ДОХ-ын 14 дэх тохиолдол илэрлээ

Түгшүүр дагуулсан энэ мэдээг авмагц холбогдох газрууд, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж тодруулсан боловч тоймтой хариулт өгөх боломжгүйгээ мэдэгдсэн юм. Учир нь бидний сурвалжлахаар очсон яг тэр цаг минутад уг мэдээллийг ЭМЯ албан ёсоор хүлээн аваагүй байсан. Тиймээс мэргэжлийн байгууллага ёс зүйн дүрмийнхээ дагуу хэвлэлд тодорхой мэдээлэл цацах боломжгүй байсан болов уу. Гэсэн хэдий ч бид ДОХ-ын тохиолдол шинээр илэрч 14 дэх ДОХ-той хүн бүртгэгдэж буй нь баттай үнэн болохыг олж мэдэв. Харин тэр хэд орчим насны болоод, эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү, ямар замаар энэ өвчний халдварыг авсан бэ гэх зэрэг нарийн мэдээллийг хараахан тодруулж амжсангүй.
Хүн төрөлхтөнд мөхлийн аюулыг сануулсан энэ аймшигт тахлын анхны тохиолдол манай улсад илэрснээс хойш халдвар авагчдын тоо чухам хэдээр нэмэгдсэн талаар тодорхой, баталгаатай тоо баримт гараагүй ч 500 гаруй хүн энэ өвчний халдвар тээж буй гэсэн албан бус мэдээ байдаг. Гэхдээ энэ нь өнөөдрийн хувьд нэлээд хуучирсан тоо гэж болохоор байна. Учир нь эмч мэргэжилтнүүд хэлэхдээ ДОХ-той нэг хүний цаана халдвар тээгч 100 хүн байх магадлалтай гэдэг. Ямар ч төрлийн судалгаа тандалт нь шинжлэх ухаан, технологиор баталдаг хөдлөшгүй баримт мэдээллийн аргынхаа хажуугаар байгаа баримтдаа түшиглэсэн магадлалын аргыг ч бас хэрэглэдэг. Энэ хандлагаар бол манайд албан ёсоор бүртгэгдээд байгаа ДОХ-той 14 хүний цаана 1400 халдвар тээгч бидний дунд явж байна гэсэн үг болох нь. Тэгэхээр албан бус тоогоор ДОХын халдвар тээгчид таван зуугаар ч тогтохгүй мянга хол давлаа гэж үзэхэд байдал манайд хэр хүндэрсэн нь ойлгомжтой. Оюун ухааны боломж нь улам өргөн болж, эмчилж дийлэхгүй өвчин эмгэг гэж бараг үгүй болсон орчин үеийн хүн төрөлхтөн гагцхүү ДОХ хэмээх энэ тахлын өмнө эрхгүй хүчин мөхстөж байхад монголчууд шиг хэт цөөнхөн үндэстэнд энэ өвчин ердөө л чимээгүй мөхөл, цааз гэсэн үг юм. Иймээс ДОХ-ын шинэ тохиолдол маш ойрхон давтамжтай илэрч буй энэ нөхцөлд цөөхөн монголчууд маань хэр сэрэмжтэй, ухаалаг амьдрахаа бодох цаг иржээ. ДОХ-ын өвчлөлийн явцыг багаахан ч гэсэн сааруулдаг гэх бэлдмэлийг Тайланд улсын эрдэмтэд гаргаж авсан гэдэг мэдээлэл бий ч тэр нь дааж давшгүй өндөр үнэтэй гэсэн яриа ч сонсогдсон. Гэсэн хэдий ч ДОХ-оор тэргүүлж буй энэ оронд уг өвчний халдвар авагчдын тоо өдрөөр бус цаг, минутаар нэмэгдсээр байгаа судалгаа байдаг юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээнээс үзвэл хүн төрөлхтөн энэхүү аюулт тахалд 30 сая хүнээ алдаад байна. Энэ гучин сая бол зөвхөн амь үрэгдэгсдийн тоо(ДОХ өвчний улмаас). Үүний хажуугаар халдвар авагчид, вирус тээгчдийн тоог төсөөлөхийн аргагүй байгаа. Эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн, хүн амынх нь амьжиргааны түвшин үлэмж өндөр улс орнууд ч энэ өвчний аюулыг зайлуулж чадахгүй, өвчлөгсөд, халдвар авагсдынх нь тоо хурдацтай өссөөр, ДОХ-оор нас барагсдынх нь тоо ч улам л нэмэгдсээр байхад ядуу буурай Монгол Улсын хувьд ДОХ үнэхээр чимээгүй мөхлийн дохио гэдгийг дахин санахад илүүдэхгүй болов уу.

Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-10-21 253)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button