Олимпод бэлтгэх хороо хуралдав
Хөрш БНХАУ-ын нийслэлд болох 2008 оны олимп нь Монголын тамирчид өндөр амжилт гаргаж, улс эх орныхоо нэрийг өргөх, түүний дотор олон жил хүсэн хүлээсэн алтан медаль хүртэх сайхан боломж олгож байгаа бөгөөд нөхцөл бололцоогоо бүрэн дүүрэн дайчлан ажиллаж, эрчимтэй бэлтгэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлон хэлэв. Yндэсний хороо нь мэргэжлийн байгууллагуудын ажилд хутгалдан оролцохгүйгээр бодлогын хувьд уялдуулан зохицуулах, эрчимжүүлэх үүрэгтэй, түүнд нийцүүлсэн дүрмийг батлан ажиллахаар тогтов.
Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад туссан зардлаас гадна олон улс, тив дэлхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд тогтмол оролцож, олимпийн эрхийг аль болох олноор авах, амжилт гаргасан уламжлалтай, өндөр магадлалтай төрлүүдийг илүү анхааран дэмжих, тамирчдын хангамжийг нэмэгдүүлэх зэрэгт зориулах нэмэлт хөрөнгийг Бээжин 2008 сан байгуулан, хандив, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг зохион байгуулан ажиллах юм. Олимпод бэлтгэх Їндэсний хороо нь урьд өмнөхтэй харьцуулбал байнгын ажиллагаатай байж, ихээхэн үүрэг оролцоотой ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн юм. Анхдугаар хуралдаанаар олимпийн наадамд бэлтгэх Yндэсний хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар сонсгосон байна.
Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албанаас мэдээллээ