П.Цагаан Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ШУТИС-ийн захирлыг өөрчилсөн

-Таныг Их сургуулийн захирлуудыг халах шийдвэр гаргасан гэсэн. Энэ үнэн үү?
-Захирлуудыг биш, нэг захирлыг ажлаас нь чөлөөлсөн тухай ярьж байгаа бол тийм ээ.
-Чухам аль сургуулийнхныг
-ШУТИС-ийн захирал А.Эрдэнэбаатарыг ажлаас нь өөрчилсөн. Төрийн өмч хөрөнгө, мөн 2001 оны үнэлгээгээр 80 сая төгрөгөөр үнэлэгдсэн барилгыг дур мэдэн нураах зэргээр хууль тогтоомж болон бидэнтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн нь Төрийн өмчийн хорооны шалгалтаар тогтоогдсон тул ийм шийдвэр гаргасан.
-Бас ХААИС-ийн захирлыг халж байгаа юм биш үү?
-Ташаа мэдээлэл байна. ХААИС-ийн захирал Н.Алтансүх Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгчөөр дэвшиж байгаа. Халагдсан биш дэвшээд явж буй хэрэг. Орных нь хүнийг томилтол ажлаа хийж байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалт, Төрийн өмчийн хорооны 2005 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 434 дүгээр тогтоолыг үндэслэн төрийн өмчийн 84 сая төгрөгийн өртөг бүхий барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй устгаж, БСШУЯ-тай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчсөн ШУТИС-ийн захирал А.Эрдэнэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн дэд захирал Д.Дашжамцыг үүрэг гүйцэтгэгчээр томилохыг БСШУ-ны сайд үүрэг болгожээ.
ШУТИС-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан лабораторийн байшинг буулгаж суурин дээр нь номын сангийн цогцолбор байгуулахаар хөрөнгө хуримтлуулж байсан гэж тус сургуулийн захирал асан А.Эрдэнэбаатар тайлбарлаж байгаа аж. Гэхдээ төрийн өмчийг дур мэдэн устгасан нь түүнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөнд хайхрамжгүй хандаж хууль дүрэм зөрчсөн үйлдэл гэж Төрийн өмчийн хороо үзэж байгаа юм байна.

Т.ТУЯА
(өдрийн сонин 2005-10-21 253)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button