ДОХ-той эр Солонгост ажиллаж байгаад иржээ

Гэсэн ч албаны хүмүүс энэ тухай мэдээллийг батлаагүй байсан нь нэг хэсэгтээ л үнэн эсэх нь тодорхойгүй гэсэн тайвшралыг төрүүлээд байлаа. Харамсалтай нь манай улсад ДОХ-ын 14 дэх тохиолдол илэрснийг өчигдөр албан ёсоор зарлалаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүүгээс тодрууллаа.

-ДОХ-ын 14 дэх тохиолдлоор ямар хүн илэрсэн бэ?
-Эрэгтэй хүн. Бид нарийн шинжилгээ хийж эцсийн шинжилгээгээр түүнийг ДОХ туссан гэдгийг баталсан.

-Хэдий хэрийн настай хүн бэ. 30 орчим насны эрэгтэй гэж сонсогдсон?
-Хэдэн настайг нь хэлэх боломжгүй. Эрэгтэй гэдгийг нь дээр хэлсэн.

-Шинэ тохиолдол өмнөх ДОХ-ын тохиолдлуудтай холбоотой юу. Тэр ямар замаар халдвар авсан юм бол?
-Ямар ч холбоогүй. Бэлгийн замаар халдвар авсан байна лээ.

-Монголд суурин байсан хүн үү?
-Тэр Солонгост амьдарч ажиллаж байгаад сар гаруйн өмнө монголд ирсэн юм билээ.

-Гэр бүлтэй юм болов уу?
-Ганц бие гэсэн.

-Түүний хавьтагчдыг тодруулсан уу?
-Тэр Солонгост хоёр хүнтэй бэлгийн харьцаатай байсан. Энд солонгос, монгол хүн ч байсан гэнэ лээ. Манайд одоогоор мэдэгдэж илэрсэн ДОХ-той 14 хүний 10 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй. Үүнээс гурав нь нас барсан.

-Ингэж ойр ойрхон ДОХ-ын тохиолдол илэрч байгааг та юу гэж үзэж байна вэ?
-Халдвар шинэ үе шатандаа орлоо. Энэ нь ДОХ хаа сайгүй байж мэднэ гэсэн үг. ДОХ-ыг бие биедээ хурдтай тараах эрсдэл өндөр болоод байна. Энэ өвчин хэнийг ч тойрохгүй гэдгийг нийтээрээ ойлгох хэрэгтэй. ДОХ-ын 12 дахь тохиолдол мөн л гадаадад ажиллаж, амьдарч байсан эмэгтэйтэйгээс илэрсэн. Ер нь гадаадад ажиллаж амьдарч байгаа эсвэл явах гэж байгаа хүмүүс маш анхаарал болгоомжтой, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг сайн мэддэг байх нь чухал. Гадаадын олон оронд монголчууд ажиллаж амьдарч сурч байгаа. Тэдний хэн нь ч хэзээ ч ДОХ тээгээд ирж мэднэ. Ер нь гадаадад ажиллах хүмүүсийг гэр бүлийнх нь хүнтэй явуулдаг байвал зүгээр юм. Үүнийг бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй байх.

-14 дэх тохиолдол ижил хүйстэн үү. Монголд ирээд бэлгийн хавьтагчтай болсон байсан болов уу?
-Тэр ижил хүйстэн биш. Одоогоор түүнийг монголд ирээд бэлгийн хавьтагчтай болсон эсэхийг хэлэхэд эрт байна. Хүн бүр өөрсдийгөө энэ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Нэгэнт ДОХ манай улсад тэнэж яваа нь ойлгомжтой боллоо шүү дээ.

-ДОХ-ын шинжилгээ, тандалт хөдөө орон нутагт хэр байдаг юм бол. Хөдөөнөөс ДОХ-ын тохиолдол илэрсэн болов уу?
-Одоогоор хөдөө орон нутгаас ДОХ-ын тохиолдол илрээгүй байна. Бид хөдөө орон нутагт ч ДОХ-ын тандалт судалгааг идэвхтэй явуулж байгаа.

Б.Майцэцэг
2005.10.22, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button