Олсныхоо хэрээр зарлагдахын учир юу вэ?
төсвийн орлого овоо өссөн ч зарлага нь давамгайлсан гээд анхнаасаа л шүүмжлэлд өртөөд байгаа ирэх жилийн төсвийн төслийг чамбай болгох боломж бий хэмээн эрхэм гишүүд үзэж байна. Үүнд багагүй санаачлага гаргаж дор бүрнээ телөвлөгөө зохиогоод байгаа гэсэн. Өчигдрийн чуулганы хуралдаанд энэ ч ийм байна, тэр нь ч тиим байна гэсэн хатуухан үгийг төсөл боловсруулагчид болох сайд нар, яамдын Төрийн нарийн бичиг, газрын дарга нарт хэлж чихнээс нь хонх уялаа.
А.Цанжид Төсвийн орлого төлөвлөгөөнөөсөө давж биелдэг байдал 2005ондажиглагдсан. Уг нь орлогоо зөв тодорхойлоод төлөвлөгөөгөө гаргавал эмнэлэг, сургууль олныг барих бололцоо энэ жил байлаа. Орлогын төлөвлөлтийг илүү нягтбалбал яасан юм бэ. Мөн Засгийн газрын бүтцийг зохиохдоо СЭЗЯ-ыг Сангийн яам болгоод эдийн засгийг ҮХЯ-нд даалгажээ. Сангийн яам эдийн засгийн асуудлыг зохицуулдаг ч юм шиг, үгүй ч юм шиг. Үүнд тодорхой хариу авмаар байна. Сургалтын системдчиглэгдсэн бодпого ирэх жилийн төсөвт тусгагдаагүй байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
Сангийн сайд Н Алтанхуяг Энэ жилийн төсвийн орлогын тухайд дэлхийн зах зээл дээр зэсийнүнэөссөндатвар хураалт сайжирсан, алтны олборлолт өссөнтэй холбон тайлбарлаж болно. Нийтдээ 40 орчим тэрбумаартөсвийн орлого давна.
Харин Сангийн яамны тухай асуудал дээр эдийн засгаа хариуцаад явах нь зүгээр юм байна лээ. Нэр нь яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй.
БСШУЯ-ны шинэ стандартыг нэвтрүүлэх ажил явагдаж байгаа. Гэхдээ төсөв хөрөнгө хангалттай бус байна. Нэг сурагчид ногдох хувьсах зардал маш бага байна.
УИХ-ын гишүүн О.Энхсайхан Гэр бүл хоёр өндөр настны нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийг нь амьд үлдсэнд нь нөгөөд нь шилжүүлж өгөх бололцоо байгаа болов уу. Тэтгэвриин гучин мянгаас 15 хувийн НӨАТ-ыг авахаа болъё. Харин жип унасан дарга нараас 30-40 хувийн НӨАТ авъя.
НХХ-ийн сайд Ц.Баярсайхан Хамтарсан тэтгэвриин тогтолцоо нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Тэтгэвэр гэдэг нь угтаа бол тодорхой хугацаанд ажиллаад цалин хэле авах, түүнээсээ шимтгэлээ төлж эргээд өөрөө авах л процесс.
Сангийн сайд Н.Алтанхуяг НӨАТ-ын хувь хэмжээний тухайд Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх үед яригдана. Тэтгэврээс НӨАТ байтугай татвар ч авдаггүй. Харин гол хэрэглээ талх, сүү, мах, гурил зэргийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд ногдуулах НӨАТ-ыг 10 хувиар бууруулж таван хувь болгожбайгаа.
УИХ-ын гишүүн
Б.Жаргалсайхан Төсвийн төслийг харлаа. Ард түмэн эрс өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж байна. Төсөлд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх юу ч алга. Архины онцгой татварыг нэмэх замаар татварын орлогоо зузаатгаж болохгүй юу. Ер нь нэг юм ярихаар Аан, за за гэчихээд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө төслөө батлаад явчихдаг шүү дээ та нар. Малчид л гэхэд төсөвт юу ч төлдөггүй. Гэтэл тэдний гарт 300 гаруй миллиард төгрөг эргэлдэж байна. Малчдыг татвар төлүүлж болдрггүй юм уу?
Сангийн сайд
Н.Алтанхуяг Өнгөрсөн жил онцгой албан татварыг нэмэх хууль санаачлаад УИХ-аас баталсан. Эргээд Ерөнхийлөгч хориг тавиад унагасан. Түүнээс болж энэ жилийн төсөвт 10 тэрбумын цоорхой гарсан шүү дээ. Хэн ч хуулийн төсөл санаачлаад УИХ-д оруулаад иржболно. Малчдын татварын асуудлын тухайд 80 орчим хувь нь зуу хүрэхгүи малтай хүмүүс байдаг. Тэд бүгд амьдрах гэж ядаж байгаа. Тодорхой хэмжээнии татвар улсдаа төлдөг. Жишээ нь Улаанбаатар хоттой хамгийн ойр бол нэг толгой малд зуун төгрөг, арай хол бол 75 төгрөг, бүр алслагдсан газар бол 50 төгрөгийн татвар төлдөг.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Алдагдалгүй төсвийг олонхигүй УИХ гаргаж чадахгүй гэж үү. Алдагдалтай төсвийг зохиогоод байвал зүгээр л тусламж дэмжлэгийг шүтсэн сэтгэлгээтэй ард түмэн болчих юм биш үү?
Сангийн сайд Н.Алтанхуяг Анх төсвийн төслийг хэлэлцэж байхад 300 тэрбумын алдагдал гарч байлаа. Ярьсаар байгаад 80 тэрбум болгосон.
Ийнхүү асуулт хариулт удаан үргэлжилсэн. ДНБ-ний өсөлт сайн байгаа, орлого ч нэмэгдсэн. Гэсэн атлаа олсныхоо хэрээр зарлагддагийн учир юу вэ гэсэн асуулт өчигдрийн нэгдсэн хуралдааныг үндсэндээ ээрлээ. Бусадулсад харин ч хэмнэж өөр шинэ салбарт хөрөнгө оруулах, фондлох буюу нөөцлөх гээд олон арга зам бий тапаар зарим гишүүд ярьсан. Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн хурапдаанаар хийсэн учраас ирэх долоо хоногоос Байнгын хороод салбар чиглэлийнхээ асуудлуудаар нарийвчлан хэлэлцэнэ.
Б.ЧИН
(үнэн 2005-10-20 206)