Төрөөр тэжээлгээд байвал Радио, телевиз хараат бус байж чадахгүй

Монголын ард түмний эрх ашгийн төлөөх ашгийн бус байгууллага болох хууль эрх зүйн үндэс суурь нь бүрдсэн билээ.
Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс сонгогдсон 34 хүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр 15 хүнийг томилсон. Энэхүү зөвлөлийнхөй чуулж Үндэсний зөвлөлийн даргаар Н.Содномдорж, хяналтын зөвлөлийн даргаар Г.Цэрэнпүрэв, тус хорооны гишүүнээр Н.Золжаргал, Р.Хадбаатар, өргөдлийг шалгах хорооны даргаар Ж.Занаа, гишүүнээр Х.Чилаажав, О.Мөнгөнтуул нарыг сонгожээ. Ерөнхий захирлын албан тушаалд хэнийг томилох, хэрхэн бүтцийн өөрчлөлт хийх, хаанаас ямар санхүүжилт авах гэсэн асуудлууд олон түмний анхаарлын төвд байна. Шинээр сонгогдсон Үндэсний знвлөлийнхөн ажлын гараагаа ерөнхий захирлыг шалгаруулах журмыг батлахаар эхэлснээ өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэв. Зөв менежментийн бодлого явуулах шинэлэг сэтгэлгээтэй, чадварлаг хүнийг энэ албан тушаалд томилох нь хамгийн чухал байна гэж Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Дашдондов онцлон хэлсэн юм.
Азийн орнуудын хүрээнд монгол ОНРТВ-тэй болсон гурав дахь улс болж байгаа юм байна. ОНРТВ-ийг удирдах Үндэсний зөвлөлийн гишүүнээр голдуу мэргэжлийн бус хүмүүс сонгогдсон учир суралцаж мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн шүүмжлэлтэй тэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв. Үндэсний зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдүүлнэ гэж хуульд заасан учир мэргэжлийн хүмүүс байх албагүй. Харин гүйцэтгэх захирал, радио телевизийн салбарын багийг мэргэжлийн өндөр чадвартай ажилтнуудаар бүрдүүлэх л чухал. Ажилтнуудыг бөөнөөр халж орон тоог цөөрүүлнэ гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэв.
Радио, телевизийн тоног төхөөрөмж хуучирч үеэ элээж байгаа тул техник технологийн шинэчлэлтийг хэрхэн хийхийг сэтгүүлчид ихэд сонирхож байв. Төрийн мэдлээс гарч олон нийтийн болж байгаа учир олон улсын байгууллагууд нааштай хандаж хандивын гараа сунгана гэж үндэсний зөвлөлийн гишүүн Х.Чилаажав найдаж байгаа ажээ. Олон улсын байгууллага төрийн мэдлийн радио телевизид туслахаас татгалздаг гэнэ. Хэрэв тусламжийн хөрөнгөөр ганц, хоёр үр дүнтэй төсөл хэрэгжүүлбэл техник технологио хурдан шинэчилж чадна. Мэдээллийн эрин зуунд радиогийнхон бичгийн машинаас салаагүй сууж байна шүү дээ гэж нэмж тайлбар хийв.
Олон нийтийн гэж статусаа өөрчилсөн радио телевиз нь 900-аад ажилтантай нүсэр том байгууллага. Үүнийг хэрхэн санхүүжүүлэх нь иргэдийн сонирхлыг татаж байна. 2006 оны төсвийн төсөлд 4.7 тэрбум төгрөгийг тус байгууллагынханд
зарцуулахаар тусгасан байгаа. Аль болох засаг төрөөс авах санхүүжилтээ багасгаж, дотоод нөөц бололцоогоо дээшлүүлэн, санхүүгийн хувьд бие даасан байдалтай болбол жинхэнэ утгаараа олон түмний телевиз, радио болж чадна гэдэг.
Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Дашдондов чөлөөт хэвлэлийн зарчимаар төрөөс мөнгө аваад байвал хэзээ ч хараат бус болж чадахгүй. Тиймээс энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж санал бодлоо илэрхийлсэн. Гэвч Үндэсний зөвлөлийн гишүүн бүгд ийм санал бодолтой биш гэдэг нь хэвлэлийн хурлаас мэдрэгдэв. Энэхүү тайлбарт Үндэсний зөвлөлийн өргөдлийг шалгах хорооны дарга Ж.Занаа нэлээд бухимдан ард иргэдийн татварын мөнгөөр улсын төсвийг бүрдүүлдэг. Энэ нь засгийн мөнгө биш, ард түмний хөрөнгө. Тиим болохоор улсаас мөнгө авах нь зүйн хэрэг гэв. Энэхүү хэвлэлийн бага хурлын хамгийн маргаантай сэдэв ОНРТВ-ийн санхүүжилтийн тухай байлаа. Үндэсний зөвлөлийн дарга Н.Содномдорж хэвлэлийн хурлын төгсгөлд манай гишүүд олон ургальч үзэл бодолтой хүмүүс учир өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлснийг зөвөөр ойлгоорой гэж зөөлрүүлэв.

(өнөөдрийн монгол 2005-10-21 120)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button