Yр хөндүүлсэн хүүхдийг дахин амилуулж байна
Гарвардын Их сургуулийн анагаахын салбарын эмч судлаачид нэгэнт үр хөндүүлээд байхгүй болсон хүүхдийг дахин амилуулж болно гэсэн сонирхолтой нээлт хийжээ.
Канзас хотын оршин суугч эмэгтэй Лора Кингсли найз залуу Стивентайгаа гэрлэж, олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байжээ. Тиймээс тэр найз залуутайгаа гэрлэхийн тулд түүнээс жирэмслэжээ. Харин Стивен Надад наадах чинь хамаагүй, чиний асуудал тул чи өөрөө л шийд гэж хэлээд хоёр хоногийн дараа хаяад явжээ. Лорад үр хөндүүлэхээс өөр зам байсангүй.
Үр хөндүүлснээс хойш хоёр сарын дараа түүнд эмч нь өндгөн эс гэмтсэний улмаас үр хүүхэдтэй болох боломжгүй болсон тухай мэдэгдсэн байна. Энэ нь Лора хэвийн аргаар ч, зохиомлоор ч хүүхэдтэй болох боломжгүй гэсэн үг байлаа. Тиймээс Лора авахуулсан хүүхдийнхээ хойноос маш их харамсчээ. Хэдэн сарын дараа тэр нэгэн анагаахын сэтгүүлээс эмч нарын шинэ нээлтийн талаар, үр хөврөлийг дахин амилуулж болох тухай уншсан байна.
Гарвардын их сургуулийн
Анаагахын салбарын профессор ЭНТОНИ ХИЧИНГ
-Шууд хэлэхэд энэ бол үргүйдлээс аврах арга зам биш л дээ. Бид эмэгтэйчүүдэд өнгөрсөндөө очиж, хэзээ ч юм бодлогогүйгээр татгалзан авахуулсан хүүхдээ тээх боломжийг л олгож байгаа юм.
-Бодоод байхад энэ чинь боломжгүй зүйл биш үү?
-Жирэмслэлт ч, үр хөндөлт ч ямар нэгэн ул мөргүй өнгөрөхгүй. Эмэгтэй хүний саванд жинхэнэ ул мөр үлддэг. Манай сургуулийн молекулын анализын лабораторид энэ нээлтийг хийсэн юм. Эсийн түвшинд хийсэн шинжилгээний дүнд эхийн умайд генетикийн бүтцийн хувьд тухайн эхэд үл хамаарах хөндлөнгийн эсүүд байхыг олж илрүүлсэн. Компьютерийн монитор дээр тэд эхийн умайг дотор талаас нь хэрсэн утас шиг харагддаг. Хамгийн сонирхолтой нь ийм утаснууд хэзээ ч юм аборт хийлгэсэн эмэгтэйчүүдэд л байсанд оршино. Дараагийн шинжилгээний үр дүн биднийг бүр ч гайхашруулсан. Эсийн бүтэц нь хүүхдийн эхсийн бүтэцтэй яг адил байв. Энэхүү утсан эсүүд нь шууд үүсдэггүй байна. Үр тогтсоны дараа өндгөн эс умайн хананд бэхлэгдмэгц утсан эсүүд ургаж, умайн ханыг шивэн, тэндээ сайтар бэхлэгддэг байна. Төрөх хүртэл энэ утаснууд эх үрийг холбон, хоол тэжээл, агаар дамжуулах үүргийг гүйцэтгэж байгаад төрсний дараа алга болдог бол харин абортын дараа алга болохгүй үлддэг ажээ.
Үр хөврөлийн эс болгон үр хөврөл болон түүний генийн бүтцийн талаарх бүрэн мэдээллийг агуулж байдаг. Генетикийн шинжлэх ухааны орчин үеийн хөгжил нь дээрх утсан эснүүдээс төрөөгүй хүүхдийн ДНК-г ялган авч, шинэ өндгөн эсэнд суулгах боломжийг олгож буй. Ингэснээр хүүхэд хоёрдохоо амьдрах боломжтой болно. Энэ туршилтыг хийлгэсэн анхны хүн бол Лора юм.
Бид Лорагийн умай дахь утсан эснээс хүүхдийн ДНК-г ялган авч, донор эмэгтэйн өндгөн эсэнд суулгав. Гэхдээ донор эмэгтэйн ДНК-г урьдчилан арилгасан билээ.Эхний өдрийн орой гэхэд л өндгөн эс хоёр хуваагдав. Дараа нь бид өндгөн эсийг эхийн умайд суулгаж өгсөн. Хамгийн сүүлийн үеийн шинжилгээний дүнгээс үзэхэд Лора сарын дараа төрөх ба хүүтэй болох нь тодорхой болжээ.
(өнөөдрийн монгол 2005-10-21 120)