Хуулийн байгууллагын албан хаагчид гэрээсээ ажлаа хийх боломж бүрдэж эхэллээ
эрх зүйн мэдээллииг олон нийтэд нээлттэй, ил тод болгож, түргэн шуурхай хүргэх зорилгоор Мэдээллийн нэгдсэн сүлжээ төсөл амжилттай хэрэгжиж байна.
Интернэт технологи (Web based) дээр суурилсан энэхүү сүлжээ нь шүүхийн шийдвэрийн болон эрх зүйн мэдээллийн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Сүлжээний онцлог давуу тал нь агуулгын мэдрэмжтэй хайлтын систем, эрх зүйн актын ангилагч бүхий мэдээллийн сантай байх ба олон нийт интернэтээр дамжуулан одоо үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрхийн актуудын талаар дэлгэрэнгүй найдвартай эх үүсвэрээс лавлагаа авах боломжтой болох юм.
(өнөөдрийн монгол 2005-10-21 120)