Чингис хааны сүнсийг цагаан тэмээний магнайн үсэнд шингээж авчээ

Учир нь хаан ширээний төлөө өөр хоорондоо хэзээ ч хөлөө жийлцэж мэдэх хүмүүс учраас үнэнч хүлэг баатруудынхаа нэгэнд даатгасугай гэжээ. Энэ зарлиг ёсоор Боорчийн үе удмынхан буюу дархадууд үеийн үед уг эрхэм үүргийг гүйцэлдүүлсээр иржээ. Хар сүлд ихээхэн догшин учраас хазайлгасан тал руугаа өвчин зовлон, гал усны гай гамшиг дууддаг байжээ. Иймээс итгэлгүй хүмүүсээр мануулбал ямар ч бусармаг үйлд ашиглаж болох талтай гэнэ.
Одоо ӨМӨЗО-ны Ордост байгаа Чингис хааны онгон эрт дээр үеэс огт тасалдаагүй мөнх зултай. Анх 500-гаад өрх сахин хамгаалж байснаас өдгөө 200 орчим өрх нь үлджээ. Өдөр болгон арц, хүж уушиулдаг, мөнх зултай онгон дэлхийд өөр хаана ч үгүй юм гэнэлээ. Их хааны онгонд жил бүрийн билгийн улирлын хаврын адаг сарын 21-ний өдөр цагаан сүргийн тайлга хийдэг уламжлалтай юм байна. Энэ нь цагаан сарын шинийн нэгнээс хойш есөн есийн 81 хоног дээр таарч байгаа юм. Тайлгын ёс долоо хоног үргэлжилнэ.
Уг нь Чингис хаан түмэн цагаан сүрэгтэй байсан, түүнээс 99 цагаан гүү уяад 99 тэнгэртээ өргөдөг байжээ. Харин хар сүлдний их тахилгыг 13 жилд нэг удаа сүрлэгээр тахидаг юм байна. 99 хонины бүтэн шүүс хэрэглэх бөгөөд ард олон сайн дураараа өргөсөөр хоёр зуу орчим элбэг болж, цагаан эсгий дээр өрж овоолдог ёс жаягтай аж. Дайнд мордохынхоо өмнө Чингисийн цэргүүд хар сүлдээ тахиж, аян замд мөнөөх шүүсээ морин дээрээ идээд явдаг байсан гэнэ.
Бага тахилгыг жил болгон шинийн нэгнээс гурванд хийх ба дөрвөн улирлын иахилга ч үйлддэг аж. Манай Монгол Улс ч гэсэн их цэргийн хар сүлдийг ерээд онд анх бүтээж, дөрвөн жилд нэг удаа цэнгүүлдэг уламжлал тогтоод байна.
Чингис хааныг мөнх хөх тэнгэртээ халихад сүүлчийн амьсгалыг нь онгон цагаан тэмээний магнайны бөөн үсэнд шингээн авч хадгалжээ. Энэ эрхэм нандин эдийг нээж харах нь байтугай хүнд ч үзүүлдэггүй хатуу хуультай. Бөөгийн ёсонд ч чандлан хориглосон хийгээд зөрчвөл ямар их үйл лай эдлэх нь ойлгомжтой ажээ. Одоо ч өвөрмонголчууд талийгаач эцэг эхийнхээ сүнсийг сэтэртэй тэмээний ноосонд шингээж авдаг аж. Хүн эцсийн амьсгалаа татаж, ноосны нэг ч ширхэг үс огт хөдлөхгүй болох мөчид л сүнс нь шингэжээ гэж үздэг байна. Ийм торгон нарийн ухаан монголчуудаас өөр үндэстнээс лав гарахгүй байх.
Өвөрмонголын Ордос дахь Чингис хааны онгон шүтээнд Бөртэ хатны ордон буюу Эзэн хороо. Хулан хатны, Ийсү, Есүгэн эгч дүү хоёр хатны зэрэг найман ордтой. Мөн их хааны өөрийнх нь болон Лигдэн хааны эмээл байдаг. Богинохон бүүрэгтэй, уужим суудалтай, алтаар шармалдсан тоногтой ажээ. Онголж сэтэрлэсэн хоёр шарга моринд нь хэн ч гар хүрдэггүй, чухамдаа салхинаас өөр юм нуруун дээрээ гаргаж үзээгүй гэнэ. Мөн Өндгөн цагааны орд хэмээх бас нэг хүлэг морь. Дураа хүрвэл хэнийг ч үнсэнэ, дургүйгээ хүрвэл хазаж хайрдаг аж. Зургаа дахь нь Бор өндөрийн орд, бас 99 цагаан гүүний саамыг хийдэг хөнөг. Тэгээд Чингис хааны нум сум, саадаг. Найм дахь ном судар хадгалдаг шангийн өргөө ажээ.
1939 онд япончуудтай байлдаж байхад Чингис хааны онгоныг Ганьсу мужийн Ланту гэдэг хотын ойролцоох ууланд нүүлгэжээ. Дээрээ тэгш талбайтай, ой модоор хүрээлэгдсэн энэ ууланд Чингис хаан Тангудтай байлдахын өмнө зусаж байжээ. 1949 онд Гүмбэний Зонховын Их хамартын хийдэд дахин шилжүүлж, 1954 онд эл нутагт нь эгүүлэн залсан байна.
Жилд 200 түмэн юаний орлоготой байсан Чингисийн онгон жуулчдыг улам бүр татаж чадсанаар ашиг нь хавьгүй их болжээ. Жуулчдад зориулсан энэ цогцолборын суурийг анх 1954 онд тавьж, хоёр жилийн дараа ашиглалтад оруулсан байна. Тэр үед Батмөнх даян хааны үеийн найман цагаан гэр байжээ. Түүнд мөргөөгүй хүнийг хаанд тооцдоггүй байсан гэдэг. Онгон шүтээнээс доошхи 99 гишгүүр бүхий шатны хөлд хожим орчин үеийн тансаг зочид буудал барьжээ. Жуулчдын тав тух, хоол ундыг хүссэнээр нь гүйцэлдүүлэх уг буудалд буусан ямар ч зочин их хааны 99 тэнгэрийн дор байх учрыг ийн агуулжээ.
Гэтэл Монгол Улсад Их засаг их сургуулийн захирал Н.Ням-Осорын Хэрлэнгийн Хөдөө арал буюу Хэнтийн Дэлгэрхаанд санаачлан байгуулсан Чингис хааны онгон шүтээнээс өөр овойж товойх юм алга л байна. Харин уг шүтээнийг өнгөрсөн зун Тэрэлжид нүүлгэн шилжүүлсэн юм. 2006 онд ёслон тэмдэглэх Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад Ордос дахь онгоныг байгуулсан, одоо буй байдлаас санаа оноо авах зүйл багагүй бий гэдэг нь ойлгомжтой.

(өнөөдрийн монгол 2005-10-21 120)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button