Америкийн Монгол АРГА

Үүнтэй холбогдуулан Оросын Московские Новости сонины тоймч Борис Юнановын бичсэн нийтлэлийг сонирхуулъя.
Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд феодалын социалист эдийн засгаас арай ядан салж буй зах хязгааргүй тал нутгийн ухаалаг, амьдрах чадвартай малчдын Монголд түүхэн айлчлал хийх гэж байна. Энэ ер бусын гайхамшигтай орныг газрын зураг дээрээс олж харсан Ж.Бушт геополитикийн хувьд ер бусын байрлал нь гайхлыг нь төрүүлсэн байх. Хойд хэсгээрээ Орос баавгай, Байгаль нуур, өмнөд хэсгээрээ Хятад луутай хиллэдэг, терроризмын эсрэг ажиллагааны бүсэд орших бөгөөд энэ хооронд ердөө хэдхэн цаг ниснэ. Жорж Буш Монголыг анх хараад түүнд хэн ч, бүр Вашингтон Пост сонин ч хүрч чадахгүй гэсэн дүгнэлт хийсэн. Тэрээр Монголын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг өнгөрсөн долдугаар сард Вашингтонд ирэхээс өмнө тус улсад айлчлах ёстой байжээ.
Тэр үед Жорж Буш чөлөөт Иракийг байгуулахад хувь нэмэрээ оруулж буйд талархлаа илэрхийлсэн (Монголын цэргүүд тэнд Америкийн цэргүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байгаа). Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Монгол Мянганы сорилтын санд багтсанд баяр хүргэсэн билээ. Энэ тусламж ч цагаа олжээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын алтан бороо Говьд ороогүй байгаа. Товчоор хэлэхэд Ерөнхийлөгч Ж.Буш Монголд хариу айлчлах урилга авсан юм.
Ингээд айлчлал хийх боломж бүрдсэн. Сүүлийн үед Төв Азид болж буй үйл явдлыг авч үзэхэд энэ нь зөвхөн боломж ч биш. Америк терроризмтэй хийх тэмцэлдээ өөр холбоотон олно хэмээн Кондолиза Райс маш итгэлтэйгээр хэлсэн бөгөөд яг энд Чингис хааны нутагт (гэхдээ заавал агуу байлдан дагуулагчийн төрсөн Онон голын эрэг дээр биш) ирээдүйд биелэлээ олох бололтой.
Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын геополитикийн бодлого өөрчлөгдсөн тул АНУ Карши-Ханабад дахь хамгийн чухалд тооцогдох цэргийн баазаа алдсан. Орост терроризмтэй хийх тэмцлийн тухай ярихдаа юуны өмнө Иракийг хэлдэг. Мөн цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбогдуулан Ираныг хамруулдаг. Харин 9 есдүгээр рот киног эс тооцвол Афганистаны тухай дурсахаа больсон. Гэтэл яг одоо чухамхүү Афганистанд Америкийн арми үргэлж байршлаа өөрчилж байдаг Аль-Каидагийн бүлгүүдтэй ид дайтаж байна.
Жишээ нь өнгөрсөн сард Кандагар мужид Бен Ладеныг мөрөөр нь мөшгөж явсан тагнуулын хэсэг бүслэлтэд орж бүгд амь үрэгдсэн. Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов Андижанд болсон хэрэг явдалд Баруун Европынхон оролцож өөрийнх нь байр суурийг сулруулах гэж байгааг олж харсанаас биш Афганистан дахь талибчууд хүчээ авч байгааг анзаарсангүй. Баруун Европын орнуудын Иракт цацаж буй хөрөнгө нь Афганистанд зарцуулж байгаагаас дутахгүй. Тэгээд ч эрүүлээр бодож үзвээс Афганистаны тухай баримтыг үгүйсгэхийн аргагүй юм. Каримов өөрийгөө америкчуудаас хараат бус болгосноор ар талаа улам эзэнгүй болголоо. Зөвхөн өөрийнхөө бус

Ерөнхийлөгч Жорж Бушийг Монголд айлчлахаас өмнө БХЯ-ны сайд Дональд Рамсфелд нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар тус улсад очих юм. Үүгээр би ямар нэгэн санааг агуулах гэсэн юм биш. Энэ бол энгийн сэтгэлгээ. Мартсанаас та Говьд очиж үзсэн үү? Энэ нь нэлэхүйдээ онгоц газардаж буух талбай шүү дээ. Ер бусын зүйлд дуртай америкчуудад сонирхуулахад 20 жилийн өмнө хэдэн арван Ан-24 онгоц тэнд нүдэн дээр минь зүлгэн дээр зөөлөн газардаж байсан. Онгоцны буудлын оронд энд ердөө хэдхэн улаан туг хатгасан зочид буудал болох гэрүүд барьсан байсан. Тэр үед жуулчдыг цэргүүд орлоно гэж санаанд маань ороогүй. Гэхдээ Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Америкийн эсрэг тунхаг бичиг батлалцаж байсан хүмүүс үүнийг тэмдэглээгүй нь маш сонин юм.

(өдрийн сонин 2005-10-24 2555)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button