Т.Мөнхбаатарын цаазаар авах ялыг хэвээр үлдээв

улмаар нүүр рүү нь алхаар цохиж онц харгис, хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэг 2003 оны гуравдугаар сард гарсан.
Ах дүү Т.Мөнхбаатар, Т.Хатанбаатар нар энэ хэргийг үйлдсэн байдаг. Тэд дүү Т.Цолмонбаатар, Т.Энхбаатар нартайгаа бүлэглэн болон дангаараа хулгай, хүчингийн нэлээд олон ноцтой гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах явцад илэрсэн юм. Тэдний үйлдсэн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард анхан шатны журмаар хянан хэлэлцээд Т.Хатанбаатар, Т.Мөнхбаатар нарт цаазаар авах ял, Т.Цолмонбаатарт 10 жил нэг сарыг онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Энхбаатарыг долоон жил чанга дэглэмтэй хорих ангид тус тус ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хоёр сарын дараа нийслэлийн шүүхэд давж заалдах шатны шугамаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ч Т.Мөнхбаатар нарын ах дүү дөрвөн залууд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Т.Хатанбаатар нь өвчний учраас нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Бусдад нь анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээв.

Б.ХОНГОР
(өдрийн сонин 2005-10-21 253)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button