Гала хамтлагийнхан хулхи уу

Ивээн тэтгэгч Эрхэт Монгол компанийхаа захирал С.Мандахбаяртай нэр холбогдож, үйлчлүүлсэн таксиныхаа хөлсийг төлөлгүй бултсан гээд л тэдний тухай өнгөтэй хов жив чихнээс хонх уясан хэвээр. Адтай, бас азтай охидын паянг сонсох гэсэн хэн бугай нь ч чихээ сортолзуулах болсон энэ үед бас нэгэн сенсааци дэгдлээ. Энэ нь юу вэ гэвэл, тус хамтлагийнхан нэгэн гоёлын хувцас прокатнаас даашинз аваад бултсан тухай. Тоглолтынхоо үеэр үнэгүй бэлэглэсэн, хэтэрхий хямд үнэтэй Хөвгүүн цомгийнхоо нэгэн хэсэгт хуримын даашинзаар гоёж, үлгэрийн залуутай сугадалцсан зураг байдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл энэхүү гоёмсог даашинзаа Их дэлгүүр-ийн орчимд байрлах хувцас түрээсэлдэг газраас авсан ч одоо болтол буцааж өгөөгүй гэнэ. Уг үйлчилгээний газрын ажилтан эмэгтэй тэднийг олны танил, бас шаггүй бийлэгжүү загнадаг-ийг нь гадарладаг болохоор хувцсаа хугацаанд нь эргүүлж өгнө гэдэгт эргэлзээгүй ажээ. Гэтэл цомгийн зураг байтугай, бие даасан тоглолт хүртэл нь болоод өнгөрчихөөд байхад хэрэглэсэн хувцсаа буцааж өгөөгүй багагүй гайхсан сурагтай. Хэдийгээр энэ бүхэн таагүй мэдээлэл хэдий ч тамын тогооны үлгэрээр давс, перц нэмэгчид олон байдаг болохоор Гала хамтлагийг Хулхи хамтлаг гэх яриа газар аваад байгааг нуух юун.

(өнөөдрийн монгол 2005-10-21 120)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button