Дональд Рамсфелд өнөөдөр ирнэ

манай Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдоржийн урилгаар Монголд айлчлахаар өнөөдөр ирнэ. Тэрээр өглөө 10 цаг 15 минутад Буянт-Ухаагийн олон улсын нисэх онгоцны буудалд газардах аж. Түүнийг Батлан хамгаалах болон Гадаад хэргийн яамны албаны хүмүүс, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Памела Слуц зэрэг албаны хүмүүс угтан авах юм байна. Пентагоны тэргүүн Буянт-Ухаагаас шууд Батлан хамгаалах яамыг зорьж Ц.Шаравдоржтой уулзан яриа хэлэлцээр хийх гэнэ. Сайдууд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтарсан хээрийн сургуулийг цаашид үргэлжлүүлэх, Монгол офицерүүдийг АНУ-д сургах зэрэг олон асуудлаар хэлэлцээр хийх бололтой. Богинохон хугацаанд Монголд айлчилж буй Дональд Рамсфелд үдэд буюу 14 цаг 30 минутад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхах аж. Мөн Ирак болон Афганистанд үүрэг гүйцэтгэсэн манай цэргийн албан хаагчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонсох юм байна. Дашрамд дурдахад, Иракт манай 700 орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн аж.

М.БААТАР
2005.10.22, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button