Их хуралдай-Парламентат ёсны эхлэл
Тэрбээр өнгөрсөн жил Монгол терийн өс, ёслол ном гаргажээ.
Эзэн Чингис хаант Их Монгол Улс, төрийн ёс, ёслолоор баялаг байсан нь Монгол Улсын нэрийг дэлхийд алдарших нэгэн боломж олгосон гэж үзүүштэй. Чухам ямар ямар терийн ёсыг хойч үеийнхээ Монгол Улсын төрд уламжлуулан үлдээснийг товч дурдвал, төрийн их хуралдайн өс, төрийн ордны ёс, төрийн тамганы ёс, эзэн хаанаа хаан ширээнд залах өс, их засаг хуулийг дээдлэх өс, Чингисийн цэргийн ёс, төрийн хүндэтгэлийн есөн хөлт цагаан туг, цэргийн хараа их хар сүлдийг залах, тахих өс, Монгол Улсын төрийн элч илгээх мөн гадны дипломат бүрэх эрхт хүмүүсийг хүлээн авах өс, уул овоогоо эзэн тэнгэрээ тайлах ёс зэрэг өнөө хэр өвлөгдөж байгаа төрийн олон ёсыг дурдаж болно.
Төрийн өс төв болвоос түмэн хүн бишрэнэ, өөрийн биеийг бусдаас асууж мэд, төрийн ёсыг сэцдээс асууж мэд хэмээн сургасан нь Чингис хаан Их Монгол төрийнхөө ёсыг ямар их эрхэмлэж дээдэлж байсны нотолгоо гэлтэй.
Их Монгол Улсын төрийн өс нь Их хуралдайн дэг жаяг түүний бэлтгэл ажлын явцаас улбаатай дэлгэрсэн байх үндэстэй байдаг хэмээн тэрбээр өмнөтгөлдөө өгүүлжээ.
Их Хуралдайн дэг ёс
Тэмүүжин язгуурын Монголчуудыг нэгтгэх нөр их үйл хэргийг 20 гаруй жил манлайлж явахдаа 32 удаагийн тулалдаан хийж, Монгол угсааны 81 аймгийг нэгтгэж хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бөөгнүүлж , үлэмж хэргийг бүтээсэн цорын ганц хүн билээ. Тэмүүжиний байлдан дагуулалтаар нэгтгэсэн Их Монгол гүрэн хүн ам, газар нутаг, төрийн эрхт байдлаараа Их Монгол Улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхаглаж, нүүдэлчин монголын төрийг түвшин барих хааныг өргөмжлөх бодит шаардлага гарснаар 1206 онд Улаан барс жилийн зуны эцэс намрын эхээр монголчуудын том . чуулган Их Хуралдайг хуралдуулах болжээ.
Их хуралдайд бэлтгэхэд бүх ноёд, цэргийн жанжид оролцсоноос гадна хааны ордныхон Их хуралдай хийх ордон өргөө байгуулах, төрийн сүлд туг зэхэх, хааны сэнтий, тамга тэмдгийг хийх ажлын зэрэгцээ төрийн ёслол хийх дэг жаягийг тогтоон бэлтгэх болжээ.
Мухулай жанжин 1000 цэрэг болон шилдэг уран дархчуудыг цуглуулан Их ордон-өргөөг барих ажлыг авчээ.
Түмэн олонд сонсгох төрийн хууль цаазны бичмэл эх бэлтгэх энэ бүхэнд Шихихутаг болон бичгийн мэргэн түшмэд нэг бүлэг болон ажилласан түүх байдаг.
Монголчууд эзэн хаан, Монгол, гадаад орны урчуудыг дайчлан дараах байдлаар хааны сэнтийг урласан байсан гэсэн таамаг байдаг гэнэ. Үүнд гурван гишгүүр өндөр давцанг өнгийн хивсээр бүрж дээр нь хаан ширээг байрлуулж, уг ширээг зандан модоор хийн, хөлийг нь уул усны хээ гаргасан цалин цагаан мөнгөөр бүрж усны эргүүлэг бүхэнд эрдэнийн чулуу шигтгэж, хааны түшлэгийн дээд талыг шижир алтаар урлаж, хөх номин дэвегэр дээр цагаан хаш чулуу зааны ясаар үүлэн хээг сийлэн хийлгэжээ. Хаан ширээний хоёр тохойвч, хашлагын нүүрийг алтаар .бүрж, доод талд дугуй дотор тас хар эрдэнийн чулууг тойруулан оюу, шүрэн гурван загасыг эвцэлдүүлэн хийж түүний дээд талд Чингисийн хүлэг морь болох эр хоёр загал морийг алтаар товойлгон хийжээ.
Хаан ширээнд есөн давхар хивсэн олбог дэвеэж, түшлэгийн орийг түмэн наст дэвегэр дээр бар, ирвэсний дүрээр хийсэн улбар шар хул өнгийн хивсээр бүржээ.
Сэнтий нь Их хаан завилан суухаар өргөн бөгөөд Хаан ширээний гурван гишгүүр шатанд туузан хивч дэвесэн байжээ.
Их хуралдай хийх төрийн ордны хойморт хааны сэнтий бүхнээс өндөр байна. Түүний доохон талд нэгэн сэнтий байх нь Их хааны эх Өүлэн үжиний сэнтий болой. Түүнээс доош Чингис хааны дөрвөн хатны суух түшлэгт сандал байна. Түүний дараа хааны гүнж нарын суудлыг засчээ.
Их хуралдайн бэлтгэлийг хангаж хуралдай болох Их хааны өргөөнд хуран цугларсан хүмүүс ч тэр үеийн дэг жаягаар байраа эзэлжээ. Үүнд баруун талд хаан хөвгүүд, дүү нар, алтан ургийнхан, төрийн их ноёд, баатрууд тэдний араар бусад ноёд суусан ба Их хааны бие хамгаалагчид, хишигтэн нар зэр зэвсгээ агсан зогеоно.
Их хааны өмнө идээний их ширээн дээр хонины бүхэл шүүс, амттан мдээний хамт байрлуулж, алтан менгэн жүнж сархадын дээжийг хийсэн тавиг тавьдаг. Мөн цэгээ хийх их хөнөг байдаг байв. Ийм ширээ бусад ноёдын өмнө ижил ийм янзтай байжээ. Төрийн ордны голомт болох тулга тогоо байх агаад түүний хажууд бүжигчид, хөгжимчид байр эзэлсэн байка. Ноёдын доод талд бичээчид бийр янтайгаа хааны хэлсэн үгийг тэмдэглэн бичихээр зэхжээ.
1206 оны Их Хуралдай нь анхны их хуралдай учраас олон ноёд түшмэд урт хугацаатаар чуулж дэлхий дахинд Монгол Улсын тулгар төрийг байгуулж Монгол Улсаа Их Монгол Улс гэж тунхаглажээ. Мөн Онон голын хөвөенө өсөн хөлт Их цагаан сүлд тугаа мандуулан Тэмүүжинд Чингис хаан цол өргөмжлөн, улсын далай их хаан гэж нэрийдэж сэнтийд нь залжээ.
Ингэхдээ Тэмүүжинг их цагаан эсгийд суулган дүү Хавт Хасар, Бөх Бэлгүүтэй, хаан хүү Зүч, Цагаадай, Өгөдэй, Толуй мөн Тэмүүжиний бусад дүү нар Их жанжин Боорчи, Мухулай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй, Шихихутаг нар дамжлан олон ард иргэдийн өмнүүр гурвантаа тойрч эргэхүйд олон ард иргэд Хан Хэнтий уулсыг дайвалзтал Онон мөрний усыг цалгитал Чингис хаан гэж уухайлав.Ингээд Тэмүүжинг Их хааны эрдэниин сэнтийд залав гэсэн байдаг.
Хааны ордонд төдийгүй гадна байсан түмэн олон нэгэн адилаар найрлан цэнгэжээ. Дараа нь их ноөд, баатар жанжингууд их хаанд есөнтээ мөргөж, чин үнэнчээр эзэн хаандаа хүчээ өгөхөөр тангараглаж их хаан хатадад бэлэг барьсан сурвалж байдаг. Анхны Их Хуралдайгаар төрийн эзэн хаанаар Чингисийг өргөмжилсөн нь Монгол Улсын төрт асны ёслол хүндэтгэлийн эхлэлийг тавьсан төдийгүй өнөөгийн ардчилсан төрийн тулгын чулууг үүсгэсэн гэх үндэслэлтэй. Энэ талаар академич Ж.Болдбаатар Энэ үеийн их хуралдай нь эртний улсуудын үеийнхээс зохионбайгуулалт, хэлбэрийн хувьд тун боловсронгуй болж, төрийн дээд байгууллагын шинжийг илүүтэй агуулах болжээ. Энэ утгаар нь зарим судлаачид Их Хуралдаиг парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг тал бий. Ямар ч байсан тухайн үедээ л тодорхой хэмжээгээр ардчилал хөгжиж байсны тов тодорхой нотолгоо нь Их Хуралдайн үйл ажиллагаа лавтай мөн. Хамгийн гол нь хэнбугай ч Их Хуралдайг алгасаж хааны титэм хүртэх хууль зүйн болон ёс суртахууны эрх зүйгүй байсан явдал юм. Үүгээрээ Их хуралдайн эрх сүр, хүчин чадал илэрхийлэгдэх аж гэж дүгнэжээ.
Их хуралдай нь хаадыг өргөмжлөх, улс даяар дагаж мөрдөх чухал хэрэг, гадаад улстай байлдах, найрамдах зэрэг аоуудлыг хэлэлцэж байсан ба Чингис хааны үед гурван удаа хуралдсан баримт байдаг.
Анхны хуралдаан 1206 онд болж Их Монгол улсаа байгуулж эзэн хаанаар Чингисийг өргөмжилсөн бол 1211 онд Алтан улсыг дайлаар эзлэх, 1219 онд Хорезм улстай байлдах зэрэг асуудал хэлэлцэж Их Хуралдайгаас гаргасан шийдвэр бүхэн эзэн Чингисийн удирдлагаар бодитой хэрэгжсэн түүхэн баримтыг эрдэмтэд өер өөрсдийн бүтээлд тусгасан байна.
Үргэлжлэл бий.
(үнэн 2005-10-20 206)