Удирдах зөвлөлийнхөө 100 хувийн дэмжлэгийг авсан гэх Ц.Батбаяр Ерөнхий сайдын анхны асуултад бүдэрлээ

нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшээд буй Багахангай дүүргийн Засаг дарга Ц.Батбаяр өчигдөр Ерөнхий сайдтай уулзлаа. Намын дарга санал болгосон, Удирдах зөвлөлөөс 100 хувь дэмжигдсэн тул нэр дэвшигч Ц.Батбаяр өчигдөр шууд л нийслэлийн мэр болно гэсэн мэдээлэл саарал ордноор тархаад байв. Мөн түүнийг хэзээ ч нийслэлийн Засаг дарга болж чадахгүй гэх хүн ч гарч байлаа. Учир нь Ц.Батбаяр нь өмнө Багахангай гэж багахан шиг дүүргийг балагтайхан, барагтайхан удирдаж байсан хүн. Нийслэл хэмээх том айлыг авч явж чадахгүй нь хэтэрхий тодорхой. Дээр нь мэдлэг боловсрол ч нимгэн, зөвхөн намын даргын далбаан дор явдаг хүн шүү дээ хэмээн эх сурвалж мэдээлж байв. Өчигдөр нэр дэвшигчтэй Ерөнхий сайд уулзах гэж дуудуулсан. Харин Засаг даргыг Ерөнхий сайдтай зөвшилцөн хамт батламжлан гарын үсгээ зурах ёстой шадар сайд Ч.Улаан Сүхбаатар аймгийг зорьсон сураг дуулдав. Ямар ч байсан өчигдөр 17.00 цагаас Ерөнхий сайд түүнийг өрөөндөө хүлээн авч уулзан ярилцлаа. Улаанбаатар хот хэмээх том айлыг авч явах хүнээр НИТХ-аас нэрийг нь дэвшүүлсэн түүнтэй Ерөнхий сайд нүүр тулан ярилцав. НИТХ-аас Ц.Батбаярыг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах тухай асуудлыг Ерөнхий сайдад өргөн бариад буй тул ингэж цаг зав гаргах шаардлага байсан болов уу. Уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Батбаяраас Ерөнхий сайд хэд хэдэн асуулт тавьсан ч тэрээр нэг ч олигтой хариулт өгч чадалгүй эгээ л шалгалтандаа унаж буй оюутныг санагдуулан өрөвдөлтэйгөөр унаж байлаа.
Одоо та бүхэнд Ерөнхий сайдын түүнд тавьсан асуулт, нэр дэвшигчийн өгсөн хариултыг товчлон хүргэе.
-Улсын Ерөнхий сайдынхтай ч дүйцүүлж болохуйц өндөр хариуцлагатай ажлыг хүлээж аваад та чухам юу хийж бүтээхээр төлөвлөж байна вэ? Ерөнхий сайд Ц.Элбэгдорж түүнээс яг ингэж асуулаа.
Ингэж асуусан нь ч учиртай юм байна. НИТХ-аас ирүүлсэн материалд Засаг даргыг батламжилж өгнө үү гэсэн албан бичиг, нэр дэвшигчийн анкетаас өөр зүйл хавсаргаагүй байсан аж. Тиймээс Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Багахангай дүүргийн Засаг дарга Ц.Батбаярт дээрх асуултыг тавьжээ.
Ерөнхий сайдыг ингэж асууна гэж санаагүй бололтой Ц.Батбаяр ихээхэн балмагдав. 1996 оноос өнөөг хүртэл дүүргийн Засаг даргаар ажилласан түршлагадаа дулдуйдан өвдөг шороодохгүйг хичээж байгаа нь илэрхий. Хөлсөө чийхруулан байж иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зам, нийтийн тээвэр, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бичил зээлийн үйлчилгээг өргөжүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах гэх мэт эл дол болсон хэдэн үгсийг өөртөө тийм ч итгэлтэй биш дуугарч байлаа.
-Нийслэлд яг хэдэн хүн ядуу амьдралтай байгааг мэдэж байна уу? гэж Ерөнхий сайд барьцаа лавшруулав.
-Нийт хүн амын 38 хувь.. гээд үгээ дуусгаагүй байтал Ерөнхий сайд түүнийг таслан,
-Үгүй дээ, багцаа хувь биш тодорхой тоо хэл. Чадах уу? гэв.
Нэр дэвшигч Ц.Батбаяр төрийн удирдлагын магистр хамгаалахдаа ядуурлын байдал гэсэн ерөнхий сэдвийг судалсан аж. Түүнийхээ хүчинд 38 хувь гэсэн энэ тоог сайтар тогтоосон бололтой. Энэ тухайгаа хэлтэл Ерөнхий сайд,
-Магистрын диплом, ажил хоёр харилцан адилгүй. Нийслэлийн Засаг дарга гэдэг хариуцлагатай албан үүрэг болохоор түүнийг батламжлах нь бас хариуцлагатай шийдвэр байдаг юм гэв.
Өнгөрсөн жил Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа нийслэлийн удирдлагуудад өгсөн хамгийн эхний үүрэг даалгавар нь газар олголтыг зогсоож, бүх маргаантай асуудлыг эцэслэн цэгцлэх явдал байсныг Ерөнхий сайд онцлоод, энэ даалгавар хангалттай биелээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь Засгийн газрын тэргүүнд иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлын дийлэнх хувийг газрын харилцаатай холбоотой асуудал эзэлдэг юм байна.
Мөн, Ерөнхий сайд нийслэл, түүний харъяа байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаар сэтгэл дундуур яваагаа өгүүлж байв. Төрийн үйлчилгээг тойрсон авилга, хүнд сурталтай холбоотой асуудлыг нэгэн тийш болгох, ажил үйлчилгээний чанар, шуурхай байдлыг хангах асуудал шийдлээ хүлээсээр байгааг нэр дэвшигч мөн Ц.Батбаярт учирлав. Түүнчлэн төсөв, мөнгөний зарцуулалтыг ил тод, нээлттэй болгож, сар тутам ард иргэддээ тайлагнаж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.
Ерөнхий сайд, нэр дэвшигч нарын уулзалт иймэрхүү товчхон болж дууссан юм. Ийм том албан тушаалд нэр дэвшиж байгаа хүн уг нь эртнээс үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, түүгээрээ өрсөлдөж гарч ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэн далангүй өгүүлээд нэн даруй боловсруулж танилцуулахыг нэр дэвшигчээс хүсэв. Түүний үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтыг үзэж танилцсаны үндсэн дээр нийслэлийн Засаг даргаар батламжлах эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч тэрээр дурдаад, удахгүй дахин уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.
Богино ч гэсэн Ерөнхий сайдтай уулзсан нэр дэвшигч бушуухан гарч одсон. Түүнийг отсон зарим хэвлэлийнхэн Ерөнхий сайдын үүд хавиар сахиж байсан ч тэрээр шууд гарч одсон бололтой. Намынхаа дарга болон Удирдах зөвлөлөөр дэмжүүлсэн л бол ногоон гэрлээр нийслэлийн мэрийн зөөлөн суудалд тухалчих юм шиг бодож явсан нь ихээхэн эндүүрэл болохыг нэр дэвшигч ойлгосон болов уу. Энэ эрхэм өмнө нь бараг томоохон хороо гэж хэлж болохуйц жижигхэн дүүргийг толгойлж явсандаа эрддэг юм байх даа.
Багахангайнхан байнга л хөлдөөж байдаг цэргийн дарга-аасаа саллаа хэмээн баярлаж байна. Харин нийслэлчүүд яаж байгаа бол.

Б.СҮЛД
2005.10.22, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button