Намгүй хүн ОНРТВ-д олдох болов уу
Олон нийтийнх болоход нь одоо л зөв замаар орлоо гэцгээж байна. Саин хэрэг. Бүр сүүлдээ зохион байгуулалтайгаар Монгол телевиз рүү дайран орж эфирийг эзлэх зэргээр заалдаж, заргалдсаар 10 гаруй жил болсон.
Энэ хооронд олон ч хуулийн төсөл, онол практикийн бага хурал болж, гадаадад олноороо явж туршлага судлав.
Энэ чиглэлийн төслөөр бизнес хийгчдийн халаасыг ихээхэн зузаатгав. Одоо хуулиа баталчихсан, үндэсний зөвлөлийн гишүүнээ тодруулчихсан, тэр ч байтугай дарга удирдлагуудаа тавьчихсан гээд их л юм амжуулчихсан шиг маадгархан байцгаана.
Маргааш юу болохыг мэдэхгүй. Хуучин социалист орнуудын телевизийнхчэн олон нийтийнх болоод үйлээ үзэж, үсээ үгтээж байгаа сураг дуулддаг.
Одоо эргэж харахаас өнгөрсөн тул энэ талаар яриад ч яахав. УИХ-аар батлагдсан Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дотор есөн жорын улс оржээ. Манай шалгуур ерөөсөө л энэ. Арван давхар шүүгээд үлдсэн улс нь гэж байгаа. Дээр нь төр баталгаажуулчихлаа. Итгэхээс яахав. Байигын хэл аманд өртөж байдаг, чамгүй хийрхэлтэй, ярихаас өөр юмгүй хүн ч байх юм. Ер нь хэн ч биш нэгэн ч байх юм.
Энэ чинь бас худаг ус гаргах асуудал биш. Орчин үеийн теле-сэтгүүлзүйг удирдах асуудал шүү дээ. Яагаад ч юм байвал байхаар сэтгүүлчид тун ховор юм. Тулхтай нь Ц. Дашдондов гуай л байна. Энэ хүн чөлөөт сэтгүүлзүйн төлөө амьдралын нэгэн хэсгийг зориулсан, тэгээд ч өөрийн үзэл бодолдоо үнэнч төдийгүй түүнээ хамгаалж чаддаг, орчин үеэр сэтгэж маш зөв логик гаргадаг, дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлагыг тун хурдан тусгадаг хүн. Түүнд харин урам төрж байна. Р.Хадбаатар, Х.Чилаажав, М.Буянбадрах гээд сэтгүүлзүйн үнэртэй боловч зэгсэн амбийцтай залуус орчихжээ. За болж. Бусад нь тэгээд хэн ч юм бэ дээ хэн юу хэлнэ түүндээ дөрлөгдөж, аминд тулсан үед ард түмний талд биш, аль нэг улстөрийн талд зогсохоор улс бололтой догоо. Мөр нь тиим юм. Ардчиллыг ярихад амар, хэрэгжүүлэхэд хэцүү.
ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар Н.Содномдорж сонгогджээ. Түүнийг гоочилсон харагдана лээ. Цаашдаа ч энэ байтугай үг сонсоно. Телевиз, радио гэдэг бол галт бөмбөг гэсэн үг. Тэсрэхээ хүрвэл юуг ч тэсгээхгүй хуйхлана. Хийрхүү, гаж, хэнээтэй, салхи шиг хөвсөргөн амьтан толгойд гараад ирвэл үхлийн осолтой. Зөвлөлийн даргаар харин хүнээ олоод сонгочихеон юм биш үү. Энэ цаг үед дэвэлзсэн амьтад огт хэрэггүй. Ажилсаг, хүрэх юмандаа хүрчихдэг, алба амиа мэддэг, бас улс орноо гэсэн голтой хүн л хэрэгтэй. Хүний хуучин нь гэсэн үг бий. Н.Содномдоржийг хажуугаас дүгнэхэд , амьдралаар шалгагдсан хүн болов уу гэж санадаг. Тэр хүн юу эсийг хийв дээ. Басчиг гадаадад хаана ч явсан танилтай, нэр төртэй хүн. Хар цагааныг олоод харчих байх. Их төвч, шударга, хэлэх юмаа хэлчихдэг, хэцэггүйтвэл ч хэнэггүйтчихдэг, жижиг юмаар хөөцөлддөггүй бөхийн удамт хүний уугуул чанар түүнд бий. Гал авалцвал учрыг нь олоод унтрааж чадах байх. Тэгээд ч одоогийн хашиж байгаа алба МҮЭ бол олон түмний хүчирхэг байгууллага. Нэг сумаар хоёр туу лай буудаж байгаа нөхөр л дөө.
Одоо хамгийн чухал нь Олон нийтийн радио, телевизийн хуулийн зөв бурууг амьдрал дээр туршиж батлах тэр хүний тухай асуудал үлдээд байна. Энэ бол радио, телевизийн гүйцэтгэх захирлууд юм. Олон л хүний нэр сонсдож байна. Зүгээр аятайхан нэрс байна лээ. Гэвч хуулийн 31.1-д Гүйцэтгэх захирал бол дээд боловсролтой, нам бус, эрүүгийн ял шийтгэлгүй гэсэн заалт тод томруун харагдсан. Энэ дотроос хамгийн хэцүү сонголт нь нам бус гэж байгаа. Энэ шалгуурыг давчих хүн байна уу? Сүүлийн 15 жилд ийнхүү уснаас хуурай гарч ирэх хүн байна уу? Хүнд шалгуур даа. Олоход хэцүү байх. Гэвч хайх хэрэгтэй. Арай гайгүй болгон нь аль нэг намын батлахтай. Аль нэг намын гишүүнд итгэж, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэсэн юм өнөө үед даанч байхгүй байх. Намуудтай зунгааралдсан хүн нэг ч алхахгүй. Олон нийтийн энэхүү байгууллагыг намын байгууллага болгомооргүй байна. Энэ байгууллага намгүйгээр хөлд орог л дээ. Тэгвэл л зүгширнэ. Эхлээд аль нэгэн намын сүүдэр тусвал мордохын хазгай болно. Үүнийг намууд ч эрүүл саруулаар ойлгож, Гүйцэтгэх захирлын асуудлыг өөрийнх нь зөнгөөр, өөрийнх нь хувь тавилангаар байгуулбал олон түмний өмнө нзр нь сэвгүй байхсан. Одоо бол аль нэг нам руу толгойгоо гилжийлгэдэг хүн биш ард түмний зовлонтой, жаргалтай тэрхүү зүрхний лугшилтыг мэдэрдэг цоройтол ганцаараа нам бусаар үлдсэн тэр этгээд эрээд олдошгуй эрдэнэ болжээ. Төсөв хэлэлцэх зуур телевизэд долоон тэрбум төгрөгийг хуваарилах янзтай. Энэ бол бусад газарт болж барахгуй хоол. Гэвч ёроолгүй хоосон сав болсон радио телевизэд бол үнэртэх төдий мөнгө. Н.Содномдорж гуай бол мөнгө олохгүй, олох ч үүрэггүй байх. Харин аргыг нь хэлээд зарцуулалтад хяналт тавина. Тэгэхлээр мөнгөтэй хүн юмуу, мөнгө олдог хүн хэрэгтэй болно доо. Бизнес, менежмент, маркетингийн томоохон гар хэрэгтэй. Зарим хүн рүү мөнгө өөрөө цувж очдог бол заримаас мөнгө үргэлж зугатдаг. Мөнгө олдог мөртлөө орчин үеийн мэдээллийн технологи, уран сайхны гүн мэдрэмжтэйгээс гадна хар амиа бодсон эр зориггүй хүн үүнийг хийхгүй. Мэдээллийн сэргэг менежментгүй бол явахгүй. Нам бус дээр нь олонд нэртэй, бүтээлч шинэлиг сэтгэлгээтэй, овегоотой, орчин үелэг, ямагт ард түмний талд зогедог, их энергитэй аль ч намын амбийцийг эвлэг болоод эвлэг бусаар дарж чаддаг басчиг танигдсан хүн л хэрэгтэй байна. Ийм хүнийг олох хэцүү байх. Гэвч байж л таарна. Ард түмний заяа түшиг дээ. Төрийн телевиз, радиог олон нийтийнх болгосон үр шимийг ард түмэн хүртэх ёстой. Тэдний сэтгэлд нийцсэн, хүссэн юмыг нь үзүүлж байх хэрэгтэй юм. Ард түмний ёолох гаслант дууг сонсохгүй хэн нэгэн дүлий годил гараад ирвэл түүнийг үтэр түргэн зайлуулбал зохино. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Монгол телевиз маань балай юмны цуглуулга, гэрэл гэгээгүй, ямар ч авах юмгуй хар хайрцаг болчихвол мөн ч хэцүү еэ. Тэр үед амаа барих хүн олон гарна шүү.
Р.БАТБОЛД
(өнөөдрийн монгол 2005 оны 10 дугаар сар 24 121)