Сүүлийн жил хагас манай улс ОУВС-тай хамтран ажиллаагүй
Монгол Банкны Ерөнхийлөгч гишүүдэд хэдэн төгрөгөө хэрхэн өсгөсөн, хаана хадгалж байгаа, зээл, хүү гээд л ер нь мөнгөтэй холбоотой бүхий л мэдээллийг хургэлээ. Манай улсын гадаад валютын нөөц одоо овоо хэдэн бор юм болсон гэнэ. Монгол улс 251 сая долларын нөөцтөй болоод байгаа бөгөөд Оросын Холбооны Улсад их өр төлөөд 120 саятай үлдэж байжээ. Байгаа нөөцийнхөө 25-30 хувийг алтаар, 52 хувийг ам/ доллароор үлдэгдлийг нь Евро гэх мэт гадаад валютаар хадгалж байгаа гэнэ. Нөөцөө арваад улсын банкинд тараан байрлуулж хадгалж байгаа бөгөөд энэ нь элдэв муу юм болоход эрсдэл багатай байх арга юм байна.Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, гол зорилго нь имфляцийг зохистой түвшинд барих, Эдийн засгийн өсөлтийг дэмжиж урамшуулах аж. Банкинд байгаа мөнгөний хэмжээ жилээс жилд байнга өсч байгаа бөгөөд 2000 онд 250 сая ам. доллар байсан бол 2005онд нэг миллиард ам. доллар болжээ. Зээлийн хэмжээ 2000 онд 60 сая байсан бол одоо 700 сая ам. доллар болоод байна. Чанаргүй зээл 10 хувиас дээш гарахгүй байгаа бөгөөд имфляц оны эхэнд 12 хувь байв. Монгол банк имфляцийг долоон хувиас дээш гаргахгүй санаатай байна гэлээ. Монгол банкны ерөнхийлөгчийг тайлангаа тавьждууссаны дараа гишуүд асуулт асуулаа. Гишүүн Л. Гүндалай Монголбанк имфляц байх ёстой гэж үздэг үү. Имфляц бууруулах тухайд юу хийж байна вэ. Өнөө орос улсад луйвардуулсан 10 мянган доллараа авч чадсан уу гэлээ. О.Чулуунбат хариулахдаа Имфляц эдийн засгийн өсөлтийг хангахуйц хэмжээнд байх ёстой. Хэт өндөр 15-20 хувь байвал эдийн засаг сүйрэлд ордог. Бас огт байхгүй байж болдоггүй эд байна лээ. Манай улсад имфляц хамгийн бага байсан онуудад дотоодын нийт бүтээгдэхүүн маш бага өсөлттэй гарч байсан баримт байдаг. Ер нь дэлхийн эрдэмтэд имфляцийг байгалиасаа байх ёстой гэж үздэг. Манайд байх зохистой хэлбэр нь долоон хувь хавьцаа байх явдал гэж төлөвлөж байгаа гэв. Мөнгөө аль дээр өнгөрдөг 10 сард олж авсан гэдгээ хэлсэн. Бас сонирхуулахад манай улс сүүлийн нэг жил хагас ОУВС- тай хамтран ажиллаагүй гэнэ. Тэднийг маш сонин сонин шаардлага тавьж их хатуурхдаг гээд ер нь цуг ажиллахад төвөгтэй түнш гэлээ. Тэд мөнгөний бодлогод маш хатуу шаардлага тавьдаг гэнэ. Мөнгө зах зээлд нийлүүлэхийг үзэж чаддагүй бөгөөд мөнгөний нийлүүлэлтийг арваад хувиас илүү гаргахыг хориглодог ч Монгол банк 40 хуртэл хувь бэлэн мөнгө нийлүүлдэг гэнэ. Тэгээд энэ бодлого алдаагүй гэж бодож явдгаа О. Чулуунбат ерөнхийлөгч ярьж байна. Сүүлийн үед ОУВС нэг программ хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ. Тэр нь бүх намуудын хүлээн зөвшөөрсөн зүйл дээр л хамтран ажиллана гэсэн гэнэ. Манай арилжааны банкууд их гайгүй байгаа бөгөөд тэд одоо олон улсын жишгээр л ажиллаж сурсан юм байх. Хуучин бүх мөнгөнийхөө 70-80 хувийг зээлд тавиад туучихдаг байсан гэнэ. Тиймээс л тэд хүмүүс мөнгөө авах гэхэд нь юу ч байхгүй сууж байдаг байжээ. Одоо харин бэлэн мөнгөнийхөө 50 аад хувийг зээлд гаргадаг аж. Манай зээлийн хүү асар өндөр юм байна Жилдээ 27 хувийн хүүтэй байдаг зээлээр ямар толгой нь хамуурсан хүн бизнес хийхэв дээ, хурдан зуур наймаа хиигээд л эргүүлж өгдөг гэж ярьцгааж байлаа. Б. Жаргалсайхан гишүүн Аж үйлдвэрийн зээл өгдөг банк бий юу гэж асууж байсан нь ийм учиртай аж. Түунд нь банкны ерөнхийлөгч хариулахдаа Тийм банк байхгүй, харин Засгийн газар гаднаас мөнгө олж ирээд арилжааны банкуудаар дамжуулан зээл өгөх л арга байна даа гэсэн юм. Ц. Дамрин гишүүн Монгол банк мөнгөн дэвсгэрт шинэчлэх бодлого байна уу гэж асуулаа. Харин О.Чулуунбат хариулахдаа мөнгө солих асуудал бишээ. Дэвсгэрт шинээр хийх гэж аль нодлин яриад одоо болтол Их хурал дээр шийдэгдээгүй байгаа асуудал шүү гээд 20 мянгатын дэвсгэрт зураад хийхэд бэлэн болгочихоод Их хурлыг хараад сууж байгаа гэв. Их хурлын дарга үүнд нэлээд аягүйрхсэн бололтой Манай Их хурал асуудлыг хааяа ингэж удаагаад байдаг нь тоогүй, тэрийг мэргэжлийн хүнээр нь судлуулаад хурдан шийдэх юмсан гэж хэллээ. Ийнхүү гишүүд бүтэн өдөржин мөнгөний бодлогыг асууж, танилцаад байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж 88.1 хувиар шийдлээ.
Ж. САНДАГДОРЖ
2005.10.22, Өдрийн сонин