Бүх ард түмний санал хураалтын ой Ерөнхийлөгчийн ивээл дор боллоо

1945 оны энэ өдөр Бүгд Найрамдах монгол Ард Улсын тусгаар тогтнох эрмэлзэлээ баталж байна уу? гэсэн асуултын дагуу бүх ард түмний санал асуулгыг нэг өдрийн дотор маш гайхамшигтай зохион байгуулсан юм.
Өнөөдөр Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал төрийн ордонд зохион байгуулж манай үе үеийн эрдэмтэн, түүхчид илтгэл тавьж, тухайн үед саналаа өгч байсан манай ахмадуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцож, түүхэн үйл явдыг эргэн дурсаж ярилцаж байсан юм.
Мэдээж энэ өдрийн олон сайхан үйл явдлыг үнэлж дүгнэж байсан бөгөөд тэр дундаа ганцхан өдрийн дотор Монголын энэ уудам газар нутгийн өнцөг булан бүрт хүрч энэ том ажлын цаана гарахад хүчин зүтгэсэн Монгол морины гайхамшигийг хүн бүр дуу алдан магтаж байсан юм.
Мөн 1945 оны энэ үйл явдлыг түүхэн баримт болгон хадгалж байдаг Yндэсний төв архивийн газар бүх ард түмний санал хураалтын явцын талаар фото зураг, санал хураалтын тогтоол шийдвэр, мандат, дүн бүртгэл, санал хураасан гарын үсэг эрхий хурууны тэмдэг бүхий материалууд, газрын зургын материалууд тэр бүү хэл тухайн үед хэрэглэгдэж байсан ухуулах сурталчилгааны хуудсууд гээд маш сонирхолтой түүхэн баримтуудыг дэлгэн тавьсан байлаа.
Тус үзэсгэлэнд Хятад улсын гадаад явдлын яамнаас маршал Х.Чойбалсанд ирүүлсэн нот бичгийн бүрэн эх нь ч байсан. Тус бичигт Хятадын 34-р оны 10 сарын 20-нд гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолоо баталсныг илэрхийлж байна. Батлан хмагаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын засгийн газар энэ өдрөөс эхлэн гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Yүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав гэсэн нот бичиг нүднээ маш тод тусаж байсан. Тус үзэсгэлэнг Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр болон албаны бусад хүмүүс ирж сонирхсон юм.
Харин энэ өдрийг олон нийтийн хэмжээнд маш өргөн хүрээнд авч үзэх, хүүхэд залуучуудад түүхээ таниулан мэдүүлэх, үндэсний ухамсарт нөлөөлөх арга хэмжээ дутмаг зөвхөн төр засгийн хэмжээнд л албан ёсны байдлаар тэмдэглэн өнгөрөөж байгаа нь харагдаж байсан.
Түүнчлэн энэ өдөрт зориулж манай төр засгийн удирдлагууд Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button