Авто аяллаар сэтгүүлчдийн эрин эхэлснийг зарлана

Аяллын талаар өчигдөр зохион байгуулагч талууд хэвлэлийн бага хурал хийлгэж, дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн 11 байгууллага оролцож, дагаж сурвалжлахаа мэдэгдээд байгаа юм байна. Энэ сарын 23-ны өдөр буюу ням гаригийн 15.00 цагт Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэх авто уралдаант аялал Даланзадгад хотноо дүнгээ гаргана. Жолооч-сэтгүүлч, зөвлөх-тамирчин гэсэн хоёр гишүүнээс бүрдэх багууд замын турш хоол хэн сайн хийх вэ, майхнаа аль баг хамгийн хурдан босгох вэ, мэргэн бууч хэн бэ гэх зэргээр шат дараалан өрсөлдсөөр аваргаа тодруулах аж. Тэргүүн байрын эздийг нэг сая төгрөг хүлээж байгааг хэвлэлийн хурлын үеэр зарлалаа. Байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалт газруудаар дайрч өнгөрөх энэ аяллын гол зорилго, оргил нь Оюу толгойг бодит байдал дээрээс нь хэн нэгнээс хараат бус байдлаар сурвалжлах билээ. Түүнчлэн энэхүү аялал нь сэтгүүлчид өөрсдөө машинаа барьж, зургаа аван, сурвалжлагаа бичиж, газар дээрээс нь интернэт ашиглан олсон мэдээллээ цаг алдалгүй шуурхай мэдээлж явах боломжтой бөгөөд үүгээрээ Монголд сэтгүүлчдийн эрин үе ирснийг зарлаж байгаа хэрэг гэж олон сайхан аяллын сурвалжлагаараа үзэгчдийн танил болсон сэтгүүлч Золжаргал бахархав. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 10, Авто спорт аяллын холбооны 10 жилийн ой давхцсан Батхүлэг-Сэтгүүлчид 2005-ын ерөнхий ивээн тэтгэгчээр Ноён сүлд компани, ивээн тэтгэгчээр BOSA групп оролцож байгаа юм байна. Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэх аялал эхний өдрөө хамгийн урт замыг, харин ирэх долоо хоногийн лхагва гаригт хамгийн богино замыг туулах гэнэ. Хамгийн богино зам туулах өдөр нь Өмнөговь аймгийн Хан богд сумын нутагт таарах тул бодит сурвалжлага хийх цагийг сэтгүүлчдэдээ ахиухан олгох үүднээс ийн төлөвлөжээ.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-21 253)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button