Жорж Буш бидний харилцаа

Энэ бол Америкийн төрийн тэргүүний Монголд хийж буй анхны айлчлал болохоор манай улс төрчид чухал ач холбогдол өгч байна. Дэлхийн нэгдүгээр супер гүрний тэргүүн дэлхийн улс төрд нөлөөлөхөөргүй жул жижиг манайхыг ингэж тоосон нь цаана учиртай бололтой.
Ерөнхийлөгч Ж.Буш эхлээд Өмнөд Солонгосын Бусан хотноо болон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад орол-цож дэлхийн чөлөөт худалдаа, хамтын аюулгүй байдлын тухай өргэн хүрээнд санал солилцох юм байна. АПЕК бол Ази-Номхон далайн бүс нутгийн 21 орныг гишүүн болгосон эдийн засгийн хамтын зөвлөлдөх байгууллага билээ. Эдний өргөн хүрээтэй үйл ажиллагаа бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд нөлөөгөө үзүүлэх болжээ. Иймээс дэлхий дахины тэнцвэртэй, тогтвортой байдлын төлөө хариуцлага хүлээж байдаг АНУ олон улсын энэ байгууллагыг чухалд үзэх болсон байна. АПЕК болон АНУ-ын үйл ажиллагаа нь зорилгод чиглэгдсэн байх учиртай гэж хоёр тал үздэг байна. Ерөнхийлөгч Буш тэнд хоёр хоног ажиллаад 19-нд Бээжинд ирж, 21-нд Улаанбаатарт буух юм байна.
Эрхэм Ерөнхийлөгч манай Ерөнхийлөгчтэй хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны тухай хэлэлцээ хийж, ул-маар монголчуудад хандан үг хэлэх ажээ. Түүнд манай Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бараалхах ажээ.
Террористуудын хамгийн том бай нь АНУ, энэ гүрний Ерөнхийлөгч Жорж Буш хэмээн Аль Кайда аль эртээс заналхийлсэн. Ирэх сарын дундуур Монгол . Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар ноён Ерөнхийлөгч Ж.Буш манай оронд айлчлах гэж байна. Энэ тухай албан ёсны мэдээллийг Цагаан ордноос дэлхий дахинаа цацлаа. Энэ бол даяарчлалын эринд манай улс тоогдож буйгийн нэгэн жишээ. Ерөнхийлөгчөөсөө өмнө Америкийн Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд айлчлах юм. Харин эрхэм зочдынхоо аюулгүй байдлыг бүх талаар хангадаг нь урьсан улсын үүрэг.
Хүн төрөлхтөн өдгөө аль болох далд ертөнцийн нууцыг тайлахаар урьд урьдаасаа илүү хичээж байна. Алдарт Нострадамусын зөгнөл биеллээ олж байсан нь цөөнгүй билээ. Түүний шүлэглэсэн судрын 1.57-д цустай ам цусанд хөвнө гэжээ. Тэгвэл францаар Ьоисһе гэдэг үг нь Буш гэдэгтэй адил бичигддэг аж. Хэрвээ хүний аль нэг эрхтэн дангаараа цусанд хөвөхгүй гэсэн энгийн логикийг ухвал энэ намар судрын дагуу АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдаж болзошгүй ажээ. Үунийг Оросын шинжээчид тайлж уншсан нь олон нийтэд илэрхий болсон юм.
2000 оны 11 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин манай оронд айлчилсан. Айлчлалын бэлтгэлийг аюулаас хамгаалах албаныхан нь сар гаруйн өмнөөс эхэлж байсан. Манай улсаас Улаанбаатарын цагдаагийн хүрээний бүх бие бүрэлдэхүүн дайчлагдаж, ЦЕГ-ын гуравдугаар тусгай тасгийнхан буюу бидний нэрлэж заншсанаар хар хувцастангууд бур ч онцгой үүрэг хүлээн, мэргэн буучдаа явах замынх нь дагуу байрлуулж, байшин савыг урьдчилан самнаж аюулгүй байдлын зэрэглэлийн хамгийн дээд зиндаанд бэлтгэсэн байлаа. Оросын талаас 200 орчим тусгайгийн ажилтан оролцож, хэд хоногийн өмнөөс л дугааргүй жийптэй шкаф шиг орос залуус. Улаанбаатарын орон сууцны хороолол дундуур хүртэл сүлжилдэж байсан юмдаг. Хожим ойрын бие хамгаалагч ямар ч зэвсэггүй нэгэн давжаахан биетэй залуу манай тусгайгийнхны бахархал болон яригдаж байсан.
Ерээд оны сүүлчээр Монголд хөл тавьсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкерийн эрэмгий эмэгтэй бие хамгаалагч, дараа нь хатагтай Мадлен Олбрайтын хамгаалалтынхан ч сэтгүүлчдэд хүрд эргүүлэх боломжийг тун хомс олгож байсан. Ялангуяа манайхан нутагтаа айлчилсан хүндэт зочныхоо зургийг ойроос татах алтан боломжоо алдаж байсан гэдэг. Хэдийгээр гэрэл зургийн сурвалжлагчдын дуранг хүртэл оросууд нягтлан шалгаж асан ч Монголын хэвлэл мэдээллийнхэн энэ удаа бага ч атугай давуу эрх яагаад эдэлж болохгүй гэж.
Хүү Бупшнн урилгаар нэг Гшш удаа морилж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр эрхэм зочноо Их тэнгэрийн аманд урихыг байг гэхгүй. Маршалын гүүр эвдэрхий тул Зайсангаар тойрч очихоос өөр аргагүй. Туулын эрэг, уулын орой гээд далд орон зай ихтэй. Төрийн ордны өмнө барилгын ажил явагдаж, овоолсон шороо чулуу, нүх сүвээр дүүрэн. Пакистан шиг биш юмаа гэхэд газар жаахан донсолбол манай муу ордон таван баллыг ч даахгүй. Хил, гааль маань АНУ-ын дэргэд шүүрэн шанага л гэсэн үг. Ямар ч албан ёсны бүртгэлгүй, бичиг баримтгүй шахам хөсрий цагаачид манайдаа л мундахгүй олон. Ардчиллын алтан хараацай С.Зоригийнхоо амь насаа аймшигтайгаар алдсан ноцтой гэмт хэргийг илрүүлэх талаар бүхэл бүтэн долоон жил өнгөрөхөд А-ч үгүй сууж байгаа цагдаа, тагнуулын байгууллага маань хөөрхий.
В.Путиний аюулгүй байдлын асуудлыг оросууд шууд хариуцна гэсэн юм билээ. Уг нь олон дүрэм журамд зааснаар харилцан тохиролцох ёстой авч тэд найдсангүй. Японд гэхэд л аль ч улсын төрийн тэргууний дээд хэмжээний айлчлалын хамгаалал-тынхныг огт зэвсэггүйгээр хплээрээ нэвтрүүлдэг юм гэсэн. Энэ жишгийг дэлхийн 15 орон мөрддөг юм байна. Мэн хоол хүнсний аюулгүй байдал гэж тэсрэх бөмбөгнөөс дутахгүй асуудал бий. Монгол хүн байна даа, аяганы амсар зуулгахгүйгээр мордуулахгүй нь лавтай. Ноён Ж.Буш цөмийн чемоданаа орхихгүй нь ойлгомжтой. Иракийн дайны холбоотны эвслийн 35 дахь гишүүн орон Монгол Улс олон улсын энхийг сахиулах хүчинд алба хаасан дайчдынхаа санал бодол, тус дэмийг ч авахад илүүдэхгүй болов уу.

Шагдарсүрэнгийн ЦЭРЭНПИЛ-ӨМ-ын тоймч
(өнөөдрийн монгол 2005-10-20 119)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button