Залилагч этгээдүүдийг баривчилжээ

Гэтэл тэр байдлыг гэмт этгээдүүд овжноор ашигладаг болсны нэг бодит баримт болсон хэргийг уржигдар илрүүлжээ. З.Бат-Отгон гэгч энэ оны наймдугаар сарын 20-нд Саранчимэгийг Монгол Улсын Их сургуульд оруулж өгнө гэж нэг сая 200 мянган төгрөг, 25-нд иргэн Мөнхжаргалаас нэг сая, 27-ны өдөр иргэн Жаргалаас 500 мянга, есдүгээр сарын 3-нд Гэрэлтулгаас 900 мянга, мөн сарын 20-нд Батмөнхөөс нэг сая 800 мянган төгрөг залилан авсан байна. Тэрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 7-21 тоотод оршин суудаг аж. Тиймээс хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн I хороонд орших Бөөн цагаан нуур хадгаламж зээлийн хоршооны эзэн С.Энхзаяа иргэдийн мөнгийг залилан авлаа гэсэн өргөдлийг энэ сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгэн иргэнээс ирүүлсний мөрөөр шалгажээ. Гэтэл уг Хадгаламж зээлийн хоршооны эзэн гэх Сүхбаатар дүүргийн I хороо, 24-16 тоотод суух 38 настай С.Энхзаяа нь 2003 оны гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл удаа дараа иргэдийн мөнгийг хадгална хэмээн авч хувьдаа ашиглаж байсан нь илэрчээ. Түүнд одоогоор 19 хүн залилуулж мөнгөө алдсан нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

С.МАРГАД
(өдрийн сонин 2005-10-20 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button