Вакцинжуулсан малд шүлхий халдварлав
Гадаадаас ирэх вакцин хүлээсээр үнэхээр шүлхий даамжран халдварлахад хүрээд байсан билээ. Тус аймгийн Баянтүмэнд вакцинжуулсан малаас дахиад шүлхий илэрчээ. Дархлаанд хамрагдсан ч халдварт шүлхий илэрсэн хоёр үхрийг өчигдөр устгасан байна.
Шүлхийгээс сэргийлэх вакцин ирээд 14 орчим хонож байгаа ч одоо нийт вакцинжуулах ёстой малын 42 орчим хувийг л хамруулаад байгаа гэнэ. Одоогоор мал вакцинжуулах 58 ажлын хэсэг, 60 гаруй эмч мэргэжилтэн байгаа аж. Нөхцөл байдлыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд газар дээр нь ажиллаж эхэллээ.
Б.ХЭРЛЭН
(өдрийн сонин 2005-10-21 253)