ОХУ-д визгүй зорчих асуудлыг нааштай хүлээж авчээ
Консулын газрын орлогч захирал О.Очиржав ярихдаа Визгүй зорчих асуудлыг Оросын тал нааштай хүлээж авсан гэлээ. Хойд хөршийнхөн маань Европт визгүй зорчихоор хөөцөлдөж байгаа бөгөөд энэ хүсэл нь 2008 онд биелэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ нь монголчуудын визний асуудалд ч нааштайгаар нөлөөлнө гэж ГХЯ үзэж байна. Одоогоор 3600 монгол ОХУ-д амьдардаг бөгөөд 300 нь хууль бусаар амьдарч байгаа гэсэн статистик тоо бий.
Б.ХИШИГ
(өдрийн сонин 2005-10-21 253)