгтэйн хэлснээр өмнө нь очиж үзээгүй газар танихгүй харийн иргэний мэдэлд боолчлуулж, амьд бараа болон байнгын хяналттай, цоожтой хуульгүй ертөнцөөс эсэн мэнд мултарч ирнэ гэдэг л хамгийн аз жаргал аж. Сингапур, Малайз, Макао гээд орнуудад сексийн зорилгоор худалдагдан очиж байгаа аль ч орны охидын бичиг баримтыг эзэд нь хураан авч устган хөлийг нь тушчихдаг байна. Хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн зорилгоор ашиглахаар хил дамжуулан худалдах гэмт хэрэг манай оронд харьцангүй бага гардаг ч эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх заалт нь бүрхэг, төгс бус байгаа нь хэрэгтнүүдэд боломж олгоод байгаа бололтой. Монголчууд өөрсдөө харийнхантай үгсэж 16-25 насны охидыг загварын шоу, өндэр цалинтай ажил, кино од болгоно гэсэн шүлс асгаруулам зараар сэтгэлийг нь урвуулж бараагаа олдог байна. Цугласан охидыг бүгдийг нь аваад явчихдаггүй, царай зүс, бие хаа, ар гэрийн татлаа түтлээ ихтэй эсэхийг нь өөрсдийн шалгуур бүхий анкет бөглүүлж аваад сонгоң шалгаруулах нэрээр ялгана. Нэг л өдөр охин нь мөрөөдөл болсон гадаадын аль нэг оронд загвар үзүүлж, кино од болоод бөөн мөнгө олох болсон сайхан мэдээг гэрийнхэндээ дуулгана. Ёстой алтан боломж таарч байхад гэж баярласан хүмүүс дор нь зөвшөөрч орхино. Гэвч хилийн дээс алхаад хоёр гуравхан хоногийн дараа сураг алдрах юмуу, таагүй мэдээ ирж нартай өдөр ч бүрхэг болж амьдын хагацал эдлэдэг. Ийм гайг хэчнээн айл өрхийг нөмөрснийг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр бэлгийн зорилгоор хэдэн охид эмэгтэйчүүд хил дамжуулан худалдсаныг хуулийнхан ч тогтоож чадаагүй байна. Дээр дурдсан шалтгаанаар хохирогчид гомдолд гаргахаас айж сууна. 2002 онд шинэчилсэн Эрүүгийн хуулинд энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх заалт орж эрх зүйн орчин бүрдсэн ч нэмэлт тайлбар хийхгүй бол хэргийг бүрэн шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг ажээ. Хүүхэд эмэгтэйчүүдийг хил дамжуулан наймаалахын эсрэг хуулийн заалттай болсноос хойш цагдаагийн байгууллагад хохирогчдын гомдлоор албан ёсоор 21 тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч прокурор, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болж нэг нь л шүүхээр шийтгэгдсэн байх юм. Тэр шийтгүүлсэн хүн нь ОХУ-ын иргэн байжээ. Охид бүсгүйчүүдийг хамгийн ихээр наймаалдаг Зүүн ази шоу цэнгээний томоохон төв болсон улс орнуудад хэчнээн Монгол охин хүчинд автаж, өөрийн сонирхлоор биеэ үнэлж буй тооцоог гаргах ямар ч боломжгүй. Урд хөрш Хятадын Эрээн хот монгол биеэ үнэлэгчдээр дүүрснийг явсан хүн бүр толгой сэгерэн ярина. Эрээнд бараг 500 гаруй Монгол бүегүйчүүд биеэ үнэлдэг бүрэн бус тоо гарсан байх юм. Тэдний хэд нь сайн дураараа, бусдын эрхшээлд явааг таашгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн саяхан Эрээнд очиж байдалтай нь танилцаад тус хотын Захирагч, Цагдаагийн газрын дарга нартай уулзаад иржээ. Эрээн хотын удирдлагууд Манайх гадаадын иргэдийн эрхийг хамгаалахаар Консулын газруудтай хамтарч ажилладаг. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалахаар барьцаалах, худалдахын эсрэг тогтоол гаргаж даган мөрдөж байгаа. Монгол улсын иргэдтэй холбоотой эмэгтэйчүүд болон, хүүхэд худалдах гэсэн гэмт хэрэг гараагүй байна. Зөвхөн дотоодод гарсан ганц нэг тохиолдлыг илрүүлэн шийдвэрлэсэн. Манай хуулийн заалт чанга болохоор энэ төрлийн гэмт хэрэг бараг гардаггуй гэсэн бүрхэг мэдээлэл өгч манай албаныхныг буцаасан байна. Үүний дараа удалгүй Эрээн хотын Цагдаагийн газрынхан хууль бусаар оршин суун биеэ үнэлж байсан таван Монгол бүсгүйг консулын газарт хүлээлгэн өгч албадан гаргажээ. Эдгээр биеэ үнэлэгчид нь бусдад дарамтлуулан өдөр бүр биеэ үнэлж орлогынхоо багахан хувийг өөртөө авдаг байсан гэж мэдүүлсэн байх юм. Хэдийгээр хүний наймаа нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй байгаа ч сүүлийн арваад жилд даяарчлалын нөлөөгөөр орж ирсэн нийгмийн нэг үзэгдэл гэдгийг хуулийнхан хүлээн зөвшөөрч байна. Эмэгтэйчүүдийг гадаад дотоодод худалддаг нь нэгэнт тодорхой болж хөтөлбөр боловсруулан тэмцэж эхэлжээ. Бас нэг эмгэнэл нь монгол охидууд хилийн дээс алхаж хөнгөн амьдрал хүсэмжлэн мөнгөтэй мөнгөгүй хятад эрчүүдтэй гэрлэн Арабын төрхтэй суусан мэт гайхуулан алга болж өгнө. Очоод удалгүй нөхрийнх нь тар танигдаж өөр нэг хөгшин хятадад зарагдах нь тэр. Хоёр гурван сарын дараа дахиад л өөр хүнд худалдагдана. Ингэж олон хятадын өврийг дулаацуулсны дараа танигдахын аргагүй турж, цонхийгоод ирэхээр нутаг буцах эрхтэй болдог аж. Охид эмэгтэйчүүдийг хил дамжуулан наймаалдаг далд бизнесийн дагуул нь насанд хүрээгүй .хүүхдийг сексийн болон донорын зорилгоор худалдаалах. Багй насны хүүхэд алга болсон тухай зар телевизийн дэлгэц, хэвлэлийн хуудсаар байнга цацагддаг. Тэр хүүхэд олсон эсэх нь мэдэгдэлгүй өнгөрдөг. Сураг ажиг тавьбал олдоогүй гэсэн үгээр мухарлах нь их. Тэр хүүхдийн хувь заяа бэлгийн гаж донтоны золиос, донор болсон байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн найман сард Эрээн хотод бага насны хүүхдийн дотор эрхтэнийг нь авсан хэрэг гарсан. Ийм мэдээлэл сонссон хүмүүс алга болоод байгаа хүүхдүүдийн араас сураг ажиг тавих нь сайжирсан. Үнэхээр манайд хүүхдийг донорын зорилгоор худалдсан гэмт хэрэг гарсан эсэхийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга С.Ганбаатараас тодруулахад ийм яриа таамаг гардаг ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэрэг алга.
Эмэгтэйчүүд, хүүхдийг бэлгийн зорилгоор хил дамжуулан худалдах гэмт хэргийн эсрэг байнга хяналт тавьж ажиллаж байна гэсэн юм. Хүн хүнээ наймаалах гэмт хэрэг зөвхөн хил дамнаад гараад байна гэвэл өрөөсгөл. Улаанбаатарт гэхэд охид, эмэгтэйчүүдийг дарамтлан эд бараа шигээ харанхуй өрөөнд хорьж хоног, цагаар биеийг нь үнэлүүлэн амьдардаг бүлэглэлийй арга нь нарийсан сонгодог утгаараа хөгжиж байна. Бөхийн өргөөний замын хойно байрлах арав гаруй баар тэдний бизнесээ хийдэг гол түшиц газар. Орой үдэш үүдээр нь өнгөрвөл охин авах уу. Хэдэн настайг сонирхож байна. Тарган туранхай, өндэр нам аль нь хэрэгтэй вэ. Нэмэлт ямар үйлчилгээ хийлгэх вэ тэгвэл унэ нь нэмэгдэнэ шүү гэсэн 16-22 орчим насны залуус таныг ээрнэ. Бааранд орвол хэсэг бүлгээрээ ширээ тойрон суусан 15-19 насны охид элдэв үг, эрэвгэр харцаар өдөн тохирох уу. Хойшоо орох уу гээд амар заяаг чинь үзүүлэхгүй хоргооно. Энд ёстой янханы газар нууцхан ажилладаг гэж хэлж болмоор. Ихэнх баар нь хойд хаалгаар нь дамжаад орчихдог нууцхан хоногоор үйлчилдэг буудалтай. Энд элдвийг сонирхон явж байтал охиноо хайгаад цөхрөнгөө барсан эмэгтэйтэй таарлаа. Охин нь есдүгээр ангид сурдаг. Сурлага сайтай томоотой хүүхэд байсан гэнэ. Гэнэт нэг өдөр гэрээсээ гараад эргэж ирэлгүй сар гаруй болж байгаа аж. Эрж сурсаар сураг гаргатал энд охин зардаг Г гэдэг залуугийн мэдэлд орчихсон биеэ үнэлж яваа гэжээ. Олж уулзах гэхээр биеэ үнэлэгч охид дандаа түгжээтэи өрөөнд хоригдож байдаг гэсэн итгэхэд хэцүү юм ярьсан байна. Монгол охид харийнхны зугаа, хятад эрсийн өвөр дулаацуулсаар байх гэж үү.

Ц.УРГАМАЛ
(өнөөдрийн монгол 2005-10-20 119)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button