Сонгуулийн үр дүнд дүгнэлт хийх нь нам шинэ дүр төрхөө олж авахад тустай
-НҮБ-аас гаргасан Хүний хөгжлийн илтгэл дэх жендерийн эрх мэдлийн хэмжүүрээр Монгол Улс 162 орноос 69-д бичигдсэн байна. Жендерийн тэгш байдлыг хангах талд ер нь ахиц гарч байна уу?
-НҮБ-аас Мянганы хөгжлийн зорилтыг дэвшүүлэн тавьснаас хойш дэлхийнийт жендерийн тэгш байдлын үзүүлэлтийг хүний хөгжпийн нэг үзүүлэлт болгосон. Энэ утгаараа жендерийн тэгш байдал гэдэг бол зөвхөн хэдэн эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоог хангах төдий зүйл биш. Эрэгтэй эмэгтэй хүйсийн тэгш харьцааг нийгмийн бүх л салбарт хангах тухай ойлголт.
Хүйсийн тэгш байдлыг хангасан үзүүлэлтээр Скандиновын орнууд үлгэр жишээ үзүүлдэг. Тухайн орнуудад жишээ нь бүх шатны сургуулийн багш нар эрэгтэй, эмэгтэй 5050 байдаг. Хүүхдүүд тэднээс адилхан үлгэр дууриал авч, амьдралд хандах өөр өөрийн онцлогтой байдлаар нь хүмүүжиж, сурах ёстой гэж үздэг байна. Гэтэл манайд боловсрол, эрүүл мэнд, шүүх, өмгөөллийн салбар гээд л баланс алдагдсан салбар олон бий. Угаасаа л байгалиасаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс 5050 байж амьдрал байна гээд заяачихсан болохоор энэ тэгш байдал хангагдаж байж л нийгмийн аль ч төвшинд илүү утта төгэлдер, хүмүүнлэг харилцаа бий болно гэж үздэг. Улстөрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг эрчүүдийнхтэй адил байх ёстой гэсэн ойлголт ч мөн л үүнтэй холбоотой. Улстөрд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо тэгш байх нь нийгэмд шинэ хандлага, шинэ үнэлэмжүүд бий болж, улстөрийн амьдрал ч илүү олон таптай, хүмүүнлэг болно гэж үздэг. Нөгөө талаар жендер гэхлээр л зөвхөн эмэгтэйчүүдээ анхаараад байгаа юм шиг ойлгодог. Гэтэл өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгэм сэтгэхүйн онцлогт тохирсон бодпого бага байгаад бас анхаарах ёстой. Энэ бүхнээс үзэхэд жендерийн тэгш байдлыг хангана гэдэг бол гэр бүл, нийгмийн тогтвортой байдлыг бий болгоно л гэсэн үг. Жендерийн тогтвортой байдлын үзүүлэлт сайжирвал хүний хөгжлийн үзүүлэлт мөн сайжирна.
-МАХН-ын дүрэмд орсон өөрчлөлтөөр намын бүх шатны удирдах албан тушаалтныг сонгоход нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэжтусгасан. Энэ заалт хэдийнээс хэрэгжих вэ?
-Энэ бол том амжилт хэдий ч нэг л алхам. Энэ заалтыг хэрэгжүүлнэ гэдэг чухал ажил. Үүнд манай эрэгтэй улстөрчдийн хүсэл эрмэлзэл ч чухал байгаа. Удахгүй болох МАХН-ын Бага хурлаар боловсон хүчний бодлогын асуудлыг хэлэлцэнэ. Энэ үед дүрэмд заасан квотоо хэрэгжүүлэх механизмыг батлуулах санал өргөн барина. Ер нь бол судалгаагаар намын байгууллагын доод төвшиндөө шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 байтугай 30, 35 хувь байгаа. Аймгийн намын хорооноос дээшлэхээр л хувь нь багасаад байдаг. Намын Бага хурлын 250 тшүүнээс 16 хувь нь буюу 40 нь эмэгтэй. Удирдах Зөвлөлд 19 тшүүдийн нэг нь буюу 5.2 хувь нь эмэгтэй байгаа.
-Зөвхөн намын дотоод бүтцэд төдийгүй сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн захиргааны удирдах албан тушаалд сонгогдох, томилогдох эмэгтэйчүүдийн телөөллийг квотлох бололцоо бий юу?
-Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгах талаар МАСЭХ парламентад суудалтай бусад намын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтраад санал хүргүүлсэн. Сонгуулийн аль ч хувилбарыг сонгосон сонгуульд нэр дэвшигчдийн 25-30 хувь нь эмэгтэйчүүд байх заалтыг хуульд оруулья гэсэн санал юм. УИХ өнгөрсөн хавар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх тогтоол гаргахдаа 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувийг, 2012 онд 35-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд байх заалт оруулсан. Мен өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Улстөрийн намуудын тухай хуульд намын дотоод бүтэц дэх боловсон хүчнийг шилж сонгохдоо хүйсийн тэгш байдлыг хангана гэсэн заалт мөн орсон. Энэ бүхнээс улстөр дэх хүйсийн тэгш байдлыг хангах эрх зүйн орчин үндсэндээ бүрдэж байгаа гэж нэг талаар ойлгож болно. Нөгөө талаар дэлхийн нэлээд олон оронд жендерийн тэгш байдлыг хангах хууль байдаг. Манайд бие даасан хууль байх бололцоогүй бол бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэж болно. Ийм хуульдаа хүйсийнтэгш байдлыг хангах механизмуудаа сайн тусгаж өгдөг жишиг бий.
-Сүүлийн үед намын шинэчлэлийн асуудал аль ч төвшинд хүчтэй яригдаж эхэллээ. Та санал, бодлоосоо хуваалцаач ?
-Улстөрийн тогтвор, суурьшилтай ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх асуудал сүүлийн үед орхигдсон гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр НАШБ-д зөвхөн ахмадууд л байдаг. Намд шинээр элсч буй залуучуудаа намын зохион байгуулалтын анхан шатны бүтэцтэй холбох тодорхой механизм хэрэгтэй. Тэгэхгүй бол намын гишүүдийн дунд өөр өөрсдийн ашиг сонирхлоор нэгдсэн хэсэг, бүлгүүд бий болоод тэр нь эргэж нэг бодлогын дор зангидагдахад бэрхшээл үүсгэж болно. Нөгөө талаар улстөрийн бодлогынхоо шинжлэх ухааны үңдэслэлийг сайжруулах нь чухал. Намын дэргэдэх социологийн төвийг зөвхөн сонгууль болохоор л рейтинг судалдаг төв биш ерөөсөө нийгэм, эдийн засаг, улстөр, эрх зүйн бүх л асуудпаар нарийн судалгаа явуулж, түүнийгээ намын, төрийн бодлогод тусгадаг төв болговол зүгээр юм уу гэж бодож байна. УИХ-аас гэхэд л энэ 15 жилийн хугацаанд өчнөөн олон хууль, хөтөлбөр гарлаа. Тэдгээрийн хоорондын уллдаа, холбоо ямар байна, эрх зүйн зохицуулалт байна уу, зөвхөн цаасан дээр л байна уу гэх зэргийг судалдаг газар өнөөдөр байхгүй байна. Глобальчлалын нөхцөлд дэлхий дээр өнөөдөр маш олон шинэ хэрэгцээ, хөтөлбөр гарч ирж байна. Түүний алийг нь авах вэ гэдэгт мөн л судалгаа хэрэгтэй. Ийм судалгаа байхгүйгээр манайх гадны юмыг шууд хуулбарлаж, тэр нь Монголын хөрсөнд тохирохгүйгээс хоцрогдох тохиолдол олон байна. Манай Прогноз хүрээлэн энэ бүхний уураг тархи нь байвал намын шинэчлэлд ч, төрийн бодлогод ч их сайнаар нөлөөлөх болов уу.
-Боловсон хүчнийг сургах, бэлтгэх ажил хоцрогдлоо гэж хэллээ. Үүнийг шийдэх тодорхой ямар механизм байж болох вэ?
-Манай нам СоцИнтернийн гишүүн болсноор гадаад харилцаагаа өргөжүүлэх өргэн боломж нээгдсэн. Энэ боломжоо жаахан дутуу ашиглаад байна уу даа гэж боддог. Манай харилцаа хамтын ажиллагаатай намуудын дэргэд янз бүрийн сангууд байна. Энэ чиглэлээр залуучуудыг сургах, төсөл, хөтөлбөрт хамрагдахын төлөө явахгүй байна. Өнөөдөр нэг цикл хугацааны сонгууль дууслаа, яг ийм үед нам ирээдүйгээ харсан ажлуудаа хийх хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн зөвшилцлөө л хараад, энэ хүрээндээ эргэлдээд байж болохгүй. Энэ мэт олон зүйлээр Бага хурал хөтөлбөр боловсруулаад, түүндээ тохирсон бүтэц, зохион байгуулалтаа ч боловсронгуй болгох шаардлага байна. Ер нь бусад орны том намуудыг харж байхад сонгууль дуусаад л дараагийн шинэ хөтөлбөр, зорилтоо тодорхойлдог. Ингэж уян хатан байх ёстой. Түүнээс бус дээрээс дарга нар нь ч санаачлахгүй, гишүүд нь дарга нарынхаа амыг л хардаг, хоосон эв нэгдэл гэж яриад байвал шинэчлэгдэж, өөрчлөгдөхөд хэцүү болно. Гэхдээ XXIҮ их хурлаар нам өмнөө их том зорилт дэвшүүлж, намын дүрэмд ч томоохон өөрчлөлтүүд орсон. Намын шинэ удирдлага маань энэ бүхнийг эрчимтэй эхлэх байх аа гэж найдаж байна. Хамгийн гол нь 2004 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид яагаад бидэнд саналаа өгөөгүй вэ гэдэгт томоохон анализ хийх нь нам шинэ дүр төрхөө олж авахад тустай болов уу.
Т.БУД
(үнэн 2005-10-20 206)