2004 оны эдийн засгийн өсөлтийн үр дүнг амьдралд бодитой мэдрүүлж чадсангүй

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006-2008 ояд хөгжүүлэх үндсэн чиглэл, ирэх оны төсвийн төсөл, түүний дунд хугацааны төсөөлөл, төрөөс 2006 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж батлахтай холбогдуулан өөрийн бодол санал, байр сууриа илэрхийлж, Та бүхний ухаан бодолд толилуулахаар хандаж байна.
Жил бүрийн намрын чуулганаар эдгээр баримт бичгийг хэлэлцэн, баталж хэрэгжүүлдэг. Энэ нь УИХ-ын нэгэн гол ажил, хариуцлагатай үүрэг билээ. Хэлэлцэх явцад их ярьж, олон санал гардаг ч баримт бичгийг батлахдаа багаахан өөрчлөлт хийж, олон нийтийн санаа бодол, төрийн түшээдийн дуу хоолой тэр бүр анхаарагдахгүй тусгагдахгүй, орхигдох тал байдаг. Энэхүү парламент бүтцийн хувьд онцлогтой. Улс төрийн хүчний төлөөлөл харьцаа эн тэнцүүхэн. Монгол улсынхаа хөгжил дэвшлийг зорилго болгож, хүн ардынхаа амгалан тайван, ая тухтай, хангалуун амьдралын төлөө, өөрт заяасан чадвар, чадавхи, өнөө тохиосон боломж нөхцлийг ашиглан ажиллацгаахыг төрийн түшээ, түмний элч эрхэм гишүүд Та бүхэнд хандан уриалж байна. Бие биенээ хүндэтгэн сонсож, хэлэлцүүлгийн явцад яригдаж байгаа улс орны хөгжил, амьдралтай салшгүй холбоотой зарчмын асуудлаар шийдэмгий алхам хийх учиртай.

I. ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙД
Нэгд, Өдгөөгөөс 5 жилийн өмнө дэлхийн 180 гаруй орны төрийн тэргүүн нар хуран чуулаад шинэ мянганы эхний зуунд хүн төрөлхтөнд тохиож буй зорилт, түүнд хэрхэн хандаж, хэдийд хаана, ямар түвшинд хүрсэн байх зорилтоо тодорхойлсон. Энэ бол Мянганы хөгжлийн зорилт юм. Арван жилийн дараа гэхэд ядуурал, өлсгөлөнг 2 дахин бууруулж, хүйсийн ялгавартай байдал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус хүртээмж, байгаль орчны доройтол зэрэг хөгжлийн сөрөг үзэгдлийг арилгах зорилт тавьсан. Шинэ зууны хөгжлийн гол зорилт болж буй энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, ямархуу зүтгэл чармайлт гарган ажиллаж байгааг дэлхий нийт харж байна. Бид анхны илтгэлээ гаргасан, УИХ ч тогтоол баталсан. Харин УИХ-ын тогтоолыг хавсаргасныг үл тооцвол өнөөдөр хэлэлцэж буй эдгээр баримт бичигт энэхүү зорилтыг хэрхэн хангах арга хэмжээ тодорхой тусгагдаагүй байна. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч, түүнд аль хэр хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж, ямар үр дүн гаргаж, ард түмэнд ямар үр өгөөжөө өгөх тухайд баримт бичгээс олж харагдахгүй, мэдрэгдэхгүй байна.
Тухайлбал, Мянганы хөгжлийн зорилтод тодорхойлон зааснаар 2015 он гэхэд бүх нийтээр бага боловсрол эзэмших зорилтыг хангах учиртай. Тэгвэл манай улсад ерөнхий боловсролын сургууль хамралт дунджаар өнөөдөр хөдөөд 83, хотод 89 хувь байна. Энэхүү хувь хэмжээ аймаг, сум бүрт ч харилцан адилгүй байна. Түүнчлэн ядуу айл өрхийн хүүхдийн хамран сургалт 65 хувь, харьцангуй чинээлэг өрхийн хүүхдийн хамран сургалтын хувь 85 хувьтай байгаа нь хэтэрхий зөрүүтэй үзүүлэлт юм. Ирэх оны төсвийн жилд болон дунд хугацааны хөгжлийн зорилтод эдгээр ялгаатай байдлыг хэрхэн бууруулах, бүх нийтээр бага боловсролтой болохын тулд ямар арга хэмжээ авч, хэдий хэмжээний хөрөнгийг төсөвлөж зарцуулах нь ойлгомжгүй байна.
Ядуурлын хувь хэмжээ нийт хүн амын 36,1 хувьтай байгаа. Арван жилийн дараа, болж өгвөл тэрнээс ч наана 2 дахин буурсан байх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бид хүлээсэн. Ойрын 2-3 жилийн хугацаанд ямар арга хэмжээ авч, хичнээн хувиар ядуурлыг бууруулах зорилт үндсэн чиглэлд мөн л тодорхойгүй байна. Өнгөрсөн жилүүдэд авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээнд үнэлгээ дүгнэлт өгч, үр дүнтэйг нь улам өргөжүүлж, үр дүн багатайг нь зогсоох шаардлагатай байна. Ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүнээ хөгжүүлэх бодлогоо оновчтой болгож байж л ядуурлыг бууруулна гэдэгт Их Хурлын эрхэм гишүүд санал нэгтээ байна гэдэгт итгэж байна.
Хоёрт, Үндсэн чиглэлийн агуулга бүхэлдээ эдийн засаг, нийгмийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлийг гүнзгийрүүлэн үргэлжлүүлж, өнөөгийн хүрсэн түвшинг хадгалан, төлөвлөж төсөөлсөн хэтийн зорилгод хүрэхийг эрмэлзсэн арга хэмжээ, зорилтыг багтаах ёстой. Эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн стратегийн гол зорилтуудыг хангах нэг гол хэрэглүүр нь үр ашигтай хнрөнгө оруулалт мөн. Эдийн засаг
наалдацтай, хүртээмжтэй, өгөөжтэй хөгжиж байгаагийн гол үзүүлэлт, нэгдмэл зорилгын илэрхийлэл болсон бүтээн байгуулалтыг дэмжсэн хөрөнгө оруулалт чиглэсэн бодит зорилготой, хүрсэн үр дүнтэй байх учиртай. Урьд өмнө эхэлсэн шинэчлэл, бүтээн байгуулалтын гол гол алхмууд тухайлбал, улс орныг бүсчилэн хөгжүүлэх зорилт, Засгийн газраас баталсан бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр, бүсийн хөгжлийн тулгуур төв 8 хотыг хөгжүүлэх хөтөлбөр, ард түмний сайшаан дэмжиж байгаа Мянганы зам хөтөлбөр, зах зээлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн худалдаа-эдийн засгийн чөлөөт бүс, газар хувьчлал, газрын шинэтгэл, эдгээрт чиглэсэн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого тов тодорхой тусгагдсан байхад анхаарахыг хүсч байна. Аливаа шинэчлэл, өөрчлөлт, бүтээн байгуулалтын томоохон зорилтыг шийдвэрлэхдээ алс хэтийн үр ашиг, эерэг нөлөөг сайтар тооцон бодолцож, түүнд чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж ажиллацгаая.
Гуравт, Өнөөдөр хэлэлцэж буй төсөлд 71,6 тэрбум төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхөөр төлөвлөжээ. Зээл тусламж бүхнийг бид үндэсний хуримтлалыг бий болгож, хүнзэ хөгжүүлж, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд зориулахыг эрмэлзэх ёстой. Өнөөдрийн байдлаар манай гадаад зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Энэ хэмжээгээр бид эдийн засгаа өсгөж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулж чадаж байгаа юу? Боловсрол, эрүүл мэндийн шинэчлэлд зарсан зээлийн хөрөнгө үр өгөөжөө хэрхэн өгснийг, аль хэр ашиг тустай байсанд хэн ямар дүн тавих вэ? гэсэн асуултыг та бүхэн төсвөө хэлэлцэж батлахдаа байнга нэг нэгнээсээ болон өөрөөсөө асууж байх ёстой. Эрхэм гишүүд Та бүхэн үүнд анхаарч хандана гэдэгт найдаж байна.

II. ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТУХАЙД
Нэгд, Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бий болгосон төсвийн алдагдлын буурах хандлагыг цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатай. Манай улсын экспортын гол гол бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндэр байгаа өнөө үед төсвийн алдагдлыг ДНБ-ий 3,5 хувь байхаар төлөвлөж байгааг шүүмжлэхээс өөр аргагүй. Тухайлбал, Засгийн газраас УИХ-д өргэн барьсны дагуу татварын багц хуулинд өөрчлөлт орвол төсвийн орлого 40 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн алдагдал ДНБ-ий 5,5 хувь хүрэхээр байна. Хэрвээ төсвийн алдагдал нэмэгдвэл эдийн засаг, төсөв, санхүүгийн тогтворгүй байдал бий болох, үнэ өсөх, төгрөгийн ханш унах, цалин тэтгэвэр үнэгүйдэх, хөрөнгө оруулалт буурах, эдийн засгийн өсөлт саармагжих зэрэг зохисгүй үзэгдэл гардгийг та бид мэднэ. Иймд төсвийн тэнцлээ төсөлд туссанаас илүү багасган сайжруулах шаардлагатай байна.
Хоёрт, Ашигт малтмал, уул уурхайн салбарт ойрын жилүүдэд тэсрэлтийн шинжтэй өөрчлөлт гарах хандлага тодорхой ажиглагдаж байна. Энд бид өөрсдөө асар их бэлтгэлтэй, ухаантай хандахгүй бол хорвоо ертөнцөөс заяасан, өвөг дээдсээс үлдээсэн баялаг улс орноо ч хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэргүй, хойч үедээ ч үлдээх зүйлгүй хоцорч болзошгүй юм. Энэ салбарын хөгжил дэвшлээс бий болох орлогоос тусгай сан байгуулж боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн тулгамдаж буй тодорхой асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж байх нь зүйтэй гэж Төрийн тэргүүн миний бие үзэж байна. Энэхүү санаачилгыг анхааран судалж, хэлэлцэж буй баримт бичигт тусгахыг хүсч байна.
Гуравт, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг өмнөх Их Хурлаар батлан гаргасан нь эдийн засгийн шинэчлэлийн нэг чухал алхам болж төсөв, санхүүгийн цоо шинэ тогтолцоог бий болгосныг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ энэхүү хуулийг өдөр цагаар хувьсан өөрчлөгдөж буй амьдрал, үйл явцад нийцүүлэхэд байнга анхаарч байх ёстой нь харагдаж байна. Энэ үүднээс орон нутгийн төсвийн талаархи эрхийг өргөтгөх, төсвийн захирагч нарын хариуцлагыг чангатгах, төсвийн бие даасан аудитыг чанаржуулах чиглэлээр зарим нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн чиглэл, төсвийн төсөл хэлэлцэх бүр орон нутгийн удирдлагын зүгээс тавьдаг нийтлэг санал хүсэлт бол төв болон орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгох асуудал байдгийг анхаарах шаардлагатай байна.
Дөрөвт, 2004 оны эдийн засгийн өсөлтийн таатай боломж, үр дүнг 2005 онд нийгмийн салбарын болон иргэдийн амьдралд бодитой хүртээж, мэдрүүлж чадсангүй гэж хүмүүс шүүмжилж байна. Цалин тэтгэврийн нэмэгдэл нь үнийн өсөлтөөсөө бага байгаа нь ард иргэдийн бодит худалдан авах чадварыг бууруулж тэдний амьжаргаанд сөргөөр нөлөөлж байна. Ажил хөдөлмөр эрхэлж байсан, одоо эрхэлж байгаа иргэд хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх ёстой. Засгийн газраас Их хуралд өргэн барьсан төсөвт цалин, тэтгэврийн санг 12,5 тэрбум төгрөгөөр нэмэхээр байгаа нь хэмжээний хувьд чамлалттай төдийгүй чухам яаж нэмэгдүүлэх нь тодорхойгүй байгаагаас үзэхэд энэ талаар Засгийн газрын бодлого тодорхой бус байна уу гэсэн эргэлзээ төрөхөд хүрч байна.
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн найман талт хэлэлцээриин дагуу цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2006 онд 15-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн. Иймд зөвшилцөн тохирсон шийдлээсээ ухрахгүйгээр цалин тэтгэвэр нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой тусгаж, бодитой хэрэгжүүлэх нь зүйтэй.
Ахмад настнуудын дунд бухимдал их байгаа. Өндэр насны тэтгэврийг тогтоохдоо 90 оноос хойш хэд хэдэн алдаатай арга хэмжээ авагдсан болон энэ Засгийн газар ч тэтгэвэр нэмэгдүүлэхдээ, ядуурлыг бууруулах бодлоготой уялдуулаагүй зэргээс шалтгаалан бухимдал үүсч байна. Энэхүү байдлыг засахын тулд ахмадуудын төр, засагтаа хандан тавьж байгаа асуудлыг судлан үзэж шийдвэрлэх нь зүйтэй. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд ирэх онд 35 тэрбум төгрөг гаргах хэрэгтэй, бас боломжтой гэж ахмадууд Төрийн тэргүүнтэйгээ уулзахдаа хэлсэн. Гэтэл ирэх оны төсөвт энэ арга хэмжээнд 12,5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Иймд аль аль тал нь миний зөв гэж зүтгэхгүйгээр аль болох боломжит дундын хувилбарыг тооцож төсөлд тусгахыг ХИ.ЧЭЭХ хэрэгтэй. Ийнхүү цалин тэтгэвэр нэмэхдээ хамгийн бага цалин тэтгэвэр авч байгаа хүмүүсийн цалин тэтгэвэрийг түлхүү нэмэглүүлзх арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна.
Учир нь эдгээр хүмүүс нийт цалин тэтгэвэр авагчдын дийлэнхи олонхийг эзэлж байгаа шүү дээ.
Тавд, 2004 онд эдийн засгийн өсөлтийг 10 хувьд хүргэж чадсан. Гэтэл 2006 оны төслөөр 6,3 хувь байхаар тооцжээ. Иймд нэгэнт хүрсэн түвшингээсээ ухрахгүй, өсөлтийн түвшингээ хадгалах зорилт тавих ёстойг анхааруулж байна. Ингэснээр ядуурал бууруулах ажилгүйдэл багасгах, нийгмийн салбарт илүү их хэмжээний хөрөнгө зарцуулах боломжтой болно гэдгийг хэлэхийг хүсэж байна. Зорилт доогуур бол амжилт тааруу байна, зорилтоо дээгүүр тавьж баймааж манай нийгмийн тулгамдеан асуудлыг богино хугацаанд шийднэ гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрнө бизээ.
Зургаад, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэчлэлийн дагуу хүрэх тодорхой үр дүнд чиглэсэн бүтээгдэхүүн тодорхойлж, сонголт хийх үндсэн дээр төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн арга хэмжээг тооцон төлөвлөх болсон. Гэтэл бүтээгдэхүүний багцын томъёоллыг хэтэрхий ерөнхийлж, түүний цаад агуулга, арга хэмжээнд юу багтаж, томъёологдож байгаа нь ойлгомжгүй, хуучин зуршил, дадсан арга барилаараа хандаж байгаадаа Засгийн газар дүгнэлт хийвэл зохино.
Долоод, Урд жилүүдэд Засгийн газраас өр барагдуулахад онц ач холбогдол өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж үр дүнд хүрч байсан туршлага бий. Одоо бүх аймаг өртэй болж, өр нэмэгдсэн талаар аймгийн засаг дарга нар ярьж байна. Боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өр ч илүүтэйгээр нэмэгджээ. Төсөвт байгууллагуудын өр нэмэгдэх нь төсөвт байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэдгийг сануулахад илүүдэхгүй биз дээ. Засгийн газраас нэгэнт үүссэн өр төлбөрийг барагдуулах, шинээр өр үүсгэхгүй байх талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Төсвийг толовлохдоо нохцөл байдлыг бодиттойгоор авч үзэх, гарч болох аливаа эрсдлийг зөв тооцоход голлон анхаарах шаардлагатай байна.

УИХ-ын дарга, гишүүд ээ, Улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлсон баримт бичгүүдийн боловеруулалт, тэдгээрт тусгагдан төлөвлөгдсөн арга хэмжээний талаар миний дээр хэлсэн санал бодол, байр суурийг харгалзан тусгаж, хөгжлийн зорилт, хөтөлбөрөө ажил хэрэгчээр шүүн тунгааж, баталж гаргана гэдэгт итгэлтэй байна.

(өнөөдрийн монгол 2005-10-21 120)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button