Мөнгөний бодлогыг Төв банк барих уу, бензиний үнэ барих уу

Тэгэхдээ шатахууны үнийн хөөрөгдөл эдийн засагт хүчтэй явагдахгүй тохиолдолд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг жилийн долоон хувьд байлгана гэсэн хачирхалтай зорилт дэвшүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ өсөхгүй бол инфляцийг барина, шатахууны үнэ өсвөл бид буруугүй шүү гэж хаяагаа манахын зэрэгцээ, бензиний үнийн хөөрөгдөл хэдэн хувь байхыг эдийн засагт хүчтэй явагдлаа гэж тооцох эсэхээ ч тодорхойлолгүй орхисон нь мөнгөний бодлогын хэрэгжилтийг хянах ямар ч бололцоогүй болгочихож.
Боловсруулсан мөнгөний бодлогын үндэслэлийг тайлбарласан танилцуулгадаа 2005 оны эхний найман сарын байдлаар жилийн инфляци 11.7 хувь болсны цаана шатахуун, махны өсөлт л оршиж байна гээд энэ онд хэрхэн мах 37.4 хувиар, бензин 22.5 хувиар өссөнийг хүснэгтээр харуулжээ.
Мах, бензиний унэ ингэж өссөн нь үнээн. Инфляцийн түвшинг шатахууны үнийн өсөлт л тодорхойлдог юм бол 2003 онд бензиний үнэ 23.7 хувиар өссөн байхад инфляци яагаад дөнгөж 4.7 хувьтай гарсан юм бол? Төв банкныхны онолоор бол 11.7 хувиас л дээш баймаар.
Үнийн өсөлтөд эрэлт нийлүүлэлтийн олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь мэдээж. Гэхдээ үнэ өсөж байгааг бодит эрэлтээс давсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт гэж ойлгох нь зүйд илүү нийцнэ. Нэгэн нэрд гарсан эдийн засагчийн олон жилийн өмнө тодорхойлсны дагуу, инфляци бол цөөн барааны хойноос их мөнгө хөөцөлдөж байгаагаас үүдсэн мөнгөний өөрийнх нь феноменин юм.
Түүнээс биш инфляцийг илэрхийлдэг хэрэглээний үнийн индекст орсон сагсны зарим бараа үйлчилгээний үнэ өссөнөөс үнэ ерөнхийдөө өслөө гэж үзэх нь үнэхээр учир дутагдалтай дүгнэлт билээ. Ядаж мөнгөний нийлүүлэлт өсөөгүй бол ингэж хэлэх шалтгаан байж болно. Гэтэл энэ хооронд буюу, 2000 оны эцсээс өнөөг хүртэл мөнгөний нийлүүлэлт 4 дахин өсчихсөн, зөвхөн энэ оны эхний 8 сард 27.6 хувиар нэмэгдчихсэн байгаа шүү дээ.
Мөнгөний энэ их өсөлтийн зарим хэсгийг бодит эрэлт шингээсэн бол үлдсэн хэсэг нь үнийн өсөлт болон илэрч байгаа хэрэг. Иймд инфляцын өсөлтийг Төв банкны сул мөнгөний бодлого бий болгосон гэж үзэх нь илүү үндэстэй болов уу.
Өөр нэг асуудал бол, инфляцийг тооцож байгаа, ялангуяа хүнсний барааны Үнийн өөрчлөлтөөс цэвэрлэж суурь инфляцийг тооцож байгаа явдал. Үнийн улирлын хэлбэлзэлтэй байдаг бараа үйлчилгээг ерөнхий индексээс хасаж тооцох практик байдаг. 1973 онд нефтийн үнэ огцом өсмөгц АНУ-ын Төв банкныхан шатахууныг хэрэглээний сагсаас аваад хаячихаж. Түүний дараа хүнсний үнэ огцом өсмөгц түүнийг ч бас гаргачихаж, дараа нь хуучин автомашин, хүүхдийн тоглоом, гоёл чимэглэлийн зүйлс, орон сууцны зардал гэх мэтээр бараа хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээнийхээ нэр төрлийг 50 хувиар хорогдуулсан гэж байгаа. Энэ бол муу жишээ. Үүнийг анх санаачилж Төв банкныхаа удирдлагаар батлуулж байсан өнөө Морган Стэнли банкинд ерөнхий эдийн засагчийн албыг хашиж байгаа Стефен Роч аюултай алхам байсан гэж үзэж байна.
Ер нь хэрэглээний сагсан дахь аль нэг бараа үйлчилгээний үнэ өсмөгц түүнийг хасаж тооцоод байвал инфляцийг тооцох гэдэг нь өөрөө тоглоомын асуудал болж хувирах нь тодорхой биз.
Манайд бензиний үнийн өсөлтийг оруулахгүйгээр, хүнсний үнийн өсөлтийг оруулахгүйгээр суурь инфляцийг тооцож түүгээр мөнгөний бодлогыг дүгнэх үзүүлэлт болгох байгаа бол энэ маш буруу алхам болно. Учир нь эдгээрийн үнийн өөрчлөлт бол улирлын хэлбэлзэл бус байнгын өөрчлөлт юм. Жишээлбэл 2000 онд байсан мах, бензиний үнэ өнөөг хүртэл хоёр дахин нэмэгдчихээд эргэж буураагүйг бид бүхэн тодхон санаж байна.
Цаашилбал нефть бензиний үнийн өсөлт зөвхөн Монголд тохиолдож байгаа үзэгдэл биш юм. Манайхаас илүү энерги, шатахууны хэрэглээтэй улсуудын инфляци бага хэвээрээ л байна. Энерги, шатахуун, түүхий эдийн залгигч болсон Хятад л гэхэд инфляци жилийн 1-2 хувиас хэтрэхгүй л байна.
Ер нь мөнгөний бодлого дээрээ анхаарч түүнийгээ чангаруулж инфляцийг аливаа засвар хийлгүйгээр бууруулж ажиллах нь манай улсын эдийи засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, санхүүгийн салбарт хадгаламжийн хүүг багасгах, ир-гэдийн бодит орлогыг хамгаалахад чухал нэмэртэй бөгөөд Төв банкинд энэ эрхэм зорилтыг хуулиар олгосон. Мөнгөний бодлогоор л дамжуулж инфляцийг хязгаарладаг, энэ нь түүнийг эрхэлдэг бие даасан Төв банк дэлхийи олон улсуудад ажиллаж байдгийн гол учир шалтгаан билээ.

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Б. МӨНХЗАЯА
2005.10.22, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button