Станцад нүүрс хэрэгтэй юм уу, уурхайд станц хэрэгтэй юм уу

Энэ нь социализмын үед тухайн нийгэмдээ амьдрах чадвартай арга механизмаар хатуу зохицуулагдсан байжээ. Тэгвэл өнөөдөр бүхнийг тэгшитгэдэг хөг нь өнгөрч байгалийн шалгарлаараа зах зээлийн давалгаанд арал дээр шидэгдэж арилжааны хувьд амьдрах чадвараа алдаж байгаа аж үйлдвэрт түлш эрчим хүчний салбар орж болзошгүй. Хүн амын амьжиргааны өртөгт шууд нөлөөлдөг, бүр улс орны аюулгүй байдлын анхаарлын объект гэдэг утгаараа түлш эрчим хүчний салбарын эдийн засаг санхүүгийн хуучин арга механизмыг аль ч засгийн газрын үед дорвитой хөндөж зүрхлэхгүй өнөөг хүрсэн. Зах зээлийн хөгжлийн хурдцыг чөдөрлөж байгаа аранга нь чөлөөт өрсөлдөөнийг боомилсон тэгш биш харилцааны хуучирсан арга механизм гэдэг нь тодорхой. Уг нь ДЦС-уудын оршин тогтнох амин тэжээл нь ганц нүүрс байдаг бол харин түүнийг олборлодог уурхайн хувьд боловсруулах, борлуулах зах зээлийн орон зайн өргөн боломжтой. Энэ утгаараа хэн нь хэндээ илүү хэрэгтэй, хэнд нь өргөн сонголт байгааг ойлгоход төвөггүй баймаар. Нүүрснийхэн олборлолт боловсруулалт борлуулалтын шинэ үйлдвэрлэл, шинэ зах зээлийн чиглэлийг сонгож, сонирхож байна.
Хар алтаа хармаалаад хил давахад, хятад улс ч худалдаж авна, хойд хөрш ч хүлээж л байна, хоёр солонгос ч хуваалцъя гэнэ, ус гаталбал ургах Наран улс ч бэлэн л байна гэж нүүрснийхэн ярьдаг, бас үүнийгээ хэрэгжүүлэх гарцаа ч олж байна. Энэ нь ерөөс зах зээлийн жам ёсны голдиролоороо бизнесийн оршин тогтнох эрх ашгийн зайлшгүй шаардлагаа дагаад арга буюу дотогшоо биш гадагшаа таатай орчин руу тэмүүлсэн чиг хандлага. Нэгэнт явцгүй болсон яван мөхөөх хөмөрсөн тогооны боомилсон амьсгалаас салах салхивч гарц нь энэ.
Ер нь ДЦС-ууд цахилгаан дулаан үйлдвэрлэхийн тулд нүүрсээ дотоод гадаадын зах зээлээс шилж сонгох, найдвартай эх үүсвэрийг өөртөө бий болгох талаар шинэ шийдэлд хүрэх шаардлага тулгараад байгаа бөгөөд социализмын үеийн бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна л даа.
Үүнд түлш эрчим хүчний системийг бүхэлд нь хамарсан цусны эргэлтийн механизмд байгаа гажигийг төрийн бодлогоор зохицуулах шаардлага амьдралаас урган гарч хойшлуулшгүй шийдвэрлэх асуудал болжээ. ДЦС-ууд нь төв рүү тэмүүлсэн, нүүрсний уурхайнууд нь төвөөс зугтсан хүчний үйлчлэлийн сөрөг урсгал бий болоод байгаа нь үүнийг нотлоно.
Энэ сөрөг урсгал нь нэг талаас нүүрсний компаниуд зах зээлийн тааламжтай орон зай руу тэмүүлж байхад нөгөө талаас цахилгаан дулааны компаниуд хажуудаа хямд нүүрсээр хангагч охин компанитай мэт аашилж, хуучин бэлэнчлэх сэтгэлгээгээ төр засгаар мундагдуулан хэрэгжүүлэх гээд муйхарлан зүтгээд байгаагаас илт харагдана.
Нүүрсний уурхайнууд төрийн дарамтаас ангижрах, ДЦС-ууд төрийн ивээлд орших гэсэн сөрөг тэмүүлэл нь яаралтай тохиргоо хийхгүй бол яах аргагүй яван мөхөөх үр дагавартай. Хатуухан хэлэхэд манай ДЦС-ууд өндөр үнэтэй импортын нүүрс худалдан авахаас өөр аргагүй байдалд орох хар өдрүүд нүүрлэх цаг ойрхон байна. Энэ нь өөрөө, нүүрсний компаниуд нэг тонныг нь олборлоход зарцуулсан зардлаасаа 20-30 хувиар хямд үнээр нүүрсээ худалддаг, зүйрлэвэл талхыг 270 төгрөгөөр үйлдвэрлээд 300 төгрөгөөр зарж ашгаа гаргах байтал төрийн дарамтаар 200 төгрөгөөр борлуулж байна гэсэн үг л дээ. Үүнээс болж уурхайнууд жилд хэдэн тэрбум төгрөгийн цэвэр алдагдалд ордог бөгөөд энэ их алдагдал төр засагт өчүүхэн ч хамаардаггүй. Харин энэхүү санхүүгийн үхлийн цохилтыг компанийн эзэд шууд өөртөө хүлээдэг, энэ нь техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, бэлэн байдлыг илт сулруулж, дам дамдаа уурхайчдын цалин хөлсөнд нөлөөлж, тэднийг тойрсон олон мянган иргэдийн амьжиргаанд хүнд тусдаг.
Уурхайчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, эрсдэл өндөр. Гэвч цалин хөлс нь ямар билээ. Нүүрсний уурхайчдын цалин алт хүдрийн уурхайчдын цалингийн талд нь хүрдэг билүү? Бүр салбар дотроо гэхэд л ДЦС-ын инженер техникийн ажилтан, ажилчдынхаас 25-35 хувиар бага гэдэг нь нууц биш юм. Гэтэл уурхайчдын дундаж наслалт хэд вэ? Уурхайчдын биологийн нас харьцангуй залуу, бусад ажил мэргэжлийн хүмүүсийг бодвол богино насладаг бүлэг ангилалд багтана гэдгийг л хэлэх байна. Ингэж нүүрсний компаниуд төрийн дарамтын дор алдагдалтай ажиллачихаад цалин нэмэх санхүүгийн чадавхи байх уу? Гэлээ ч компани нь эрсдлээ зуун хувь өөртөө авч, ажилчдынхаа цалинг бага ч гэсэн нэмж, нийгмийн халамжийн асуудалд анхаарал тавьж, чармайсаар байгааг онцлон хэлэх хэрэгтэй. Ийнхүү алдагдалтай үйлдвэрлэл явуулахаа мэдсээр байж, зарцуулж байгаа мөнгө нь үржиж ирэх нь бүү хэл, эргэж олдохгүйг мэдсээр байж, нүүрстэйгээ хамт нэгмөсөн ачиж өгөөд шатаачихдаг ийм эх оронч бизнесменүүд монголын нүүрсний аж үйлдвэрээс өөр салбарт одоо цагт байхгүй биз.
Ийм байдлаар цаашид хугацаа алдвал ДЦС-уудын түлшний хэрэгцээг хангах зориулалтаар нүүрсний уурхайнуудад хөрөнгө оруулдаг гадаадын бүү хэл дотоодын ажил хэрэгч хүн олдохгүй болж, нүүрсний уурхайнууд ч сөхрөх аюултай. Энэ байдлаас гарахын тулд төр засгийн төвшинд дараах асуудлыг шийдэх нь чухал байна.
Нэгдүгээрт Нүүрс нь өөрөө Улс орны стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэдэг утгаараа Нүүрсний тухай Монгол Улсын хуультай болох. Үүнтэй уялдуулан Эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах
Хоёрдугаарт Хууль гартал хугацаа шаардагдана. Иймд нүүрс худалдан авах, нийлүүлэх талаар Уурхай-ДЦС хоорондын гэрээг харилцагч компаниуд байгуулахдаа нүүрс нийлүүлэгч-уурхайн хэвийн ажиллагааг хангах үүднээс захиалагч тал нь урьдчилгаа төлбөр хийдэг байх банк санхүүгийн эрх зүйн орчинг бүрдүүлэх
Гуравдугаарт Нүүрсний үнийг бүрэн чөлөөлөх хүртэл нүүрс олборлолт эрхэлсэн компаниудын борлуулалтын үнийн хязгаарлалтаас үүссэн цэвэр алдагдлыг нөхөн төлдөг механизмыг төр засаг бий болгох
Дөрөвдүгээрт Төвийн болон хойд бүсийн эрчим хүчний системийн түлшний хэрэгцээг олон арван жил хангаж байгаа уурхайнуудыг нүүрсний ордын хайгуулын нөхөн төлбөрөөс бүрэн чөлөөлөх
Тавдугаарт Нүүрсний салбарыг төр засгийн бодлогоор дэмжих бас нэг арга зам нь татвараас хөнгөлөх механизм байна. Үүнд
-Тус салбарын техник технологийн шинэчлэлийг дэмжих зорилгоор нүүрсний уурхайд ашиглахаар оруулж ирж байгаа машин тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэх
-Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор НӨТ-ыг хөнгөлөх
-Уурхайчдын цалингийн цэвэр орлогыг өсгөх үүднээс ашгийн татварын хувийг бууруулах замаар татварын дарамтыг багасгах
Эдгээр дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэх нь нүүрсний уурхайн үйл ажиллагаанд вакуум бий болгож эцсийн дүндээ үйлдвэрлэлийн өөрийн өртгийг хямдруулж, цахилгаан дулааны үнийн өсөлтийг зогсоох, цаашилбал үнийг бууруулах нөхцөл боломж шууд бүрэлдэж буйд онцгой ач холбогдол нь оршиж байна.
Өнөөдөр Улс орныхоо гал голомтыг сахиж, ард иргэддээ илч дулаан, гэрэл гэгээ түгээгч нүүрсний уурхайнхан, цахилгаан дулааныхан, энэ салбартай ажил амьдралаараа холбогдсон удирдлага, бизнесийн хүрээнийхэн, эрдэмтэд, инженерүүдийн ярианы тулгамдсан сэдвийг тоймлон хүргэхэд ийм байна.
Эх орныхоо гал голомтын төлөө бүгдээрээ За гэцгээе.

Монгол Улсын зөвлөх инженер, магистр, Шарын гол ХК-ийн ерөнхий инженер С.АЛТАНХУЯГ
(өдрийн сонин 2005-10-20 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button