Манай нийгмийн өнөөгийн дүр төрх

улс орны амьдралын өнөөдрийн дүр төрх ямар нэгэн хэмжээнд тодорхой боллоо. Ер нь улс оронд хийгдсэн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, түүний эерэг, сөрөг үр дагавар, өнөөдрийн дүр төрхийг цаг алдалгүй тал бүрээс нь шинжлэн дүгнэх явдлыг амьдрал хурцаар шаардаж байна. Энэ өөрчлөлт, шинэчлэл, улс төр, хүний эрх, чөлөөт байдал, ардчилал, олон улсын нээлттэй харилцааны хүрээнд ихээхэн дэвшил гаргасан хэдий ч улс орны эдийн эасаг, нийгмийн амьдралд олон янзын сөрөг үр дагавар бий болголоо. Тухайлбал,
Эдийн засгийн хүрээнд Нийгмийн баялагийн хуваарилалт, өмчлөлийн дэндүү тэгш бус байдлыг буй болголоо. Төрийн /нийт ард түмний/ өмчийг хувьчлах зорилгоор 10000 төгрөгийн эрхийн бичгийг 1.1 сая хүнд олгосон атал энэ нь хоёр жилийн дараа гэхэд ердөө зуу гаруйхан гэр булийн гарт орж, хүн амын 46 хувь буюу үндсэндээ хоёр хүн тутмын нэг нь ядуугийн зовлон эдлэх болжээ.
Өмч хувьчлалаар улс орны боловеруулах аж уйлдвэр хэрэг дээрээ устгагдаж, газар тариалан уналтад орсноор нэгд, манай орны хүн амын амьдрал, ахуйн хэрэгцээт эд зүйлийнхээ 80 орчим хувийг хүнснийхээ тэн хагасаас илүү хэегийг импортоор хангаж, хоёрт, стратегийн ач холбогдол бүхий түүхий эд, үнэт эрдэс баялаг гадагш маш хямдхан үнээр гарах болсноор улс орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдах осол бий боллоо.
Аж үйлдвэр, газар тариалангийн уналтын гуравдахь ноцтой үр дагавар бол үндэсний ажилчин анги, мэргэшсэн тариаланчдын бүхэл бүтэн арми устгагдаж, тэдгээрийн хамт аж уйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуйн олон төрөл мэргэжлийн сэхээтэн задран сарнилаа.
Эдийн засгийн хүрээнд буй болсон дөрөв дэх ноцтой сөрөг үр дагавар бол ажилгүйдэл, ядуурал юм. Эх оронд нь нэгд ажилгүйдэл, хоёрт хөдөлмөрийн үнэлэмж үнэ цэнэ дэндүү доогуур байгаа явдал монголчуудыг тэр дундаа залуу үеийг харийг дээдлэн тэр эүг тэмүүлэх сэтгэл зүйтэй болгож байгаагийн уршиг дагаврыг тооцоолохвд барх.байж мэдэх бөгөөд хун ам залуу усийн харьчлах урсгаыг төрийн бодлогын хэмжээнд хөхиулэн хэрэгжүүлэх болсны зөв бурууг ч тунгаагууштай болж байна.
Улстөр, нийгмийн хүрээнд Нэгд, мөнгө шүтэх ёс суртахуунд монголчууд автаж, хэрэг дээрээ эх орон, улс үндэстнийхээ эрх ашгийг огоорон бусдын тусын тулд гаэар нутаг, түүний баялаг, алт эрдэнэс, соёл, түүхийн үнэт эд агуурс, палеонтологийн олдвор, ан олзворын баялаг гэхчилэн юу л бол юуг хууль цаазаа уландаа гишгэн худалдах нэрээр харьд зөөж, амьд болон амьгүй байгаль, соёл түүхийнхээ сан хөмрөгт нөхөж баршгүй хор хөнөөл учруулсаар байна.
Хоёрт, Нийгэмд нүурлэсэн ёс суртахууны уналт, мөнгө шүтэх явдал , гэмт хэрэг, архидалт, авилгал хээл хахууль, амиа хорлох явдал зэрэг янз бүрийн харш үзэгдлийг буй болгож, эдгээр нь улам бүр газар авч нийгмийг бүхэлд нь түгшээх хэмжээнд хүрлээ. Гэмт хэргийн нийгэмд учруулах хор уршиг ихсэж, зохион байгуулалттай, харгис хэрцгий болсоор байна.
Манай нийгэмд буй болсон гурав дахь эмгэнэлт үзэгдэл бол Хүн хаягдал юм. Хогоор гол зогоогчид, гэр оронгүйчүүд, траншейнийхан орц хонгилынхон, хаягдмал хүүхдүүд, олон мянгаар тоологдох ялтан, архичин, янхан гэхчилэн энэ бүхэн бол үнэн чанартаа хаягдмал хүмүүс мөн.
Ийм ноцтой үзэгдлийн баримт гэвэл зөвхөн 2004 оны эхний таван сард 526 хүн золгүй байдал гэгчээр амь насаа алдсаны 82 нь өөрөө хорлосон байхад, 1998-2004 онд 585 хүн гудамжинд хөлдөж үхсэн бөгөөд сэргийлэх байгууллагын мэдээллээр 2004 онд давхардсан тоогоор 1.0 сая хүн эрүүлжигдэж, 3000 биеэ үнэлэгч бүртгэгдсэний 100 гаруй нь 11-16 насны охид байгаа аж. Хоёр сая гаруй хүн амдаа эдгээр баримтыг харьцуулж үзвэл хүн амын үндэсний аюулгүй байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрчээ. Нийгмийн хүрээнд нухацтай авч үзүүштэй дөрөв дэх асуудал бол социалист монголын дэлхийд өндөр үнэлэгдсэн том дэвшил үнэгүй сургалт, үнагүй эмнэлгийн системийг устгаж залуу үеийнхний гэгээрч боловерох, хүн амын эрүүл аж төрөх явдыг мөнгөний дааж давшгуй дарамтанд оруулж, боловерол, эрүүлийг хамгаалах салбарыг бодит байдал дээр бизнес хөөгчид болгосон байна.
Манай нийгмийн хүрээнд буй болсон тав дахь сөрөг үээгдэл бол монголчууд шашин шүтлэгийн нэгдмэл байдлаа алдаж, янз бүрийн шашны харгис урсгал өсвөр үеийг амиа егүүтгэх хүртэл- төөрөгдөлд оруулж байгаа бөгөөд элдэв шашин, улс төрийн харгис урегал цаашид газар авбал аллага, хядлагын дарьтай торх болох аюултай билээ. Өнөөдөр шинжлэх ухаан, шашин хоёр, хүн мөнгө хоёр байраа сольж бодит байдал дээр шинжлэх ухааны дээр шашин, хүний дээр мөнгө ноёлоход хүрч байна.
Энэ бол Монголчуудын шинжлэх ухаанд итгэх итгэл, түүнд хандах хандлагыг алдагдуулж байгаагийн дээр хүний хувь заяандаа эээн байх итгэлийг алдагдуулж далдын хоосон хүчинд хувь заяагаа даатган арчаагүй байдалд оруулж байгаагаараа хортой юм.
Эрдэмтэн Дагвадорж 1985 онд 10.0 мянган хүн хамарсан судалгаа хийхэд тэдний 95.0 хувь шашин шүтдэггүй байсан бол 1993 оны судалгаанд хамрагдсан дээрх тооны хүмүүсиин 80.0 хувь шашин шүтдэг гэж хариулжээ.
Монголчууд бид 700 шахам жил шарын шашин шүтэж хөөмөл, цутгамал, зурмал, наамал хичнээн бурханд өвдгөө бохиртол, зулаагаа халцартал мөргөсөн боловч эцэст нь үндэстний мөхөлд тул очсон түүхийн эмгэнэлт сургамжтай ард түмэн.
Өнөөдөр Монголын нийгэмд Үндэсний цул нэгдмэл байдал алдагдаж баян хоосны, улс төр, үзэл санааны эерэг тэсрэг хоёр туйлд нийгэм хуваагдаж улс төрийн эарим хүчин нялх балчир хүүхдийг зохион байгуулан турхирч тэднийг төр, эцэг эхийнх нь эерэг боегож байна.
Төр эргэхээс өмнө манай улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй байсныг Бүгд Найрамдахыг авч хаясан нь нэг учиртай байсан бололтой агаад одоо Бүгд Хэрэлдэх Улс болоход хүрээд байна.
Эмэгтэйчүүд, эалуучууд, ахмад үеийнхэн олон арван эвсэл холбоо болон задран бутарч өөрийн эрх ашгаа нэгдмэл хүчээр хамгаалах чадвараа алдлаа.
Манай нийгэм, эдийн эаегийн хүрээнд буй болсон бас нэг ноцтой сөрөг үзэгдэл бол хөдөө орон нутгийн энгээр бүрэлдэн буй болсон боловерол, соёл, эрүүлийг хамгаалах, мэдээлэл, худалдаа, ахуйн систем унаж доройтсоны зэрэгцээ өмч хувьчлалын шуурганд эрсдэж ажилгүйдэж, ядууралд нэрвэгдсэн хөдөөгийн хүн ам аргагүйн эрхэнд төрж өесөн нутаг усаа орхин их нүүдлийн урсгалыг буй болгосноор манай орны алслагдсан бүс нутгууд эзгүйрч, хүн ам, эдийн засгийн жигд байршил алдагдаж ганц нийслэл хотод бодит байдлаар хүн амын хоёрны нэг төвлөрч олон янзын сөрег үр дагавар авчирч байна.
Манай нийгэм улстөрийн хүрээнд зайлшгүй анхааран авч үзүүштэй бас нэг том асуудал бол Монголын хоёрхон сая хүнд, улс орны ядмаг эдийн засгийн чадавхид дэндүү ахадсан нүсэр бүтэцтэй төр, засаг буй болж тэр нь бүх шатандаа хүнд суртал, хариуцлагагүй, тоомсоргүй байдалд автсаны зэрэгцээ иргэд, засаг төрийн харилцааны гүүр болж байдаг газар, агөнтлаг, албад, засаглалын дээд дунд доод шат бүхэлдээ авилгал хээл хахуульд автаж хүчний байгууллагууд тэр дундаа шүүх засаглал хэрэг дээрээ завхарч нийгмийн дотор итгэл хүлээх нэр хүндээ алдсаар байна.
Дунд зэргийн нэг хотын хүн амтай тэнцэх иргэн бүхий манай оронд буй болсон өер хоорондоо үл авцалдагч гурван том толгой бүхий энэ төр хүч чадалгүй төр юм.
Үүний нотолгоо нь өнгөрсөн 15 жилийн турш Төрийн ордонд мянга түмэн хууль үйлдвэрлэгдэж, бараг тасралтгүй шахам ажилгүйдэл, ядуурал, авилга, хээл хахууль, гэмт хэрэг, архидан согтуурах явдыг устгах тухай элдэв янзын хурал зөвлөгөөн хийсээр ирсэн боловч эдгээр сөрөг үзэгдэл арилах нь бүү хэл улам газар авсаар байгаа явдал мөн.
Би вээр манай оронд хэрэгжсэн улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн эерэг, сөрөг үр дагаврыг бүхэлд нь цэгнэн дүгнэх зорилго тавиагүй бөгөөд харин өнөөдөр манай засаг төр, улстөрийн нам хүчнүүд зөвхөн өөр хоорондын бужигнаан, маргаан мэтгэлцээнтэй улиг болтлоо, нийгмийг залхтал зууралдаад улс орон, ард түмний хувь заяанд ноцтой уршиг авч ирсэн, цаашид авч ирэх гол гогцоо асуудлуудад анхаарал хүчээ төвлөрүүлж чадахгүй байна уу даа гэж үзэж энд зөвхөн зарим асуудлуудыг хөндөж тавилаа.
Хэрэв та бүхэнд толилуулж байгаа эдгээр цөөн асуудлуудын уршиг, цаашдын сөрөг үр дагаврыг нийгмийн амьдралын бүх хүрээнд задлан авч үзвэл манай нийгэм, улс орны өнөөдрийн дүр төрх бүхэлдээ сэтгэл түгшихгүй байхын аргагүй тиим байдалд байгааг тунгаах буй заа.

т.содной
(үнэн 2005-10-20 206)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button