Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Аудитын тухай хуулийг 1997 онд баталснаас хойш холбогдох бусад хууль, тогтоомжид өөрчлөлт орсон болон шинэчлэгдсэн зэргээс шалтгаалан тэдгээрт нийцүүлэхээр Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан гаргалт хуульд заасны дагуу явагдах, хараат бус аудитын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт улам боловсронгуй болох ач холбогдолтой юм.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ