С.Дэмбэрэл Бид цаашдаа ингэж амьдарч болохгүй болчихсон байна
Бид сүүлийн 15 жил гадаадын хөрөнгө оруулагч, гадны зээл тусламжид дулдуйдаж тэдэнд найр тавин сайхан хандаж ирсэн. Гэтэл хамгийн гол эдийн засгийн маань хөдөлгөх хүч болсон дотоодын бизнес эрхлэгчид тэдний дуу хоолойг бодлогодоо хэр тусгадаг юм бол. Энэ ч утгаараа МYХАYТ-аас санаачлан YХЯ-тай хамтран хувийн хэвшлийнхний бизнесийн хөгжлийн таатай орчныг бий болгох, шинэ хандлага цогц байдалд хүрэх зорилгоор Дотоодын хөрөнгө оруулагчдын чуулган-ыг зохион байгуулаад байгаа билээ. Өнөөдөр бизнесийн салбарынханд хамгийн түрүүн тулгараад байгаа асуудал авилга хээл хахуулын асуудал байдаг. Энэ бол бизнес дорвитой хөгжихөд хамгийн их садаа болдог гэдэгтэй хаа хаанаа дуу нэгтэй баталдаг боловч дорвитой хийсэн юм байхгүй л яваа. Yүнийг олон улсын байгууллагуудын судалгаагаар ч батлагдаад анхааруулсаар байгаа.
Тухайлбал хамгийн, ойрын хамгийн том жишээ бол авилгалын асуудлаас болоод өнөөдөр яригдаад байгаа Мянганы сорилын сангаар тусламж авч чадах уу үгүй юу гэдэг дээрээ тулаад байна. Учир нь энэ сангаас Авилгалын талаар судалгаа хийгээд хэрэв ийм маягаар Монгол улс яваад байх юм бол аюултай түвшинд байна шүү. Тиймээс Монгол улсын засгийн газрыг авилгалын эсрэг эрс шийдэмгий бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авах зөвлөмж өгөөд байгаа.
Тэгэхээр энэ чиглэлийн хамгийн том арга хэмжээ бол татварын шинэтгэл болох нь гарцаагүй. Тийм ч учраас энэ Дотоодын хөрөнгө оруулагчдын чуулган-ны үр дүнг нийгмийн хэмжээнд, бодлогын хэмжээнд итгэл үнэмшилтэй хийхийг зүй ёсоор шаардаж байгаа. Итгэл үнэмшил байхгүй халтуурдаад, сонссон болоод, заримдаг маягын арга хэмжээ авах юм бол үр дүнгээ өгөхгүй гэж МYХАYТ-ын дарга С.Дэмбэрэл хэлсэн юм.
Татварын хуулинд Засгийн газраас оруулж ирж байгаа томъёолол бол татварын шинэтгэл гэж нэрлээд байгаа. Тэгэхээр энэ хууль маань жинхэнэ бодит шинэтгэл болж чадах эсэх талаар асуухад
-Шинэтгэл гэдэг бол аливаа системийг бүхэлд нь өөрчлөхийг хэлдэг.
Аливаа систем гэдэг бол татварын тогтолцоо буюу систем байдаг. Тэгвэл татварын тогтолцоог ерөнхийд нь тодорхойлдог зүйл бол татварын ерөнхий хууль. 2-рт татвар төлөлтөнд хяналт тавьдаг, татварыг хураах хууль байна. Дараа нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хүн амын орлогын албан татвар гээд явдаг. Тэгэхээр систем маань энэ бүгдээс бүрдэж байгаа. Гэтэл ЗГ-ын оруулж ирж байгаа хуулинд шинэтгэл гэж нэрлэсэн мөртлөө, зарим нэг нааштай арга хэмжээг тухайлбал татварын дарамтын бууруулах, Аж ахуйн нэгжийн зайлшгүй гардаг зардлыг татварт оруулан тооцох, Хүн амын орлогын албан татвар дээр тодорхой хэмжээний шатлал бий болгох гэх мэт, Тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн татварын давхардалыг арилгах энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийн санаанууд тусгагдсан байх ёстой. Гол мөн чанартаа өөрчлөлт оруулаагүй. Татвар төлөгч татвар хураагчийн эрх зүйн тэгш шудрага харилцаа огт хөндөгдөөгүй. ӨХ энэ татварын тогтолцоо шинэтгэл гэж нэрлээд байгаа зүйлийг ЗГ-ийн саналаар Их хурал баталлаа гэхэд хэн нэг бизнесмэн зарим нэгэн зардлаа хасуулчихсан, зарим нэгэнийх нь татварын босго нь өндөржчихсөн байна. Гэтэл хуучин харьцаа нь яг хэвээрээ байна. Нөгөө л татварын байцаагч нь ирж дарамталдаг. Нөгөө л учир зүггүй хяналт шалгалт хийдэг, нөгөө л баланс гаргадаг системийн гол доголдол нь хэвээрээ үлдэх болно.
-Тэгэхээр энэ тал дээр ТББ-ууд бизнесийн салбарынханы гол хүсэл зорилго юу байна? Яаж дуу хоолойгоо нэгтгэх вэ, яаж бодлогод нөлөөлж чадах вэ?
-Юуны түрүүн энэ эрүүл бус зүйлийг арилгъя. Энэ нь хэн хэнд ээ хэрэгтэй. Төр дөө ч, иргэндээ ч хэрэгтэй. Тэгэхээр бидний оруулж ирж байгаа санал бол Дотоодын хөрөнгө оруулагчдын чуулган-аар дамжуулж татварын шинэтгэлийг жинхэнэ шинэтгэл гэсэн утгаар нь хийе. Татварын ерөнхий хууль, татвар төлөлтөнд хяналт тавих зүйлүүдийг шудрага болгоё гэдэг санал оруулж байгаа. Татварын хяналт шалгалт гээд оруулаад ирсэн зүйл нь татварын 7 төрлийн хяналт шалгалт байх жишээтэй. Их хурал дээр бий болсон ажлын хэсэг дээр үүнийг хассан байгаа.
Тэгэхээр системийг өөрчлөх гэж байгаа бол системийг тодорхойлж байгаа гол хуулиуддаа өөрчлөлт оруулахгүй бол болохгүй ээ гэдгийг л хэлж байгаа. Татварын хууль эрүүл бол түүнийг дагаад бизнес төрийн харилцаа эрүүл болно.
Тийм учраас зөвхөн татварын хууль гэдэг явцуу ойлголтоор бус Монгол улсын эдийн засгийн тогтолцоог эрүүл болгох, араасаа Монгол улсын хөгжлийг зөв голдирт оруулах, авилгад асар том цохилт болох хууль болно. Энэ утгаар нь хандаж байгаа учраас энэ шинэтгэлийг бид хийх хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтын орчин гэдгийг сайжруулахад хамгийн энгийнээр дэлхий дээр хэрэглэгддэг, эдийн засгийг удирддаг, шинэ хандлага шинэ арга зам гарчихсан байна. Энэ нь маш энгийн. Хүмүүсийн дуу хоолойг сонсож байж шийдвэр гаргаж бай гэсэн утгатай. Гэтэл манайд шийдвэр гаргадаг үйл явц нь хүмүүсийн санал бодлыг авсан болоод яг үнэн хэрэгтээ тусгадаггүй.
Бид 2006 онд Чингисийн ой гээд л хөөрцөглөөд байдаг. Гэтэл тулгар төр байгуулагдсан их ойдоо эрүүл юм хийчихээд бэлэг барих ёстой. Хамгийн энгийнээр хэлэхэд бид цаашдаа ингэж амьдарч болохгүй болчихсон байна. Yүнийг зөвхөн бид л яриад байгаа юм биш олон улсын байгууллагууд хэлээд байна. Ард түмэн мэдэх ёстой гэж МYХАYТ-ын тэргүүн С.Дэмбэрэл хэлсэн юм.
Yнэхээр ч олон улсын судалгаагаар Монгол улсад авилгал хээл хахуул, захиргааны болоод улс төрийн дээд түвшинд улам өссөөр байгааг харуулсан байдаг. Авилгал нь эдийн засаг улс төрийн эрх мэдэлтнүүдийн хоорондын холбоог нягтруулж ардчилал хөгжил цэцэглэлтэнд муугаар нөлөөлөөд зогсохгүй, ардчиллын замаас ухрахад ч хүргэж болзошгүй хэмжээнд хүрсэн гэж 2005 онд Олон улсын хамтын ажиллагааны санхүүжилтээр Вашингтоны Азийн сангийн хамтран хийсэн судалгааны дүгнэлт гарсан байна.
Ж.Алт
/Оллоо.МН/