Ганц компанийн лицензээс болж Засаг захиргааны нэгжээ нүүлгэх үү!

компанитай холбоотой элдэв хэл яриа тасардаггүй. Тус компанийн лицензийн гэрчилгээтэй эдэлбэр газарт баг байгуулж, хууль бусаар оршин суулаа гэж Алтан Дорнод Монгол-ынхон Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.Раахыг хүртэл шүүхэд өгсөн билээ. Харин тэдний нэхэмжлэлтэй шүүх хурал энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх дээр болсон юм. Шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалжээ. Хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н.Горбачак, орчуулагч Т.Хонгорзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болд, хариуцагч Д.Раах, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, гэрчээр Х.Дагвадорж, Н.Гантөмөр нар оролцсон байна. Алтан Дорнод Монгол ХХК нь сумын Засаг дарга Д.Раахад холбогдох захирамжийг хүчингүй болгох, хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлээ өнгөрөгч наймдугаар сарын 5-нд өгсөн аж. Харин анхан шатны шүүх тус компанийн ашигт малтмал ашиглах 4411А тоот лицензийн гэрчилгээтэй уурхайн эдэлбэр газарт хууль бусаар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй Төв аймгийн Заамар сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож газар чөлөөлөх талаар холбогдох захиргааны акт гаргахыг Төв аймгийн Заамар сумын Засаг даргад даалгасан байна. Түүгээр зогсохгүй Алтан Дорнод Монгол-ыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас хохирсон хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй хэмээжээ.

НАДАД ПАУШОКООС АВИЛГАЛ АВСАН ЮМ АЛГА
Шүүхийн эл шийдвэрийг орон нутгийнхан, Заамар сумын Өгөөмөр багийн иргэд нэлээд бухимдангуй хүлээж авсан гэнэ. Аль нэг гадны компани хэн нэг Засаг дарга, засаг захиргааны нэгжийг ард иргэд, тосгон сууринаа нүүлгэ гэж шүүхэд өгч, улмаар заргаа авч буйг нь ойлгоход бэрх аж. Нэгэнт сургууль, цэцэрлэг, багийн төв байгуулагдан хөгжиж байгаа нэгжийг нүүлгүүлэхээр шийдвэрлэхийн оронд тухайн компанийн тэр газрыг ухаж, төнхөх эрх бүхий лицензийг хүчингүй болгож яагаад болохгүй байх билээ. Лиценз олгож болж байгаа юм чинь хүчингүй болгох эрх Монголын төрд байж л таарах. Лицензийг шүүх хүчингүй болгох эрхгүй ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх тэдэнд уг нь бий. Үнэндээ улсынхаа бүхэл бүтэн нэг баг, засаг захиргааны нэгжээс гадны компанийг илүүд үзсэн шүүхийн шийдвэр хачирхал төрүүлэх. Тэр ч үүднээс бид Төв аймгийг зорьж Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэгтэй уулзаж, зарим зүйлд хариулт авахыг хичээлээ. Тэрээр ярилцлага өгөхөөс татгалзсан ч Ерөнхий шүүгч Д.Гансүх зөвшөөрснөөр ганц нэг зүйлд хариулт өгсөн юм.
-Захиргааны хэргийн шүүх яагаад бүхэл бүтэн нэг багийг шилжүүлэх, тэр газрыг нь Алтан Дорнод Монгол компанид чөлөөлж өгөх ёстой гэсэн өнцгөөс шийдвэр гаргачихав. Эл хэргийг шүүсэн шүүгч таныг тус компанийн эзэн Паушокоос хахууль авсан гэсэн яриа хүртэл гарсан байна лээ?
-Тийм хардаж сэрдсэн асуудал байгаа юм бол зохих байгууллагад нь өргөдөл гаргаад шалгуулчих ёстой байхгүй юу. Намайг хардаад байвал. Надад тийм хахууль, авилгал авсан юм алга. Аливаа хэрэг шийдвэрлэгдэхэд хоёр талын нэг нь заавал гомдож гардаг учраас энэ хахуульд автчихлаа гэсэн сэрдэлт байнга явж байдаг. Тэгэхээр шалгуулж болно.
-Заавал тэр нэгж, багийг нүүлгэн шилжүүлэх асуудал ярихын оронд нэхэмжлэгч компанийн лицензийг хүчингүй болгуулах ч юм уу өөрөөр шийдвэрлэж болохгүй юу?
-Тэр чинь шүүхийн шийдэх асуудал биш. Шүүхэд гаргасан тэр нэхэмжлэлийн хүрээнд бид асуудлыг шийднэ. Лиценцийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар л зохицуулна шүү дээ.
-Тосгоны өнөөдрийн байдлыг та очиж үзсэн үү?
-Үзсэн.
-Анхан шатны шүүхийн шийдвэр яван явсаар таны гаргасан шийдвэрээр шийдэгдчихвэл тэр баг, тосгоныг нүүлгэх асуудал яригдах болно?
-Өнөөдөр шүүх анхан шатныхаа шийдвэрийг гаргачихлаа. Дахиад хоёр шатны шүүх энэ хэргийг чинь хянаж, үзнэ шүү дээ. Тэр шийдвэр гарсны дараа энэ асуудал яригдана.
-Ашигт малтмалын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа талаар ид яригдаж байна. Гэтэл гадны компани манай асар нөөцтэй газар нутгийг авах гээд өргөдөл өгч байхад тэдний талд шийдвэрлэнэ гэдэг учир дутагдалтай санагдах юм. Өөрөөр хэлбэл, тосгоныг нүүлгэх боломжгүй гэж шийдвэрлэж яагаад болохгүй гэж?
-Нэхэмжлэлийн дагуу л шийдсэн гэж хэлсэн шүү дээ.
-Тэгвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож яагаад болоогүй юм бэ?
-Би чамд хэлсэн ш дээ. Шийдсэн хэргийнхээ талаар сурвалжлага өгөхгүй гэж. Өөр яриад байх юм байхгүй. Энэ талаар хариулт өгөхгүй.

ЛИЦЕНЗИЙГ ОЛГОСОН ШИГЭЭ ЦУЦЛАХ ЭРХ БАС БИЙ
Шүүгч эмэгтэй ийн ярьж байна. Харин Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат огт өөр үзэл бодолтой явна.
-Танай аймгийн Заамар сумын Өгөөмөр багийг нүүлгэн шилжүүлэх асуудал өнөөдөр яригдаж байна. Шүүхийн шийдвэр Алтан Дорнод Монгол ХХК-ийн талд гарчээ. Энэ шийдвэрийг та хэрхэн хүлээж авав?
-Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр тосгоны асуудал хүнд байдалд байгааг хэвлэл мэдээллийн та нар ойлгож байгаа гэж бодож байна. Алтан Дорнод Монгол компани манай Заамар сумын Засаг даргыг шүүхэд өгсөн. Тэр хурал нь хоёр ч удаа хойшлоод сая шийдвэрээ гаргалаа. Захиргааны хариуцлагын шүүхийн хурлаар Алтан Дорнод-ын тавьж буй асуудал зөв зүйтэй, энэ асуудлыг аймгийн Засаг даргад даалгаж тосгоныг нүүлгэх ёстой гэсэн шийдвэр гарсан гэж дуулсан. Хараахан шийдвэр нь надад ирээгүй байна. Гэхдээ ямар ч эрүүл ухаантай хүн ойлгоход энэ шийдвэр нь зөвхөн нэг аж ахуй эрхэлдэг, алтны төлөө юунаас ч буцахгүй байгаа улсын хүсэлт саналыг харгалзаад тэр нутгийн төр захиргааны байгууллага, тухайн сум орон нутгийн засаг захиргааны нэгжийн асуудлыг ямар ч хамаагүй байдлаар шийдэж байгаа юм л даа. Үнэхээр тэр компанид өмнө нь лиценз олгосон байсан уу гэвэл олгосон. Гэхдээ нэг олгосон лицензийг эргэж буцдаггүйгээр шийддэг ч юм биш. Бид орон нутагтаа үйл ажиллагаагаа аль болох явуулахын тулд, тэнд байгаа малчид, ард иргэдийг аятай тухтай амьдруулахын тулд эргэж харах ёстой шийдвэр гэж үздэг. Эргэж харахдаа бүгдийг нь цуцалчихна ч гэж байгаа юм биш. Тэнд тосгон гээд байгаа манай Заамар сумын засаг захиргааны нэг нэгж болох баг байрлаж байгаа. Газрын тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлснээс хойш тэнд төвлөрч суурьшсан иргэд газраа өмчлөх эрхтэй болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, иргэд мөн л газрын тухай хуулийнхаа дагуу л газраа авсан байх жишээтэй. Тэр утгаараа багийн төв байгуулагдаж, сургууль цэцэрлэг бий болсон. Уг нь гэрэл цахилгаан татаж, төрийн үйлчилгээ хүрсэн цогц баг байгаа гэж үзэж байгаа юм. Гэтэл ерөөсөө энэ багаа нүүлгэ, нүүлгээд дорхи газрыг нь ухна гэдэг байдлаар л асуудал тавигдаад байна. Саяхан Монгол Улсын Засгийн газар гараар алт олборлогчидтой холбоотой асуудлаар том хэлэлцүүлэг хийсэн. Би өөрөө ч оролцсон, Алтан Дорнод-ын хүмүүс ч байсан. Тэр хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал сөхөгдсөн л дөө. Тэгэхэд манай анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай их сайхан үг хэлсэн шүү.
-Юу хэлсэн гэж?
-Алтан Дорнод-ын нөхөд байна уу. Яахаараа сумын Засаг даргыг шүүхэд өгдөг улс вэ, тийм эрх та нарт хаана байсан юм бэ гэсэн байдлаар хандаж хэлсэн л дээ. Тэгээд Болохгүй, бүтэхгүй бол монголчууд бид лицензээ буцаах эрхтэй. Гэтэл яагаад энэ асуудлыг хурцатгаж тавиад, ард иргэдийг зайлуул гэсэн байдлаар харьцаад байна вэ гэж нэлээд ойлгомжтой ярьсан. Өнөөдөр Газрын тухай хуулиар хүмүүст өмчилчихсөн газрыг авна гэвэл маш олон асуудал үүснэ. Тэр тосгоныг нүүлгэж, сургууль цэцэрлэгийг дахин байгуулж, тог цахилгаан татаж байх тийм зардал бидэнд алга. Харин Алтан Дорнод өөрсдөө тосгоныг нүүлгэж, сургууль соёлыг нь байгуулаад, ард иргэдийг хохиролгүй болгочихоод газар доорхи баялгийг нь ухаж гаргана гэвэл болох асуудал. Ер нь энэ компани бидний ажлыг их хүндрүүлдэг. Олон асуудлаар өмнө хойно нь ярьж байсан. Удаа дараа цагдаагийнхныг дуудаж, нинжа нарыг хөөж зайлуулах гээд л, уг нь тухайн орон нутаг, засаг захиргаа өөрсдөө зохицуулалтын аливаа механизмыг хийж ажиллах баймаар. Гэтэл тэдний эрхшээлд орчихсон юм шиг бид дандаа дуудагдаж, тэдэнд үйлчлэх ёстой юм шиг ханддаг.
-Өгөөмөр баг дээр хичнээн хүн ажиллаж, амьдарч байна вэ?
-Одоо бүр 1000 гаруй хүн амьдарч байгаа. Тосгоны статус байхгүй л дээ. Гэхдээ баг ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр муйхраар зүтгээд, сумын Засаг даргыг шүүхэд өгөөд, дээрээс нь аймгийн Засаг даргад тэр багаа нүүлгэ гэсэн асуудлыг даалгаж өгөх зэргээр шүүхийн шийдвэр гаргуулна гэдэг зохисгүй явдал. Тэр орон нутаг дахь баялгийг ашиглуулахын тулд аль болох төрийн хууль тогтоомжийн дагуу явуулах ёстой ч цаана нь хүн амьдарч, засаг захиргааны нэгж үйл ажиллагаагаа явуулж байна шүү дээ. Үнэндээ тухайн нутгийн иргэд, малаа маллах нөхцөлгүй, бэлчээргүй боллоо. Ийм байхад иргэд уурлаж, бухимдалгүй яахав. Дээрх хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхий сайд хүртэл Энэ асуудлыг хоёр улсын хоорондын асуудал гэж томоор далайлгах шаардлага байхгүй. Бидэнд нааштайгаар шийдэх боломж бий. Зохицуулах арга механизм бий байх шүү гэж хэлж байсан. Би аймгийн Засаг дарга болсоор 11 сар боллоо. Энэ хооронд Алтан Дорнод-ынхон элдвийн л асуудал тавьж байсан. Гэсэн хэрнээ тэр тосгоныг нүүлгэх эсэх талаар ямар ч байдлаар ярьж байгаагүй атлаа Аймгийн Засаг дарга асуудлыг шийдэхгүй байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, эцэст нь шүүхэд хандаж байгаа нь тааламжгүй, зохисгүй явдал болж байна гэж үзэж байгаа.
-Анхан шатны шүүхийн шийдвэр бидний ярьж байгаа байдлаар гарсан. Гэхдээ давж заалдаж болно шүү дээ?
-Аймгийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргасан гэж сонссон. Мэдээж шүүхийн шийдвэр надад ирнэ. Түүнийг эргэж харж үзнэ. Заамар сумынхан болоод аймгийнхаа удирдлагуудтай ярилцана. Эцэст нь давж заалдах ч юм уу, эргээд нэхэмжлэл гаргах байдлаар ямар нэг асуудал гарна гэж ойлгож байгаа. Ер нь энэ байдлаар цаашдаа ямарваа нэг асуудал яваад байвал аймаг, орон нутгийн эрх мэдэл гэж юм байх хэрэг байна уу, үгүй юү. Тэгж дураараа авирласан нэгнийх нь асуудлыг шийдэж өгөөд л, хуулийн нэг талаас нь хараад байвал болохгүй биз дээ.
-Дурын нэг гадны компани хүрч ирчихээд л, хоёр улсын асуудал яриад, хэн нэг Засаг даргыг шүүхэд өгөөд байна гэдэг үнэндээ зохисгүй юм?
-Тийм шүү дээ. Чухам Алтан Дорнод Монгол ямархуу байдлаар энэ байдлаа засч залруулж авах юм бэ. Тэр айхтар шаардлага тавиад байгаа улс эргэж юмаа харах байх гэж бодож байгаа. Тэгэхгүй бол байдал улам хүндрэх байх. Саяын шийдвэрийг иргэд лав ихээхэн бачимдуу хүлээж авсан гэсэн. Би багийн Засаг дарга Гансүхтэй холбоо барьсан. Одоо бүр аймгийн дарга ирээд биднийг хөөх юм байна гэсэн ойлголттой яваа гэнэ лээ. Биднийг хүртэл ийм байдалд хүргэж байгаа байхгүй юу. Юу гэж л би иргэдийг хамаагүй хөөж, тууж, тэг ингэ гээд явж байх вэ дээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар өнөөдөр энэ асуудлыг эргэн харж, хуулийн хүрээнд аятайгаар шийдэхгүй бол эвгүй л асуудал бий болчихсон байгаа. Одоо хаана хаанаа мэдэж байгаа байх аа. Тэр дор төчнөөн хэмжээний алт байгаа гэж сенсааци дэгдээчихээд түүн рүүгээ зүтгээд байгаа улс л гэж ойлгож яваа, би хувьдаа.
-Шүүгчийн хувьд анхнаасаа өөр компанид лицензийг нь өгсөн газар дээр яах гэж тосгон байгуулсан юм бэ гэсэн л байр суурьтай байна лээ?
-Нөхцөл байдал угаасаа тэнд баг байгуулагдахаас өөр аргагүй болчихсон. Бид хүмүүсийг цуглуулж авчраад байгуулаагүй. Хүмүүсийн суурьшин ирж байгаа бөөгнөрөл, нягтралыг нь харж байгаад л зохион байгуулсан. Үнэхээр төрийн үйлчилгээ шаардлагатай, иргэдэд үйлчлэх үйлчилгээг ойртуулж хүртээмжтэй болгох үүднээс баг үүссэн. Түүнээс бид багаа байгуулчихаад хүмүүсийг ирж буу гээгүй. Алтан Дорнод тэгж л ойлгож байх шиг байгаа юм. Газрын тухай хууль дараа нь гарсан. Яалт ч үгүй аль алийг нь харахгүй бол болохгүй.
-Лицензийг цуцлах эрх бидэнд бий шүү дээ?
-Байлгүй яахав. Өгч болсон юм чинь бид буцаан авч болно. Газраа авна гээд байгаа. Тэр нь Алтан Дорнод-ын ч өмч биш, Монгол Улсын газар нутаг.
-Аймаг, сумын удирдлагаас шүүхэд давж заалдах нь тодорхой байх. Харин тэр лицензийг нь цуцлуулах талаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт хандах уу?
-Өө, хандалгүй яахав. Лиценз яаж авдаг вэ, тэгвэл тэр хууль дүрмийнх нь дагуу буцааж яаж цуцалдаг вэ, тэр дагуу нь л бид хандана.
Төв аймгийн Засаг дарга ийм байр суурьтай байна. Харин Заамар сумын Засаг дарга Д.Раах шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авсан болоод нутгийн иргэд ямар байдалтай байгааг утсаар тодруулахыг хүссэн боловч хараахан холбогдож чадсангүй.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-20 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button