Би зөвхөн Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа л хийж байгаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваас бүрддэг. Уг зөвлөлийг Ерөнхийлөгч даргалдаг. Хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч мэдээд томилдог. Гэхдээ нөгөө хоёртойгоо зөвшилцөх учиртай. Ерөнхийлөгч уг зөвлөлийнхөө нарийн бичгийн даргаар Д.Цогтбаатарыг томилох гэж байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Өмнө нь Д.Цогтбаатар энэ албанд томилогдох талаар яригдаж байгаад чимээгүй болсон. Одоо дахин яригдаж байгаа болохоор магадгүй гэх өөр эх сурвалжийн үг ч ортой байж магадгүй. Мөн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатарыг энэ албанд зүгээр нэг тавих гэж байгаа юм биш. Д.Цогтбаатар нь бидний сайн мэдэх Айвенхоу майнз компани буюу Р.Фрийдландын зөвлөх гэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар заавал тэр Р.Фрийдландын зөвлөхийг тавих гээд байгаа нь хачирхалтай гэсэн яриа саарал ордноор тархаад буй. Эдгээр асуудлаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар таныг томилогдож байгаа гэсэн. Хэзээ шинэ албандаа очих вэ?
-Би өнөөдөр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх гэсэн албан тушаалтай, энэ ажлаа л хийгээд явж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болно гэсэн бодол болон санаа надад байхгүй. Би энэ албан тушаалд очихгүй гэдгээ албан ёсоор хэлье.
-Таныг мөн Айвенхоу майнз компанийн зөвлөхөөр ажилладаг гэсэн. Энэ үнэн үү?
-Үгүй. Тийм зүйл ерөөс байхгүй. Би Айвенхоу майнз компанийн дэд захирал Мөнхбатыг сайн танина. Миний дарга ч байсан цэрэг ч байсан. Нэг хэлтэст хамт ажиллаж байлаа. Мөн Фрийдландыг ч танина. Гэхдээ би тэднийг таньдаг гээд ч юм уу, энэ компанид давхар ажилладаггүй. Би зөвхөн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхийн ажлаа л хийж байгаа.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-20 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button