Макаогийн тэнгэрт өргөгдөх төрийн далбаагаа тамирчид гардан авлаа

Засгийн газрын комисс байгуулж өмнөх наадмуудыг бодвол өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор зохион байгуулжээ. Саяхан Олимпийн хороон дээр Макаогийн тэнгэрт өргөгдөх төрийн далбааг тамирчдад хүлээлгэн өгөх ёслол боллоо. Энэ наадам спортын 17 төрлөөр явагдахаас Монголын тамирчид 14 төрөлд нь хүч үзнэ. Төрийн далбааг УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Засгийн газрын гишүүн Г.Батхүү, Ц.Мөнх-Оргил нар тамирчдад гардууллаа. Энэ наадамд оролцох тамирчдыг УИХ-ын гишүүн Д.Арвин ахалж явна. Д.Арвин Зүүн өмнөд Азийн наадамд оролцох тамирчдын бэлтгэл зардлыг хангахад их хүч хөрөнгө гарган анхаарсан Засгийн газрын гишүүд, зарим аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд хүндийг өргөлт, буудлага, сагсан бөмбөг зэрэг 4-5 төрөлд амжилт гаргана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдлээ. Харин унааны тухайд Г.Батхүү сайдын зохион байгуулснаар өөрийн унаатай яваад түүгээрээ ирэх юм байна. Тамирчдад Монгол Улсын Еөрнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар амжилт ерөөн илгээлт ирүүлжээ. Одоо зөвхөн Монголын төрийн далбаа Макаогийн тэнгэрт хэд өргөгдөхийг хүлээх л үлдлээ.

Г.ӨЛЗИЙ-ЭРДЭНЭ
(өдрийн сонин 2005-10-21 253)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button