Хамтарсан Засгийн Газар байгуулж буй Монгол Германы туршлага харилцан сургамж болно

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнөөдөр ХБНГУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ульрих Дреесенийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн ач уулзахдаа тэмдэглэв.
Герман бол Монгол Улсын ойр дотнын найрсаг түнш болохыг Ерөнхий сайд онцлоод, өнгөрсөн онд тус улсад хийсэн айлчлал, Бонн хотоос гараагаа эхэлсэн Чингис хаан ба түүний өв залгамжлагчид үзэсгэлэн энэ харилцааг улам бататгасан үйл явдал болсныг дурдлаа. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг одоогийнхоос ч олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён У.Дреесен үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Элчин сайд У.Дреесен ХБНГУ-ын Канцлер, ноён Г.Шрёдерийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлаад, Монгол Улсын нэгэн адил Их эвслийн Засгийн газар байгуулахаар ажиллаж байгаа улс төрийн нөхцөл байдал, удахгүй албан үүргээ өгөх гэж буйн учир шалтгааныг Монголын Засгйн газрын тэргүүн хамгийн сайн ойлгоно гэдгийг сайн мэдэж байна гэж хэлүүлснийг дамжуулав. Энэ бол өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлалын үеэр хоёр Засгийн газрын тэргүүний хоорнд бий болсон дотно ойлголцол, найрсаг харилцааны илэрхийлэл байлаа.
Канцлер Г.Шрёдер 11 дүгээр сарын дундуур үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм. Гэхдээ тэрээр Бундестагийн гишүүн хэвээр үлдэх аж. Герман Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Канцлертай болох бөгөөд хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах талаар Монгол, Германы туршлага харилцан сургамж болно гэж хоёр тал үзэж байна. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Германы Канцлер Г.Шрёдерийг урьсан урилга хэвээр байгааг дахин нотлоод, түүнийг Монгол Улсад айлчлахыг хүлээж буйг уламжлахыг Элчин сайдаас хүсэв.
Ерөнхий сайд, Элчин сайд нар хоёр талын болон бүс нутаг, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Батлан хамгаалахын сайд Д.Рамсфелд нарын айлчлал, тэдгээрээс хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар ярьж, Элчин сайдын ажилд амжилт хүслээ.

Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албанаас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button