Л. Насанбуян Бид шинэ үеийг бүтээх тул бүх юм сайхан болно.

дэмжигчтэй болж чадсан билээ. Тэрээр одоо Оддын эрэлд-ийн ялагч нь хэн бэ? хэмээн тэсэн ядан хүлээж суугаа бөгөөд зөвхөн хариу хүлээсэн сэтгэлийн хажуугаар манай вэб сайтын уншигчдад зав гарган ярилцлага өгснийг нь та бүхэндээ хүргэе.

Ярилцах цаг гаргасан чамд баярлалаа. Наска гэдэг охиныг өнөөдөр Од болох гэж буй мэрийж буйгаар нь биш зүгээр л хувь хүн талаас нь харуулах гэсэн юм. Тэгэхээр хоёулаа яриагаа 10-н жилийн ширээнээс эхэлэх үү?
Өө. Баярлалаа. Юуны өмнө танай уншигч нарт болон намайг дэмжиж байгаа нийт Монголынхоо дэмжигч нарт баярласанаа илэрхийлье. Би одоо СУИС-ын дуурийн дуу дуулаачын анги хэдий нэгдүгээр курст сурж байгаа ч гэсэн 2 жил энэ сургуулийн босго илээсэн юм. Дашиймаа багшийн анги, би багш даа хайртай шүү гэдгээ энэ дашрамд хэлмээр байна. 10-н жилээ Баянхонгор аймгийн Номун далай цогцолбор сургуулийн 10А ангийг төгссөн.

Сургууль даа ямар охин байсан бэ? Урлаг соёлоор их явдаг байсан биз?
/Инээв/ Yгүй яахав ангийн урлагийн үзлэгт дандаа ордог байсан. Тухайн үедээ чадаж байсан ч юм үгүй ч юм уу дандаа л ордог байсан даа. Манай аймагт хүүхдийн Тэмүжин гээд театр байдаг түүндээ явах дуртай байсан. Дуулна, жүжигт тоглоно, бүжиглэнэ ер нь юм юманд л ордог байсан.

Ингэхэд Наска ямар зан ааштай гэж өөрийгөө тодорхойлох вэ?
Өөрийгөө юу… Гэхдээ ер нь хүн өөрийгөө тодорхойлоно гэдэг жаахан тийм юм даа. Магтвал онгироо болно, муулахаар бас жаахан тийм сонин болно биз дээ тээ. Гэхдээ би шудрага байхыг их хичээдэг. Мөн хор шартай, аливаа зүйлд хүрэх гэж мэрийдэг гэхүү дээ.

Одоо найз залуу ч юм уу найз хөвгүүнтэй юу? Анхны хайртайгаа учирсан уу? Нууц биш бол шүү дээ?
Нууцлаад байх ч юу байхав дээ. Надад залуу ч хөвгүүн ч аль аль нь байхгүй. Анхны хайрын хувьд гэвэл /бодол хийсэн ээ/ учирч байгаагүй юм байна аа. Арван жилдээ нэг хүүхэдтэй үерхэж байсан гэхдээ найзуудынхаа шахалтаар. Гэвч шахалтаар үерхсэн юм яаж удаан байхав дээ удалгүй салсан. Үүнээс нэг инээдтэй зүйл гэвэл салсан хойно би түүнд дассан байсан юм даа. /инээв/

Хайрын захиа их авдаг байсан уу? өөрөө өгч үзсэн үү?
Өөрөө бол өгч үзээгүй юм байна. харин авч бол зөндөө үзсэн шүү. Одоо даанч нэг ч байхгүй. Тэр үед уншаад ч юм уу уншихгүй хаядаг ч байсан байж магадгүй. Одоо л лав байхгүй.

Ер нь яагаад Оддын эрэлд тэмцээнд оролцох болсон бэ? Наска телевизээр их овортой харагддаг. Гэвч чи өөрийгөө тэгж боддог уу?
Анх сонсоод өөрийгөө сориод үзье гэж л орсон доо. Хэзээ ч сүүлийн шатны 4-т орно гэж бодоогүй байсан. Овортой харагддагын хувьд ёстой бодож байгаа юм байна. Гэхдээ яанаа тийм овортой харагддаг гэж үү? би уул нь жаахан шүү дээ дөнгөж 19-тэй. Гэхдээ манай удам юм болов уу? Зарим хүнд тийм юм байдаг даа. Зарим нь наснаасаа хөгшин харагдаж байхад өөр нэгэн нь залуухан харагддаг би яг тийм байх аа.

Дуулаачийн ангид сурдаг хажуугаар нь бас энэ тэмцээн нэвтрүүлэг гээд олон зүйлд явдаг. Их ядардаг байх даа…?
Харин тийм шүү. Сая л гэхэд гала концерт дуусаад хичээлдээ ороод суугаад удаагүй шууд унтсан. Тэгсэн чинь багш бүр намайг ойлгосон шинжтэй Насаа минь бүр ядарсан байна сайн амар гэсэн. Yнэхээр тэр үед л ядарсанаа мэдэхгүй л явж байсан харин бүх юм өнгөрсөн хойно л гэнэт өө би ядарсан байна гэдэг юм байна.

Чи одоо тодорхой хэмжээгээр олны танил болсон болохоор гудамаар явахад хүмүүс ямар хандлага гаргаж байна? тэр болгонд хэрхэн ханддаг вэ?
Өмнө бол намайг ойрын миний танидаг хүмүүс л танидаг байсан. Харин Оддын эрэлд оролцоод шат ахих тусам хүмүүс илүү их мэддэг болсон байсан. Хүмүүс янз бүрээр л яридаг даа. Зарим нь магтаж байхад зарим нь өөлөн ярих үе ч зөндөө л гардаг. Тэр болгонд магтсаныг нь сонсоод баярлаж гүйгээд муу хэлж бйагааг нь сонсоод гуниад байвал хэцүү,тиймээс тоохгүй байхыг хичээдэг. Харин ч муу хэлж байсан хүмүүсийн үгийг аваад нүдэн дээр нь өөрчлөгдөн ямар болохоо харуулахыг хүсдэг. Аливаа юманд хоёр талтай хандах хэрэгтэй. Шантрах хэрэггүй гэдийг л мэднэ.

Чамд кинонд тоглох урилга ирвэл яаж хүлээж авах вэ?
Хэрэв ирвэл би хүлээн авна. Өөрийгөө чадна гэж бодож байгаа шүү.

Найз залуу байхгүй гэсэн болохоор ямар залуу таалагддаг талаар тань сонирхмоор санагдлаа…?
Би ер нь шаардлага өндөртэй хүн дээ. Хамгийн гол нь ухаантай, боловсролтой хүн л таалагддаг. Тэгээд бас өндөр, царайлаг халамжтай байх хэрэгтэй.

Айлын бага гэсэн. Ер нь ажиглахын бол айлын бага хүүхдүүд их эрх байдаг. Харин чи…?
Би аймаар эрх./инээв/ Тэгээд ч гэрээсээ хол байдаг болохоор өвлийн амралтаар очиод эрхэлж байгаад л ирнэ шүү дээ. Гэхдээ учиргүй хэлээ хазаад эрхлээд байдаггүй л дээ. өөрийгөө зөв эрх гэж боддог.

Чамд хэлэх дуртай үг байдаг уу? Зориг мохох шантрах үедээ яаж зориг суудаг вэ?
Бүх юм сайхан болно. Надад энэ үг их эрч хүч өгдөг. Үнэхээр бүх юм сайхан болно болж л таараа. Өөдрөг сэтгэлээр хандах хэрэгтэй мэт санагддаг.

Ямар шашинд шүтдэг вэ? хир сүсэг бишрэлтэй вэ?
Будда. Гэхдээ бүр айхтар шүтээд байдаггүй. Дотроо өөрийн гэсэн сэтгэл байдаг даа. Нээрээ би зарим хүмүүсийг ойлгодоггүй юм. Тэр юу вэ гэвэл өөрөө юу ч хийхгүй мэрийхгүй байж ламдаж гүйгээд байдаг хүүхдүүдийг гайхаад байдаг юм. Өөрөө хичээх хэрэгтэй байтал хий дэмий цаг өнгөрөөгөөд байдаг.

Мэдээж олон найзуудтай байх аа. Харин Наскаагийн хувьд тэдэнд хэр сайн найз болж чаддаг вэ?
Найзууд гэвэл олон доо. Гэхдээ багын найзууд оюутны ангийн найзууд маань надад их тусалж дэмждэг. Саяхан миний төрсөн өдөр болсон юм. Тэгсэн чинь манай оюутны ангийнхан маань бөөндөө хоёр хоёр хуушуур, нэг нэг салат аваад хамт хоолонд орсон. Хөгжилтэй байсан. Тэд маань надад за Наска чи шилдэг болох хэрэгтэй шүү,тэгэхгүй бол айн гээд бөөн инээд хөөр болсон доо. Танай сайтаар дамжуулаад найзууд аа би та нартаа хайртай шүү гээд хэлмээр байна.

Хэнийг хүндэлдэг вэ?
Мэдээж эхлээд аав, ээж гэр бүл, найз нөхөд өө хүндэлдэг. Мөн МУГЖ Ариунаа эгчийг. Үнэхээр гайхалтай, сайхан эмэгтэй, гоё ч дуулдаг. Мөн Зууны манлай дуучин Сарантуяа эгч гээд нэрлээд байвал олон хүн байна даа.

Юунаас айдаг вэ?
Хөгшрөхөөс./инээв/ Үнэхээр аймаар санагддаг даа. Хөгширсөн ч гоё хөгширнө гэж боддог.

Хэрэв энэ цагт шидтэн гарч ирээд 4 хүслийг чинь биелүүлээд өгье гэвэл юу гэх вэ?
За байз. 1-т нь аав, ээж хоёр маань урт наслан намайг амжилт гаргахыг хараасай гэж 2-т нь алдартай дуучин болох зөвхөн Монгол доо ч биш дэлхийд алдартай шүү. 3-т нь миний явдаг байсан Тэмүжин театр маань Монголын төдийгүй дэлхийн алдартай театр болон хөгжин дэвшихийг. Хамгийн сүүлд нь /инээж байсан аа/ намайг битгий хөгшин болгоорой гэж л хүснэ дээ.

Гадуур хог түүж, шил авч байгаа хүүхдүүдийг хараад юу гэж боддог вэ? Ер нь нийгмийн эмзэг асуудлыг юу гэж бодож байна?
Үнэхээр аймаар санагддаг. Тэр дундаа өдрөөс өдөрт газар аваад байгаа авилгал, хээл хахууль, өлсөглөн санаа их зовоодог. Газар аваад байгаа явдал бол хувь хүнээс их шалтгаалж байгаа. Өөрөө хийе бүтээе болгоно гэсэн бодолгүй байгаа нь харамсалтай санагддаг. Энэ хорвоо худлаа болоод байгаа мэт санагддаг. Хүүхдүүдийн хувьд хог түүлгээд байгаа эцэг эх нь яагаад өөрсдөө явахгүй байгаа юм бэ? аль эсвэл ажил хийл дээ. Өрөвдөлтэй байдаг даа.

Эцэст нь манай вэб сайтын уншигчдад хандаад…?
Танай вэб сайтыг их олон хүн уншдаг юм байна лээ. Энд тэндгүй рекламны самбар байрласан байдаг болоод ч тэрүү хүн бүр мэддэг юм шиг санагдсан. Тиймээс уншдаг ордог бүх хүнд мөн манайг анх оддын эрэлд орсон цагаас хойш дэмжсээр ирсэн та бүхэн дээ аз жаргал инээд хөөрийг хүсэн ерөөж байна. үнэхээр бүх юм сайхан болох учраас Монгол орон маань ч сайхан болно. Шинэ үеийг залуус бид сайхан болгоно шүү.
Баярлалаа.

Ярилцсан Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button