Оюутнууд Та бүхэн энэ зууны шинэ хүмүүс байгаасай

Оюутан Та бүхний энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар өндөр үнэлж, тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна. Оюутан гэдэг бол аливаа нийгмийн хөдөлгөгч хүч, тухайн улсын хөгжлийн төлөө хамгийн тэргүүн эгнээнд явдаг хүмүүс. 90-ээд оны эхээр шинэ нийгмийг Монголд авчрахад оюутнууд чухал үүрэг гүйцэтгэснийг бүгд мэднэ. Оюутнууд Та бүхэн өөрчилж чадсан, одоо бүтээн байгуулах хэрэгтэй байна.
Дэлхий дээр одоо болтол ханш нь буурахгүй байгаа нэг л зүйл бол боловсрол юм. Боловсролын ханш байнга өсч байдаг. Тэгэхээр энэ агуу үнэ цэнтэй зүйл рүү бид байнга тэмүүлж байх хэрэгтэй. Боловсролтой хүн эрх мэдэлтэй байдаг, сонголт хийх боломжтой байдаг, өрсөлдөх чадвартай байдаг. Боловсрол нь хөгжил дэвшил рүү хүнийг авч авдаг.
Боловсролд чанар чухал. Ёс зүйтэй, хүмүүжилтэй, хүнлэг хүнийг боловсролтой хүн гэдэг. Оюутнууд та нар өөрийнхөө төлөө өөрөө л бие дааж явах ёстой. Үүний тулд өөрийгөө хуурч болохгүй.
Юм цээжилснийг нь бус ямар хүн болсныг нь шалгах хэрэгтэй гэж нэгэн ахмад хүн хэлж байсан. Энэ бол хамгийн үнэн зүйл .Хүн дандаа шалгуур дунд байх ёстой. Ачааллаас хэзээ ч бүү ай. Ачаа их байх тусам хүн чангардаг. Далай лам Энэ зуун онцгой зуун. Энэ зуун руу шинэ хүмүүс ирж явна гэж хэлсэн. Та нар тэр ирж яваа шинэ хүмүүс байгаасай хэмээн Ерөнхий сайд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллэв.

(өдрийн сонин 2005-10-24 2555)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button